Замын хөдөлгөөнд 51 мянган машин оролцох боломжтой | News.MN

Замын хөдөлгөөнд 51 мянган машин оролцох боломжтой

Замын хөдөлгөөнд 51 мянган машин оролцох боломжтой

Замын хөдөлгөөнд 51 мянган машин оролцох боломжтой

Нийслэлийн Засаг даргын Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай захирамж гарсан. Захирамжаар дөрөвдүгээр сарын 10-ны 06.00 цагаас дөрөвдүгээр сарын 25-ны 00.00 цаг хүртэл хязгаарлалт тогтоохгүй төрийн байгууллага, хуулийн этгээдийн ажилтан, алба хаагчдын 10 хүртэл хувийг QR кодгүй хөдөлгөөнд оролцуулахаар шийдвэрлэсэн.

Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд  хязгаарлалт тогтоохгүй 15 салбарын ажилтнуудын хувийн тээврийн хэрэгслийг улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулж байгаа. Ингэснээр Тээврийн цагдаагийн албанд ажил, үйлчилгээ явуулж буй иргэдээс санал, гомдол ирж байгаа талаар мэдээлэл хийсэн юм.

Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Ж.ЭНХБАТ:

Хөл хорио тогтоосонтой холбоотойгоор хөдөлгөөнд оролцох боломжтой 15 салбарын иргэдийн 51 мянган машин байна. Үүн дээр түгээлт нэмэгдэхээр маш олон тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байгаа гэж ойлгож болно. Өчигдрийн  /2021.04.11/ 17.00 цагийн мэдээг харахад 33 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байна. Энэ нь нийт эрчимтэй хөдөлгөөнд оролцох тээврийн хэрэгслийн найман хувь гэсэн үг. Өмнөх QR кодоор зорчуулж байсан үеэс цөөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож, хөл хорионы дэглэмийг иргэд сайн сахиж байна. Иргэдийн хувьд гаргасан шийдвэрийг дагаж, ажил үйлчилгээгээ явуулж байгаа  бөгөөд ямар нэгэн гомдол, санал одоогоор ирээгүй байна.

Нийслэлийн засаг даргын захирамжийн дагуу инженерийн хангамжийн байгууллагууд, хот нийтийн аж ахуйн  чиглэлийн тусгайлсан тоног төхөөрөмжтэй автомашин, механизмыг дугаарын хязгаарлалтгүй мөн хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт хийсэн. Түүнчлэн гадаад улсаас ирж байгаа болон явж байгаа иргэдийн нотлох баримтыг үндэслэн "Буянт-Ухаа" олон улсын нисэх буудал руу зорчих хөдөлгөөнд оролцуулж байгаа билээ.

С.УНДАРМАА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

иргэн 2021-04-12 202.55.191.205

хотын дарга та машины дугаарын хязгаарлалт дээр дахин бодолцож үзнэ үү.Нийтийн тээврийн чихэлдсэн байдлаас бараг халдвар авах юм биш үү? Эсвэл тэр бичиг баримтыг нь шалган оруулах, бас нийтийн тээврийн автобусны тоог явах хугацаанд нэмэгдүүлэх хэрэгтэй санагдлаа.

Avatar

иргэн 2021-04-12 202.55.191.205

машины дугаарыг тэгш, сондгойгоор явуулах захирамжийг хүндэтгэн нийтийн тээвэрээр зорчих гээд гартал 35 минут мишээл экспо чиглэл хүлээж байж суулаа. 16-р хороололоос эхлээд хүн пиг чихэж юун зай барих вэ??? жолооч нь хойшоо сайн яваач ээ гээд …. ажлын газрын үнэмлэх шалгах байх гээд ороход амар гэж бэлтгэсэн боловч хэн ч шалгасангүй. харин ч автобусны буудал дээр байгаа эргүүл болон нийтийн тээврийн хянагч нар хүмүүсийн тоо хязгаарыг хянах юм болов уу гэтэл эсрэгээрээ байлаа…..

Avatar

Зочин 2021-04-12 202.131.230.182

Миний тооцоогоор 51250 машин л ороцлоно доо , Бүхэл бүтэн алба тооцсон гэхэд арай л бага тооцоо байх юм.

Avatar

Зочин 2021-04-12 202.70.34.70

Ямар хэрэгтэй юм гэмээр нөхдүүд давхиад л байх юм

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж