Орон нутагт зорчих иргэд тухайн аймгаас зөвшөөрөл авна

Хуучирсан мэдээ: 2021.04.12-нд нийтлэгдсэн

Орон нутагт зорчих иргэд тухайн аймгаас зөвшөөрөл авна

Орон нутагт зорчих иргэд тухайн аймгаас зөвшөөрөл авна

Монгол Улсын хэмжээнд өчигдрөөс /2021.04.11/ хатуу хөл хорионы дэглэм үйлчилж эхэлсэнтэй холбоотойгоор Улсын онцгой комиссоос мэдэгдэл хийжээ. Орон нутагт зорчих хөдөлгөөнд Улсын онцгой комиссын Шуурхай штаб хяналт тавьж зөвшөөрөл олгох ажил 14 хоногийн хугацаа хатуу хөл хорионд шилжсэнээр дуусгавар болж аймгуудын Онцгой комисс хариуцахаар болсон байна.

Иймд орон нутагт хүндэтгэн үзэх шалтгаанаар /эрүүл мэнд, буяны ажил болон орон нутагтаа буцаж байгаа иргэд, ачаа тээвэр, хүнс, шатахуун, өвс, тэжээл, эм, эмнэлгийн хэрэгсэл, уул, уурхай, газар тариалан, зам, барилга бүтээн байгуулалт/ зорчих хөдөлгөөнийг yийслэлийн Засаг даргын 2021 оны дөрөвдүгээр сарын 9-ний өдрийн А/265 дугаар захирамжийн 2.8-д зааснаар зохицуулах юм байна.

Тодруулбал, орон нутагт зорчих иргэн очих аймгийнхаа Онцгой комисст хүсэлтээ гарган зөвшөөрсөн шийдвэр авсан байх, PCR шинжилгээний 72 цагийн доторх сөрөг хариутай байх шаардлагатай аж.

Тиймээс иргэн, хуулийн этгээд зорчих аймгийн Онцгой комиссын зөвшөөрөл гараагүй байхад зорчих чиглэлд хөдөлгөөн үйлдэж шалган нэвтрүүлэх товчоодын үйл ажиллагаанд хүндрэл учруулахгүй байхыг анхааруулжээ. Covid-19-ийн түвшин тогтоох, хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохицуулах түр журмын хүрээнд нийгэм, эдийн засгийг зохистой түвшинд авч хэрэгжүүлэх ажлыг орон даяар зохион байгуулж буй энэ хугацаанд иргэн бүр ухамсартай хандаж, халдвар хамгаалалтын дэглэмээ сайтар сахихыг албаны мэргэжилтнүүд уриалсан юм.

С.УНДАРМАА

 

 

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж