Өнөөдөр 300 мянган хүнд мөнгөн дэмжлэг олгоно

Хуучирсан мэдээ: 2021.04.12-нд нийтлэгдсэн

Өнөөдөр 300 мянган хүнд мөнгөн дэмжлэг олгоно

Өнөөдөр 300 мянган хүнд мөнгөн дэмжлэг олгоно

Хөл хорионы хугацааны дэмжлэг болгож Монгол Улсын иргэн бүрт 300 мянган төгрөг олгож буй.  Эхлээд хүүхэд бүрт 300 мянган төгрөгийг олгосон бөгөөд нийт 1.196578 хүүхдийн данс руу 358.9 тэрбум төгрөг шилжүүлжээ. Харин насанд хүрсэн иргэдийн 300 мянган төгрөгийг өнгөрсөн Баасан гаригаас эхлэн нэр дээр нь бүртгэлтэй дансаар дамжин, шилжүүлээд буй. Сангийн яамны мэдээлснээр энэ сарын 9-ний байдлаар Засгийн газраас үзүүлж буй 300 мянган төгрөгийн  дэмжлэгийг хүн амын  83.3 хувьд нь олгожээ. Уг мөнгийг эхний ээлжид Төрийн сангийн мэдээлэлд байдаг долоон сувгаар 300 мянган төгрөгийн дэмжлэгийг  олгож байгаа аж. Тодруулбал,

  • Тэтгэврийн данс
  • Халамжийн данс
  • Хүүхдийн мөнгө олгох данс
  • Төрийн албан хаагчийн данс
  • 1072 хувьцааны ногдол ашгийн данс
  • Малчны А дансанд бүртгэлтэй данс
  • Е-баримт системд бүртгэлтэй дансаар тус тус олгож байгаа.

              ГАДААД ДАХЬ ИРГЭД Е-БАРИМТ СИСТЕМД БҮРТГҮҮЛЖ БОЛНО

Хэрэв дээрх нэр дурдсан  долоон дансны альд нь ч бүртгэлгүй хүмүүс мөнгөө авч чадалгүй, 300 мөнгөн төгрөгөө хэзээ  авах эсэх нь эргэлзээтэй байгаа юм. Ялангуяа гадаадад амьдарч иргэд болон Е-баримтад бүртгэлгүй, төрөөс ямар нэгэн халамж авдаггүй, 300 мянган төгрөгийн дэмжлэгээ хэрхэн авахаа мэдэхгүй байна.

Ийм тохиолдолд www.ebarimt.mn/ системд бүртгүүлснээр өөрийн нэр дээрх бүртгэлтэй дансандаа мөнгөө хүлээн авах боломжтой гэдгийг Сангийн яамнаас өчигдөр /2021.04.11/ мэдээлэв. Тодруулбал, гадаад дахь иргэд Е-баримт системд шинээр бүртгүүлэхдээ тухайн улсад оршин суугаа утасны дугаар болон е-мэйл хаягаар бүртгүүлнэ. Ингэснээр 2-3 хоногт мөнгөө хүлээн авах боломжтой аж.

МӨНГӨН ДЭМЖЛЭГЭЭ АВААГҮЙ 2-3 ХОНОГ ХҮЛЭЭХ ХЭРЭГТЭЙ

Иргэдийн дунд  дансгүй иргэд яах вэ, Е-баримт системд бүртгүүлж болохгүй байна гэх асуултууд түгээмэл байна. Энэ асуудлаар салбарын сайд Б.Жавхлан хэлэхдээ “Төрөөс олгож буй 300 мянган төгрөгийн дэмжлэгийн эхний ээлжид Төрийн сангийн мэдээлэлд байдаг долоон сувгаар олгож байна. Хэрэв ямар нэгэн бүртгэлгүй бол Е-баримт системд бүртгүүлснээс хойш 1-2 хоногийн дараа мөнгө хүлээн авах боломжтой.

Хэрэв Е-баримт, 1072 хувьцаа болон халамжийн данс зэрэгт аль нэгд нь бүртгэлтэй ч мөнгөө авч чадаагүй бол банкинд гүйлгээ хийгдэж байгаа тул 1-2 хүлээх хэрэгтэй. Мөн гадаад дахь иргэд Монголдоо дансаа нээлгэж чадаагүй, данстай боловч удаан хугацаанд хэрэглээгүй зэрэг асуулт түгээмэл байна. Тэгэхээр нууцлалын системийг шинэчлэх багагүй асуудал гарч байгаа. Тиймээс гадаад дахь иргэд Е-баримт системд бүртгүүлж, мөнгөө хүлээн авч болно.

Гадаадад амьдардаг иргэд утасны дугаар бүртгүүлэхдээ гадаад утасны дугаараа холбох боломжтой. Мөн е-мэйл хаягаа бүртгүүлж болно. Төрийн сангаас хүн амын 96 хувьд олгох эх үүсвэрийг арилжааны банкууд руу шилжүүлсэн. Иймд банкууд иргэдийн данс руу мөнгийг нь шилжүүлэх ажил 2-3 хоног үргэлжилнэ. Одоогоор мөнгөө хүлээн аваагүй иргэд тайван хүлээх хэрэгтэй” гэсэн юм.

            ӨНӨӨДӨР 300 МЯНГАН ХҮНД 300 МЯНГАН ТӨГРӨГИЙГ НЬ ОЛГОНО

Энэ сарын 10-ны байдлаар хүн амын 85 хувьд нь 300 мянган төгрөгийн дэмжлэгийг олгожээ. Тодруулбал, Монгол Улсын 3.373.025 иргэний 2.848.486 хүнд Төрийн сангаас шилжүүлсэн болохыг Сангийн яамнаас мэдээлсэн юм. Гэхдээ арилжааны банкуудын ачааллаас үүдэн мөнгөний гүйлгээ түр саатсан байж болзошгүй гэх тайлбар, мэдээллийг өгөөд байгаа юм.  Иймд өнөөдөр /2021.04.12/ Төрийн сангаас 300 мянган хүний дансаар мөнгөн шилжүүлгийг олгох гэнэ.

Монголбанкнаас иргэн бүрт олгох 300 мянган төгрөгийн дэмжлэгтэй холбогдуулан арилжааны банкуудад төрөөс олгож буй мөнгийг үндсэн зээл болон зээлийн хүүнд суутгахгүй байхыг анхааруулж буй. Энэ дагуу арилжааны банкууд  нийгмийн хариуцлагын хүрээнд 300 мянган төгрөгийн дэмжлэгийн зээлийн төлбөр болон хүүнд суутгахгүй гэдгээ мэдэгджээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж