Хонь
Зарим төвөгтэй асуудлыг шийдвэрлэх шаардлага тулгарна. Энэ нь таныг багагүй бухимдуулах бололтой. Өндөр албан тушаалын хүмүүстэй харилцахдаа хэлэх үгээ цэгнэж, амны алдаа гаргахаас сэрэмжлээрэй. Санаандгүй хэлсэн ганц үг таны ирээдүйн карьер, ажил үйлсэд саад учруулах гэмтэй. Сэтгэцийн эмгэг сэдрэх эсвэл мэдрэлийн ядаргаанд орж болзошгүй. Долоо хоногийн сүүлээр салхинд гарч, амар тайван байдлыг мэдрэхийг хичээгээрэй.
Үхэр
Баяр хөөртэй, аз жаргалтай байх болно. Таны амьдралын хамгийн таатай үе энэ долоо хоногт эхэлж байна. Таны амьдралд олон сайхан боломж гарч ирнэ. Таньд нэг зэрэг хэд хэдэн газраас ажил, бизнесийн санал ирэх бололтой. Гол нь сонголтоо зөв хийх хэрэгтэй. Гэр бүлийн харилцаанд ойлголцол, итгэлцэл батжих таатай үе. Ганц бие хүмүүс хэн нэгэнд сэтгэлээ нээх гэж яарах хэрэггүй гэж зөвлөж байна. Эрүүл мэнддээ анхаарч, зохистой хооллох хэрэгтэй.
Ихэр
Хэн нэгний хараа хяналтнаас гарч, бие даах боломж гарч ирнэ. Үүний зэрэгцээ өөрийн үйлдэлд хариуцлага хүлээх хэрэгтэй болгохыг мартаж болохгүй. Найз нөхдийн хооронд яс хаясан цуу үгнээс болж ширүүн маргаан дэгдэх бололтой. Буруу ойлголтыг залруулах гэж хичээх нь тусыг эс олох бололтой. Ажил төрөл хөөцөлдөх, бизнесийн хүрээгээ өргөжүүлэхэд таатай. Стресс бухимдлаас сэргийлж чадвал эрүүл мэндэд ноцтой өвчлөл гарахгүй.
Мэлхий
Хэн нэгэнд мөнгө, санхүүгийн дэмжлэг үзүүлэх шаардлага гарчээ. Гэхдээ тэр мөнгөө юунд зарцуулсныг хожим олж мэдээд таны урам хугарч магадгүй. Зохион байгуулалтын алдаанаас болж ажил төрөл урагш муутай байх бололтой. Харин бизнес эрхлэгчдэд бичиг баримттай холбоотой асуудал, хүндрэл үүсэх аж. Гэр бүлд тэмдэглэлт баяр тохиосноор уур амьсгал сайжирна. Бэртэж гэмтэх магадлал өндөр байгааг анхаараарай.
Арслан
Ажил ихтэй өдрүүд үргэлжилнэ. Шинээр ажил эхлэх гэж байгаа бол Лхагва гаригийг сонгоорой. Удирдах албан тушаалтан эсвэл гэр бүлийн ахмад настнаас зэмлэл, шүүмжлэл сонсох бололтой. Үйл хөдлөлөө хянаж, хэрэг төвөгт ороогдохоос болгоомжлоорой. Хосуудын харилцаанд ан цав гарч эхэлсэн байна. Харилцаагаа сайжруулахын тулд дотночлон ярилцаж, хамтдаа илүү их цагийг өнгөрөөх хэрэгтэй. Санхүүгийн байдал сайжирна.
Охин
Хэзээ хэзээнийхээс илүү таны оюун ухаан цэлмэг байх болно. Энэ өдрүүдэд төлөвлөгөө боловсруулах, чухал шийдвэр гаргах зэрэгт хялбар байх нь. Хэн нэгний алдаанаас болж таны ажил нурах эрсдэл үүсч магадгүй. Буруутныг шийтгэж, зэмлэхээ урьтал болголгүй шийдвэрлэх арга замыг хайгаарай. Гэр бүлийн хүрээнд зочин хүлээн авахад бэлтгээрэй. Санхүүгийн нөхцөл байдал сайнгүй байна.
Жинлүүр
Өөртөө итгэх итгэл нэмэгдэнэ. Гэхдээ бардамнах хэрэггүй. Бусдын өмнөөс шийдвэр гаргах, зөвлөгөө өгөхөөс татгалзаарай. Санхүүгийн хүндрэлээс гарахын тулд нэлээд хугацаанд бүсээ чангалах хэрэг гарна. Гэр бүлдээ цаг гаргахыг хичээгээрэй. Орон байраа шинээр тохижуулах нь гэр бүлийн уур амьсгалд эерэгээр нөлөөлнө. Ажил албандаа алдаа гаргахаас анхааралтай байгаарай.
Хилэнц
Энэ өдрүүдэд таньд олон зугаатай үйл явдал тохионо. Хайр дурлалын харилцаанд ахиц гарч, сэтгэл санаа өөдрөг байх бололтой. Бизнес эрхлэгчид нөлөө бүхий хүнээс том дэмжлэг авч чадна. Гэр бүлийн харилцаанд тааламжтай уур амьсгал зонхилж байна. Нойргүйдэл болон буруу хооллолтоос үүдэн өвчинд нэрвэгдэж болзошгүй. Зарим хүмүүст санхүүгийн хүндрэлтэй нөхцөл байдал үүсч магадгүй.
Нум
Гэр бүлд баярт үйл явдал тохионо. Магадгүй гэнэтийн тааламжтай зочин хүлээж авч магадгүй. Ажил ихтэй байх боловч үүрэг даалгавараа цагт нь гүйцэтгэснээр өөртөө чөлөөт цаг гаргаж чадна. Ганц бие хүмүүс анхаарал татсан, сонирхолтой нэгэнтэй танилцана. Гэвч энэ харилцаа тийм ч удахгүй болов уу. Эрүүл мэндийн байдал сайжирч, бие хөнгөрнө. Санаандгүй эх үүсвэрээс санхүүгийн тусламж хүлээж авна.
Матар
Нэгэн хэвийн, уйтгартай өдрүүд үргэлжилнэ. Гэхдээ долоо хоногийн сүүлчээр та гэнэт маш завгүй нэгэн болж магадгүй. Бизнесийн уулзалт, гэрээ хэлцэл төлөвлөсний дагуу явагдана. Санхүүгийн асуудалд санаа зовох хэрэггүй. Эрүүл мэнддээ анхаарал тавьж, хоолны дэглэм баримтлах хэрэгтэй. Явган аялал, гүйлтээр хичээллэх нь зүрхэнд тань тустай.
Хумх
Бусад хүмүүс таныг сорьж турших нь таньд таалагдахгүй. Та өөрийн байр суурь, гаргасан шийдвэртээ үнэнч байснаар аливаа асуудлаас хол байж чадна. Ажил ихтэй завгүй байхын зэрэгцээ зугаа цэнгэлд толгой мэдүүлэх бололтой. Санхүүгийн нөхцөл байдал одоохондоо хүндхэн л байна. Гэхдээ хумхынхан хаанаас ч гэсэн мөнгө олох чадвартай байдаг тул тэгтлээ их хямрахгүй.
Загас
Тань амьдралд нааштай өөрчлөлтүүд гарч эхэлнэ. Эдгээр өдрүүдэд та цагийг аль болох хайртай хүн, үр хүүхдүүдтэйгээ хамт өнгөрөөхийг хичээгээрэй. Хосууд харилцаагаа батжуулахын тулд олон зүйлийг хийх хэрэгтэй болно. Өөртөө арчаатай байснаар өвчин эмгэгээс ангид байж чадна. Бизнест аз турших хэрэггүй л болов уу. Санхүүгийн нөхцөл байдал таны хичээл зүтгэлээс хамаарна.
Холбоотой мэдээ