Засгийн газар, “Рио Тинто”-гийн хэлэлцээ үргэлжилж байна | News.MN

Засгийн газар, “Рио Тинто”-гийн хэлэлцээ үргэлжилж байна

Засгийн газар, “Рио Тинто”-гийн хэлэлцээ үргэлжилж байна

Засгийн газар, “Рио Тинто”-гийн хэлэлцээ үргэлжилж байна

НЭМЭЛТ: 12:30 ЦАГ

Засгийн газрын Ажлын хэсэг, Оюутолгойн хөрөнгө оруулагч тал болох “Рио Тинто”-гийн төлөөлөгчдийн хэлэлцээ үргэлжилж байна. Энэ удаагийн Оюутолгойн хэлэлцээний үр дүнд Монголын талын эрх ашгийг хангуулах, гэрээг сайжруулах томоохон хэмжээний өөрчлөлтүүд хийгдэнэ гэдэгт Ажлын хэсгийнхэн итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

ЗАСГИЙН ГАЗАР, “РИО ТИНТО”-ГИЙН ХЭЛЭЛЦЭЭ 11:00 ЦАГТ ЭХЭЛНЭ

Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих Ажлын хэсэг өнөөдөр (2021.04.12) 11.00 цагт “Рио Тинто”-гийн төлөөлөгчидтэй албан ёсны хэлэлцээгээ эхлүүлэх юм.

Засгийн газрыг төлөөлж өнөөдрийн хэлэлцээнд Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд багтсан гишүүд, “Рио Тинто” компанийг төлөөлж Монгол Улсад ирээд буй, тус компанийн Зэсийн группийн захирал Б.Болд тэргүүтэй төлөөлөгчид оролцох юм.

Ажлын хэсэг нэгд, далд уурхайн бүтээн байгуулалт (Дубайн)-ын төлөвлөгөөг цуцлах, хоёрт, татварын маргааныг эцэслэн шийдвэрлэх, гуравдугаарт, 2009 оны Хөрөнгө оруулалтын гэрээнээс хойш хийгдсэн нийт гэрээ, хэлэлцээрүүдэд нэмэлт, өөрчлөлт оруулахаар төлөвлөөд буй.

УИХ-ын дарга Г.Занданшатар өнгөрсөн хоёрдугаар сарын 9-ний өдөр захирамж гаргаж, Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсэг өнгөрсөн хугацаанд хэд хэдэн удаа хуралдаж, улмаар “Рио Тинто”-гийн төлөөлөлтэй санал бодлоо солилцсоор ирсэн билээ.

Хөрөнгө оруулагч тал анх Оюутолгойн далд уурхайн зардлыг 5.3 тэрбум ам.доллараар төсөвлөж, “Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө”-г батлуулсан. Гэвч далд уурхайн бүтээн байгуулалтын зардал төлөвлөснөөс 30 орчим хувь буюу 1.45 тэрбум ам.доллараар өсч, 6.75 тэрбум долларт хүрсэн. Далд уурхайн олборлолт жигдрэх хугацааг 2021 оны нэгдүгээр сар гэж төлөвлөгөөндөө тусгасан нь 22 сараар хойшилж, 2022 оны аравдугаар сараас эхлэх болсныг мэдэгдсэний улмаас Монголын талын авах татвар, ногдол ашиг хойшлох байдлаар хохиролтой тусахыг эдийн засагчид өгүүлж буй юм.

“Рио Тинто” компанийн хувьд зардал хэтэрч, хугацаа хойшилсон шалтгааныг геологийн нөхцөл хүндэрсэнтэй холбон тайлбарлаж буй.

“Рио Тинто” компанийн Зэсийн группийн захирал Б.Болд эх орондоо ирснийхээ дараа өгсөн ярилцлагадаа “Өнөөдөр хурцадмал асуудал үүссэн нь Оюутолгой төслийн зардлын хэтрэлт, төслийн хугацаа хойшилсонтой холбоотой. Гэрийнхээ тооныг тойрч сууж байгаад асуудлаа хамтдаа шийдье гэж бодож байна. Мэдээж аль аль талд сэтгэл дундуур зүйл бий. Төслийн зардлын хэтрэлтийн тухайд хөрөнгө оруулагчийн зүгээс нэмж хөрөнгө оруулж, мөнгө зарцуулж байгаа гэдэг утгаараа ашиг нь ялгаа байхгүй хойшлогдсон. Үүний учир шалтгааныг талуудад зөвөөр ойлгуулж, мэдээллийг үнэн зөв хүргэх учиртай. Гүний уурхайн хөрсний сул хатуулаг чанараас шалтгаалж зардал нэмэгдэх үр дагавар үүссэн. Талуудын хэлэлцээрийг одоо ийм тийм гэж ярихад арай эрт байна. Аль болох ойлголцох нь чухал. Зэсийн ирээдүйн эрэлт өссөнтэй холбоотойгоор “Рио Тинто” болон Монголын тал дэлхийн бусад оронтой өрсөлдөхийн төлөө ажлаа хамтдаа үргэлжлүүлнэ гэж бодож байна” хэмээн байр сууриа илэрхийлсэн.

Ажлын хэсгийнхэн "Хөрөнгө оруулагчдад хувьцааны ханшид нөлөөлж болзошгүй мэдээллийг цаг тухайд нь өгөөгүй нуун дарагдуулсан, Үнэт цаасны хорооны холбогдох журмыг зөрчсөн гэдэг асуудлаар АНУ-ын Үнэт цаасны зохицуулах хороо болон Их Британийн Санхүүгийн зах зээлийн алба болон Санхүүгийн ноцтой гэмт хэргийн албанаас хяналт шалгалтын ажиллагааг эхлүүлсэн" гэсэн мэдээлэл авчээ.

Ирэх зургадугаар сард хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлт гарна. Өдгөө АНУ, Их Британийн Санхүүгийн зохицуулах хорооны холбогдох хяналт шалгалтууд үргэлжилж буй юм байна. Эдгээр байгууллагууд дүрмийн дагуу жижиг хувьцаа эзэмшигчдийн эрхийг хамгаалах үндсэн чиг үүргийн үйл ажиллагаа явуулж буй бөгөөд Монгол Улсын Засгийн газарт нааштай шийдвэр гарахуйц мэдээллүүд гарч эхэлснийг Ажлын хэсгийнхэн мэдээлсэн билээ.

Татварын ерөнхий газар тус компанид хэд хэдэн удаа татварын акт ногдуулсныг “Оюутолгой” үл зөвшөөрч, 2009 онд байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу Лондоны олон улсын арбитрын шүүхэд хандан, маргаан үүсгэсэн. Тус компани 2010 оноос хойш нийт 5.8 их наяд гаруй төгрөг (ойролцоогоор 2.8 тэрбум ам.доллар)-ийг татвар, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, бусад төлбөр хураамж хэлбэрээр Монгол Улсын Засгийн газарт төлжээ.

Хэрэв Арбитрын шүүхийн шийдвэр “Оюутолгой”-н талд гарвал манай улс иргэн бүртээ 300 мянган төгрөг олгон тараасан нэг их наяд төгрөгийг эргүүлэн төлөх үүрэгтэй юм.

Төрийн санд 2021 оны хоёрдугаар сарын 25, 2021 оны гуравдугаар сарын 4, 2021 оны гуравдугаар сарын 30-ны өдөр нийт 1 их наяд 26.5 тэрбум төгрөг төвлөрчээ. “Оюутолгой” төслийн гол хөрөнгө оруулагч "Рио Тинто" компани 2020 онд нийт 8.4 тэрбум ам.долларын татвар, роялти төлснөөс Монгол Улсад 277 сая ам.долларыг татвар, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр болон бусад төлбөр, хураамжид төлсөн байна. “Оюутолгой” төслийн хүрээнд 2010-2020 онд ажилтнуудын цалин, ханган нийлүүлэгчдэд төлсөн төлбөр болон татвар, улсад төлсөн бусад төлбөр хураамжид нийт 11.6 тэрбум ам. доллар зарцуулсан бөгөөд үүнээс татвар, роялти байдлаар Засгийн газарт 2.8 тэрбум ам.доллар төлснөө тайлагнав.

Дашрамд дурдахад, “Rio Tinto” болон “Turquoise Hill Resources” компани “Оюутолгой” төслийн гүний уурхайн санхүүжилтийн төлөвлөгөөг шинэчилж, гэрээ байгуулснаа албан ёсоор мэдэгдсэнийг "Рио Тинто" компани цахим хуудсаараа дамжуулан мэдэгдсэн. Хоёр талын тохиролцоогоор Арбитрын үйл ажиллагааг зогсоохоор болсон байна. Шинэчилсэн санхүүжилтийн төлөвлөгөө нь гүний уурхайн бүтээн байгуулалтад шаардлагатай үлдсэн санхүүжилт болох 2.3 тэрбум ам.долларыг хэрхэн бүрдүүлэх төлөвлөгөө бөгөөд “Rio Tinto”, “Turquoise Hill Resources”-ийн 2020 оны есдүгээр сард байгуулсан харилцан ойлголцлын санамж бичгийг орлох ажээ.

“Turquoise Hill Resources”-ийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр гүйцэтгэгч Стив Тибо “Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтыг санхүүжүүлэх асуудлаар “Rio Tinto” компанитай бүтээлч, шударга тохиролцоонд хүрсэндээ баяртай байна” гэж хэлжээ. Мөн тэрбээр “Тодорхой цаг хугацааны дагуу хийх зүйлсийг тусгасан гэрээ байгуулснаар "Оюутолгой" төслийн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлыг аль болох түргэн шуурхай үргэлжлүүлэх боломжтой болно. Бүх оролцогч талд эн тэнцүү өгөөж хүртээхээр ажиллана. Тэр тусмаа Монгол Улс болон Монголын иргэд төсөл үргэлжлэхийн хэрээр урт хугацаандаа үнэ цэн, ашиг хүртэхэд анхаарна” гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
БурууБуруу
3
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

57 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-04-12 66.181.161.74

гаргасны үндсэн гарцаагүй байдлыг бий болгож ярихгүйгээр үзэл бодлогоо тулган хүлээлгэх зарчмаар хандаж болохгүй байхаа.

Avatar

Зочин 2021-04-12 66.181.161.74

Хэлэлцээний эхний өдрийн мэдээлэлийн талаар сонсоход манай нөхөд ямар асуудлаар яаж ярих нэгдсэн ойлголтгүй талбай дээр Ганбаатар гишүүний өлсгөлөн зарлаж тавьж байсан шаардлагын хэлбэрээр хандсан юмуу гэмээр мэдээлэлүүд цацагдаад байх юм.Дараагийн уулзалтаараа нэгдсэн ойлголтонд хүрсэн хууль эрх зүйн өндөр мэдлэгтэй хуульч эдийн засагч хүмүүсээ оролцуулан Дубайн гэрээг хүчингүй болгох бусад гэрээ хэлцэлийг засаж сайжруулан баялгийн эзэн Монгол улсад ашигтай байх эдийн засгийн тооцоо

Avatar

Зочин 2021-04-12 192.82.90.130

Болд бол монголын бахарал залуу болдогсон 10 Болдтлй болохсон.

Avatar

Зочин 2021-04-12 103.212.118.16

Ter bold mold yu gj yarih ni hamaagui ter ym hen ym Mongol uls erh ashgaa bodoh estoi manaih ihenhi ashgaa avna ail buyu rio tinto yu gj hutsah ni hamaagui chadahgui huuguud zailuul

Avatar

Зочин 2021-04-12 192.82.69.62

Монгол хүн гэрийнхээ тооныг тойрч суугаад гэж ярьдаггүй юм тулгаа тойрч суугаад гэж ярьдаг юм Энэ монгол хүн мөн үү.

Avatar

Зочин 2021-04-12 66.181.183.87

Манайх ОТ хөрөнгө оруулалтын гэрээг энэ маягаар сайжруулж чадахгүй гэдэг нь ойлгомжтой бна. Зардлыг хянаж чадахгүйгээс хойш яаж ч сайжруулсан 2 жилийн дараа бахь байдгаараа л бна. Рио тэнэг монголчуудыг яаж хулхидахаа мэдэж байгаа.
Бүтээгдэхүүн хуваах гэрээ хж бж шударга болно

Avatar

Onom 2021-04-12 66.181.161.32

Бүхэлдээ Ганбаатарын зөв байдаг. Яагаад гэвэл РИО угаасаа л итгэж болохгүй компани байсан, бүр тийм түүхтэй л компани юм билээ.

Avatar

Onom 2021-04-12 66.181.161.32

Харин ээ, эдэнд нэг л итгэж өгөхгүй л бна. Баярцогт Ганбаатар нарын 2012 оны мэтгэлцээнийг үзэхэд Баярцогт бол Рио-д тэгэж их итгэж байсан юм бхдаа гэмээр харагддаг. Ганбаатар бол гэрээний заалт уншаал ингэж болохгүй ээ, итгэхгүй бнаа гэж хэлээд бсан байдаг. Үүнэс үзвэл энэ хэдэн улс төрчийг авилгал өгөөл урвуулчдаг бх магадлал маш өндөр.

Avatar

Зочин 2021-04-12 202.9.40.45

Монголын засгийн газраас талаас орж байгаа хүмүүс нь үнэндээ л мэдлэг боловсрол дутуу, яана даа хөөрхийсүүд харагдаж байна

Avatar

Зочин 2021-04-12 202.9.40.47

Ямартай ч хөзрийн тамга бидний гарт бн ! Дэлхийн 6 улсын шүүх дээр Оюу толгойн гэрээг хийхдээ авилгал өгсөн асуудал яригдаж бн ! Мөн ерөнхиййлөгч маань нэгдсэн чуулган дээр Рио тинтогийн эсрэг сөрөг нэхэмжлэл гаргах тухай дурьдсан зэрэг нь бидэнд давуу бдл олгож бн ! Ардын намын засгийн газар энэ давуу бдлаа ашиглаж гэрээг бүхэлд нь Монголд ашигтай өөрчилж шинэчлэх эс бөгөөс Рио тинтог Монголоос хөөж гаргах хэрэгтэй !!!

Avatar

Зочин 2021-04-12 64.119.21.92

Нэг компанитай Монгол улсыг төлөөлж улс төрчид хэлэлцээр хийнэ гэхээр ичмээр Гeологи-Уул уурхайн талаар А ч үгүй авилгал авч ард түмнээ хуурчихгүй л байгаасай

Avatar

Зочин 2021-04-12 103.57.94.171

Нямдорж Нямбаатарыг тат бүү ойртуул. Өгөөш үмхсэн байж мэднэ. МАН найдваргүй шүү. Баярцогтын 20000 хувьсагчийг 40000 болгов.

Avatar

Зочин 2021-04-12 103.57.94.171

Нэг удаа хөөгөөд гарга. 34 хувийг баялгийн эзний ёсоор үнэ төлбөргүй эзэмших. Үгүй гэвэл гар гээ.

Avatar

Зочин 2021-04-12 192.82.68.208

Энэ л хамгийн шудрага, үндэслэлтэй нөхцөл юм. Манайх ч чадахгүй байхаа даа. Энэ Болд гэдэг хүн чинь уг нь манай ерөнхий сайдын зөвлөх байсан хүн, манай нөхцөлийг сайн мэдэж байгаа даа.

Avatar

Зочин 2021-04-12 66.181.161.15

Ямарч байсан хэлэлцээрийн явцын талаар монголын ард түмэнд ил тод мэдээлж байх хэрэгтэй

Avatar

Тоогоо нуугаад бдаг нь...асуудал болоод бна даа... 2021-04-12 66.181.161.32

За олон газрын эх сурвалжаас нийлүүлж үзэхэд одоогоор 11.8 тэрбумын зардал гараад байгаа юм бна. Нийт 9 тэрбумын борлуулалт хийсэн юм бна. Тэгэхээр үлдэгдэл 2.8 тэрбум юм бна. Манайд сүүлийн 10 жилийн хугацаанд 2.8 тэрбумын татвар, хураамж төлсөн юм бна. Тэр нь борлуулалтаас үзвэл 31% гэж ойлгогдлоо. Дээр дурдасан 11.8 тэрбумын зардлаас Монголын ханган нийлүүлэгчид хэдэн хувь бэ гдэг мэдэгдэхгүй бна. Энэ тоог яг үнэн гэж ойлгож болохгүй. Гэхдээ нэг иймэрхүү л харагдаж бна. Наадуул нуугаад бх юм.

Avatar

ОНОМ 2021-04-12 66.181.161.32

Татварын тухайд 9 тэрбум борлуулаад 2.3 тэрбумыг янз бүрийн хэлбэрээр монголд төлсөн гэж ойлголоо. Анх гэрээ байгуулснаас хойш. Цааш нь 14 тэрбумын зардалтай яваа гээд байгаа юм уу? Энэ бүхэнд яагаад нэг мөр тодорхой хариу өгчихгүй тал талд нуугаад байдаг юм бэ? Туркойзын тайлангаас харахад бүх хөрөнгө оруулалтаа нөхөөд одоо 500 саяын хуримтлалтай гэсэн тайлан байна гээд байх юм. Үүнийг тайлбарлачих хүн бна уу? Дандаа санаатай гарууд тал талд дутуу тоо хэлээд байх юм.

Avatar

onom 2021-04-12 66.181.161.32

14-9=5 тэрбумын үлдэгдэл өртэй яваа компани. зөв үү? одоо нийт өр яг хэд бна? Өнгөрсөн хугацаанд 9 тэрбумын борлуулалт хийгээд 2.3 тэрбумыг төлсөн юм бол 25% төлсөн гэж ойлголоо. Нөгөө анх талхны 80 хувь нь монголд үлдэнэ. Дубайн гэрээгээр 53 хувь монголд үлдэхийг баталгаажууллаа энэ тэр гээд байсан нь хэзээ вэ? Гэх мэт нэг мөр ойлголт өгчихөөр болохгүй л байгаад бна даа.

Avatar

onom 2021-04-12 66.181.161.32

Энэ ямар будилаантай юм бэ. тал талд өөр өөр тоо яваад толгой эргүүлээд байх юм. Албаартаад бдгаа больчихвол л болчих гээд бх юм. 11,8 тэрбумын зардал гарсан гэж бна (дээр өгүүлснээр) тэр зардалын задаргаа бна уу? Монголын аж ахуйн нэгжүүд үүний яг хэдийг нь авсан юм? Юунд нь нуугаад бгаа юм бэ? Гадаад ханган нийлүүлэгч нь хэдийг нь авсан юм. Монголд 2,8 тэрбум доллар төлсөн гэж байна. Нийт борлуулт чинь хэд юм бэ? Юунд нь нуугаад бгаа юм бэ. Өөр нэг газар тайлангаас харвал 9 тэрбумын борлуулсн

Avatar

ОНОМ 2021-04-12 66.181.161.32

Гол асуудал бид 34%-ийг эзэмшигч юм бол яагаад Turquoise Hill компаний ТУЗ-д байхгүй байгаа юм бэ? Угаасаа гол компани нь Туркойз Хилл гэдэг нь тодорхой болсон шүү дээ. Торонто-д бүртгэлтэй, бүх бусад жижиг хувьцаа эзэмшигч нь Туркойзын хувьцаа эзэмшигч. Энд л хамаг НОО байгаа юм билээ шүү дээ. Гэрээгээр бид Туркойз-ын ТУЗ-д суух ёстой байтал ОТ гэж локаль компани байгуулаад тэнд нь суулгачихсан. Бүх юм нь хаалттай. Туркойз дээр суувал бүх данс, ня-бо бүртгэлийг тэндээс үзээд татвар юмаа бодно.

Avatar

Зочин 2021-04-12 103.229.123.19

тэр компаний зардал хэтрэх үгүй нь бидэнд хамаагүй тэр компани асуудал бид баялагаа гаргасан одоо ашигаа л ярих ёстой худалдагдсан хүмүүс монголд ашигтайгаар өөрчилж чадах уу

Avatar

Зочин 2021-04-12 66.181.177.219

Ингэх гэж л гэнэт хөл хорио тогтоосон юм байна л даа.

Avatar

Зочин 2021-04-12 66.181.190.175

Болд гэдэг хүн урвагч бна

Avatar

Зочин 2021-04-12 202.9.46.168

Болд бол чонотой нийлсэн нохой

Avatar

Зочин 2021-04-12 202.9.46.168

Болд Паушокыг молиго үмхүүчлихсэн хүн ш дээ, Оюун Эрдэнийг өлхөн молиго үмхүүлнэ

Avatar

Зочин 2021-04-12 202.70.36.122

122…..231 Болдын нууц хүү аятай хүн болгонлуу шүлсээ цацсан бхийн. Тооноо тойрч сууна гэж юу солиороод бгаан. Гэр дээрээ гарч сууна гэсэн үгүү. Энэ Болд өтгөн угаадас өгсөн эзэнийхээ төлөө л явна эрх ашигийг нь хамгаална. Эх орондоо ирсэн ч гэх шиг. . Оюутолгойд үргүй зардал мааш их бгаа шүү.

Avatar

Зочин 2021-04-12 27.123.213.66

Энэ Болд нь монгол хүн мөн юмуу. Тулгаа тойрч суугаад яриа хөөрөө хийдэг болохоос тооноо тойроод гэр дээрээ суудаг хүн байхгүй.

Avatar

Baigalmaa 2021-04-12 202.9.46.160

Тооноо тойрч суугаад ямар гэр барих, хэн хана босгох, хэн унь өлгөх, хэн багана түших, хэн туурга татах, хэн бүрээс хучих, хэн бүслүүр чангалах, хэн гал голомтоо бадраах гээд үүрэг хуваарилалтын ажлаа эхлүүлэх нь дээ, талуудад өргөө цагаан гэр нь үргэлж аз жаргалаар дүүрэн байхын ерөөл дэвшүүлье!

Avatar

Зочин 2021-04-12 103.26.194.253

Төлөөлөгч гэх Б. Болд урвагч Монгол улсын иргэн биш

Avatar

ням. 2021-04-12 103.26.194.253

Эх орноосоо урвагч Б.Болд чи тооноо тойрсон асуудал шийднэ гэж юу яриад байгаа юм. Чи мэддэг юм бол Яагаад шийдэхгүй одоо болтол хүндрэл учруулж Монголбанкаар валюта оруулахгүй шууд гаргаад байгаа юм. Яагаад татвараа өгөхгүй байгаа юм урвагч минь.

Avatar

чи loser 2021-04-12 122.201.24.231

Чи муу хэн болчихоод том том дугараад байгаа юм. 2.8 тэрбум ам.долларын татвар төлсөн гэж байгаа биздээ. Эх орноосоо урвасан ч гэх шиг. loser шиг хар хорхой чинь.

Avatar

Зочин 2021-04-12 103.26.194.253

Муусайн луувирчид та нар хооронд тохирч байгаа юм уу хоорондоо тохирох байсан юм бол сүржин Рио Тинто гэрээ энэ тэр гээд байх юу байсан юм. зүгээр ханцуй дотроо яриал болооштэй. Жинхэн эзэд Хятанд, Шар толгой т нар чинь хаана байна. тэд нартайгаа яриач Б. Болд ч гэх шиг худлаа юм яриад байгаарай Монголчууд өөр боловсролтой болсон шүү новшоо (Оюун-Эрдэнэ)-ээ чамайг харж байга а шүү!

Avatar

Зочин 2021-04-12 192.82.89.71

Монгол түмэн эртнээс гал голомт болсон тулгаа тойрч халуун яриа өрнүүлж ирсэн ариун сайхан уламжлалтай, гэтэл Болд хэл халтирсан уу эсвэл хэлэх гэж хэлсэн үү, тооноо тойрон суун хэлэлцэнэ гэсэн нь нэг ёсондоо монгол уламжлалаа уландаа гишигсэн, хоёрт гэрээ нурааж сэтгэл амарна гэсэн ойлголт төрүүллээ.

Avatar

Зочин 2021-04-12 202.9.41.39

Болд Монголоо гэсэн сэтгэл байх байлгүйдээ. Аав ээж хоёроо бодох хэрэгтэй шүү.

Avatar

Иргэн 2021-04-12 192.82.90.121

Та бугд сэтгэгдлийг бичсэн дарааллаар нь нийтэлнэ уу. 2 минутын емне бичсэн сэтгэгдлийг 1-2 цагийн емнехтэй холиод тээр дор зориуд байрлуулж байна уу ? Юуны чинь челеет хэвлэл !!!

Avatar

Зочин 2021-04-12 202.126.90.95

Гэрийнхээ тооныг тойрч суух гэсэн монгол үг өгүүлбэр нь гэр дээрээ гараад тооноо тойроод униа хугалчихгүй шиг нуруугаа бие бие рүү харуулаад суух юм байна. Удаан суух нухацтай ярих боломж маш бага бололтой.

Avatar

Зочин 2021-04-12 59.153.113.198

Эхэлж хийгдэхдээ авлигжсан гэрээ юм бол үүнийг ахиж шинээр хийхгүй засварлана сайжруулна гэх нь авлигалчидаа зөвтгөсөн Хэрэг болж хэзээ нэгэнд дахин сөхөгдөнө гэж айх хэрэгтэй. 70,80 -аад оны заагаар хятадад улс төрийн цэврэлгээ хийгдэж 4-ийн бүлэг ,10–н бүлэг гэх эрүү өвдөг ньнийлсэн алхаж явж чадахгүй өндөр настнуудыгхоёр талаас нь сугдаж ирүүлж цаазлаад түүнээс хойш хятадын үсгэнгүй хөгжлийн 20 жилэхэлсэн гэдэг. Оюу толгойн гэрээнд оролцогч нар цахилдаг хөхөөрөө байдаггүй гэж айж үнэнч шудра

Avatar

Ойлгомжгүй ил тод биш луйв арын шинжтэй 2021-04-12 192.82.75.24

2. Тус компани 2010 оноос хойш нийт 5.8 их наяд гаруй төгрөг (ойролцоогоор 2.8 тэрбум ам.доллар)-ийг татвар, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, бусад төлбөр хураамж хэлбэрээр Монгол Улсын Засгийн газарт төлжээ. Гэтэл цалин болон ханган нийлүүдэгчидэд 8.8 тэрбумын зардалын 95 % -аас дээш хувь нь Монгол улсад үлдээгүй буюу хэд нугалсан үнэтэй бараа, гадны ажил үйлчилгээ, авилга, хахууль, чадваргүй гадаад ажилчидын цалинд явсан. Эндээс Рио өөрийн авахаа авсан байгаа.

Avatar

АВСТРАЛИ 2021-04-12 122.201.24.231

РИО ТИНТОГИЙН АШГИЙН 90-ЭЭС ДЭЭШ ХУВИЙГ АВСТРАЛИЙН ТӨМРИЙН ХҮДРИЙН БИЗНЕС БҮРДҮҮЛДЭГ МОНГОЛООС ГАДНА 34 ОРОНД УУРХАЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙНА. ОЮУ ТОЛГОЙ-МОНГОЛ ОРЛОГЫНХ НЬ ЗӨВХӨН 3 ХУВИЙГ БҮРДҮҮЛДЭГ. ХАРИН Ч МОНГОЛД ИХ ТАТВАР ТӨЛДӨГ ШҮҮ.

Avatar

Ард түмний нэг 2021-04-12 139.5.218.126

Рио тинто ашгийнхаа 90 % ийг монголоос олдог гэж битгий тэнэгтүүлээд бай. Зөвхөн зэсийн үйл ажиллагаа нь монголоос жаахан хамаарахдаа Туркойз хиллээр дамжиж шүү. Дуртай бол хятадтайгаа нийлээд хүрздэхгүй юу.

Avatar

Иргэн 2021-04-12 69.209.125.161

Монголд 2.3 тэрбум доллар төлсөн гэдэг үлгэр шүү! Төлсөн бол хаашаа орсон юм бэ?

Avatar

Lol 2021-04-12 122.201.24.231

Засгаасаа асуугаач малаа

Avatar

Зочин 2021-04-12 66.181.161.49

Ямарч сайхан гэрээ хийлээ гэсэн хатгадаг Женко , орилдог Хиншүү ганбаа байсан цагт сайн нэр дуулахгүйэээ …

Avatar

Иргэн 2021-04-12 202.21.124.132

Риогийнхон Монголын талтай хэлэлцээнд орохоос өмнө Туркойз хилл-тэйгээ тохиролцчихлоо! Маш том “тактикийн нүүдэл” гэж болохоор…?Манай талд ийм том хэлэлцээрийг эхлүүлж байгаа юм чинь төлөвлөсөн зүйл байгаа гэж найдья! Анх энэ “наймаа”-нд бэлтгэлгүй, туршлагагагүй орчихсон. Бидний давуу тал бол бүхэл бүтэн Улс!!! Бидний оролцоо бол орд газар; түүнийгээ ашиглуулаад үр ашгийг нь шударга хуваалцах, “win-win” зарчим!
Харин тэр үр ашгийг нь ард түмэндээ үр өгөөжтэй хүртээх нь бидний дотоод асуудал!

Avatar

Ойлгомжгүй нууцлаг 2021-04-12 192.82.75.24

1.“Оюутолгой” төслийн гол хөрөнгө оруулагч "Рио Тинто" компани 2020 онд нийт 8.4 тэрбум ам.долларын татвар, роялти төлснөөс Монгол Улсад 277 сая ам.долларыг татвар, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр болон бусад төлбөр, хураамжид төлсөн байна. Энэ нэг ойлгомжгүй өгүүлбэр байна. 20 оны 277 саяын татвараас гаднах 8.133 тэрбумын татварыг хаана, хэнд тушаасан юм бэ???????

Avatar

123 2021-04-12 202.126.89.119

35 оронд шйл ажиллагаа явуулж байгаа, тэр улсууддаа л төлнө шүү дээ

Avatar

АВСТРАЛИ 2021-04-12 122.201.24.231

РИО ТИНТОГИЙН АШГИЙН 90-ЭЭС ДЭЭШ ХУВИЙГ АВСТРАЛИЙН ТӨМРИЙН ХҮДРИЙН БИЗНЕС БҮРДҮҮЛДЭГ МОНГОЛООС ГАДНА 34 ОРОНД УУРХАЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙНА. ОЮУ ТОЛГОЙ-МОНГОЛ ОРЛОГЫН 3 ХУВИЙГ БҮРДҮҮЛДЭГ. ХАРИН Ч МОНГОЛД ИХ ТАТВАР ТӨЛДӨГ ШҮҮ.

Avatar

Иргэн 2021-04-12 192.82.83.84

Монгол улсын эрх ашгийг хойш тавьж өөрсдийн хувийн болон намынхаа эрх ашгийг өмнөө тавьдаг "нам" гэдэг бүлэг хулгайч, луйварчингуудыг үеийн үед, үр удмаар нь Монголын газар шорооноос зайлуулж Монгол хүмүүс эх орондоо эзэн нь болж, баялагтаа эзэн нь болж өргүй, өвчингүй, сэтгэл амгалан, аз жаргалтай амьдрах цаг тун удахгүй ирээсэй. Тийм цаг үеийг авчрахын төлөө Монгол хүмүүс нэгдэн нийлж тэмцэх хэрэгтэй болж. Ухаарах цаг болсон шүү.

Avatar

Би Монгол хүн 2021-04-12 66.181.161.38

Яасан нарц муутай хүн бэ. Гадаадын дээрэмчидыг хөөж гаргаж хахиулаар байгуулсан гэрээг цуцал

Avatar

Иргэн 2021-04-12 192.82.83.84

ОТ- н гэрээ, Дубайн гэрээтэй холбоотой ээлжилж засгийн эрх барьж байгаа энэ намуудын булхай луйвар, булайг дэлгэвэл ч " Далай далай" гэдэг шиг юм болох учраас энэ нөхдүүд гэрээнд эрс өөрчлөлт хийж чадахгүй. Эд нараас Монгол улсад ашигтай байх шийдэл хараад нэмэргүй л байх. Одоо тэгээд Е/ сонгууль болох гэж байгаа болохоор ойлгомжтой л доо. Харин ирээдүйд цаг өөр болоход энэ нөхдүүдийг яллах нартай өдөр ирнэ.

Avatar

Зочин 2021-04-12 27.123.214.8

Хөл хорьж байгаад л хэлэлцээ хийх нь дээ. Үр дүнгээ урьдчилаад тохирчихсон юм биш үү дээ. Дандаа монгол хүмүүс байна бас нэг маргааш нөгөөдөрөө бодсон үр дүнг гаргах байлгүй гэж найдаж байна. Харж л байхаас даа

Avatar

Иргэн 2021-04-12 192.82.83.84

Сая иргэдэд тараасан 300,0 мянган төгрөгийг Оюутолгойгоос төлсөн татварын мөнгөний эх үүсвэртэй гээд л дахин давтан яриад бсан. Ингэж эх үүсвэрээ тайлагнаад байх ямар ч шаардлага байхгүй. Бүхэл бүтэн улс хаанаасаа ямар эх үүсвэрээсээ, хэнд юугаа олгохоо ингэж тоочоод байх ёстой юм уу. Тэгвэл бусад нууцлаад бдаг зардлуудаа бүгдийг нь бас ингэж дэлгэрэнгүй тоочиж бай л даа. Энд цаад санаа нь цухалзаад бгаа юм. Тэгж магтсаныхаа дараа ОТ- гэрээг хийсэн нөгөө хулгайч нараа бас магтаад авч байгаа юм.

Avatar

Иргэн 2021-04-12 192.82.83.84

Анхны ХОГэрээгээр 5,3 тэрбум гэж хийчихээд удаа ч үгүй 1,45 тэрбумаар хэтрүүлж зардал гаргачихаад тэгээд дахиад давраад Дубайн гэрээ нтр гээд хэдэн тэрбумаар нь нэмээд түүнийг нь Монголын тухаын тухайн үеийн эрх баригчид, шийдвэр гаргагчид хүлээн зөвшөөрөөд яваад бдаг. Мөн ч агуу их шуналтай новшнууд байх юм даа. Болдог бол тэр новшнуудаас ганц хоёрыг нь шууд буудахсан. Мэдээж тэр үеийн шийдвэр гаргагчдад мөнгө өгөөд л зардлаа нэмээд, зардал нэмэхдээ авилгалд өгсөн мөнгөө түүндээ шингээгээд л.

Avatar

Иргэн 2021-04-12 192.82.90.121

Худалдагдсан сэтгуулчид яасан их долигонож бичиж байна. Гадны компанийн хелсний ажилтан эзнийхээ даалгавар, удирдамжтай ирж тэдний эрх ашгийг хамгаалах гэж байхад эх орондоо ирлээ, тоонот гэртээ тойрч суугаад ярилцана ч гэх шиг бичих юм. Монголчууд бид гэнэн уе нь енгерч хашир болсон гэдгийг мэдмээр юм даа. Олон улсын хэмжээнд гарцаагуй шахалтанд орж татвараа телсен, мен хэлэлцээр хийж буй. Манай засгийн газар, зарим албан тушаалтанд нелеелсен бололтой, ард иргэдийг 300000 мянгаар хуурч байна

Avatar

РИОТИНТО ХЭЛЭЛЦЭЭРТ ОРОЛЦОХГУЙ БН 2021-04-12 64.119.16.220

РИОТИНТО -гийн ТАЛААС АСУУДЛЫГ ШИЙДЭХ ЯМАРЧ ЭРХГУЙ ЗОВХОН ДАМЖУУЛАХ УУРЭГТЭЙ ХУМУУС ОРОЛЦОЖ БАЙГАА НЬ ЦАГ УРСЭН УР ДУНГУЙ ХЭЛЭЛЦЭЭР БОЛОХ БАЙХДАА

Avatar

Ганаа 2021-04-12 139.5.216.130

Оюу Толгой ХХК-ийн Монгол Улсад төлсөн татварыг их бичих юм, тэр яахав төлдөг зүйл. Харин жилд ил уурхайгаас хэдэн төгрөгний борлуулалт хийж байна гэдгийг тодорхойлох, гадаад хүмүүсийн цалин хэт өндөр байгаа зэрэг асуудлыг бас ярих хэрэгтэй.

Avatar

Zochin 2021-04-12 192.82.89.144

Ene nudnii shiltei sdaa chin Bold gedeg gadniihnii gar hul geed bdg bzde. Mongoloos uravsan sdaa yahaara tuluulul boldogiin bol. ***h yimsan sdaag

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж