Гашуунсухайт боомтоор өдөрт 20 машин гарч байна | News.MN

Гашуунсухайт боомтоор өдөрт 20 машин гарч байна

Гашуунсухайт боомтоор өдөрт 20 машин гарч байна

Гашуунсухайт боомтоор өдөрт 20 машин гарч байна

Гашуунсухайт-Ганц мод боомтоор өдөрт дунджаар 20 машин нэвтэрч буй талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэв. Хятадын нүүрсний мэдээллийн “Фэнвэй Энержи” агентлагийн мэдээлснээр, тус улсын Ганцмод боомтоор энэ сарын 1-5-ны хооронд тус боомтод ашиглаж буй шинжилгээний төхөөрөмж эвдэрсэнтэй холбоотойгоор татан авалт бүрэн зогсчээ.

Ганцмод боомтоор өнгөрсөн долоо хоногт өдөрт дунджаар 15 машин нэвтэрч байв.

Нүүрсний татан авалт бараг зогссоны улмаас Хятадын хилийн боомттой ойролцоо орших нүүрс баяжуулах үйлдвэрүүдийн түүхий эдийн нөөц дуусч, зарим нь үйл ажиллагаагаа зогсоожээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дөрөвдүгээр сарын 7-нд Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцянтай утсаар холбогдож,  боомтуудын үйл ажиллагааг хэвийн болгох талаар ярилцсан ч манай улсын нүүрсний экспорт хэзээ хэвийн болох нь одоогоор тодорхойгүй хэвээр байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2021-04-12 192.82.75.4

Бусад төслөө зогсоогоод, ГашуунСухайтын төмөр замд бүх хүчээ дайчлаад дуусгах арга бна уу

Avatar

Иргэн 2021-04-12 202.9.40.61

Тэр оюулзган өөрийгөө арай жинхэнэ ЕС гэж итгээд ярьж дээ, нөгөө х***а нь хүүхэд ийм үедээ хөөрхөн шүү гэж хэлнэ шүү дээ. Хэр чадлаа мэд оюулзгэнээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж