Вакцинжуулалтгүй, үр дүнгүй хөл хорио болох вий!

Хуучирсан мэдээ: 2021.04.12-нд нийтлэгдсэн

Вакцинжуулалтгүй, үр дүнгүй хөл хорио болох вий!

Вакцинжуулалтгүй, үр дүнгүй хөл хорио болох вий!

Засгийн газраас 2021 оны дөрөвдүгээр сарын 10-аас эхлэн 15 хоногийн хатуу хөл хориог тогтоов. Ингэхдээ иргэн бүрт 300 мянган төгрөг олгохоор шийдвэрлэж,  Сангийн яамнаас мэдээлснээр нийт хүн амынхаа 90 орчим хувьд нь энэ мөнгийг олгож дуусчээ. Дэлхийн олон улс орон цар тахлын эсрэг хэрэгжүүлж буй арга хэмжээ нь хатуу хөл хорио бөгөөд ингэхдээ иргэддээ бэлэн мөнгө олгох байдлаар дэмжиж байгаа. Засгийн газрын хувьд иргэн бүрт 300 мянган төгрөг олгож байгаа нь өөрөө зөв зүйл байж болох ч эдийн засаг нь зогсонги байдал орж, орлого буурсан, аж ахуй нэгжүүд нь үйл ажиллагаа доголдсон энэ үед энэ их хэмжээний мөнгийг бэлнээр тараах нь сөрөг үр дагавар авчирч болох талтай. Мэдээж Засгийн газрын арбитр дээр асуудал эцэслэгдээгүй байхад Оюутолгойд ийн орж ирсэн мөнгийг шууд тараах нь зөв үү гэдэгт эргэлзэх хүн олон бий.

Яг үүнтэй зэрэгцээд Оюутолгойн төслийг багийнхантай Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ахлуулсан ажлын хэсэг хэлэлцээрийн ширээнд сууж буй. Энэ мэтчилэн олон эргэлзээ дагуулсан бэлэн мөнгийг Засгийн газар иргэдээ тараачихсан, харин хариуцлага тэд өөрсдөө хүлээх биз.

Сүүлийн хоёр жилийн хугацаанд хатуу хөл хорио, хэсэгчилсэн хөл хорионд орсон иргэд, аж ахуй нэгжүүдийн хувьд энэ удаад хоригдохгүй байх гэсэн сэтгэлзүйтэй байсан ч нөхцөл байдал өөрчлөгдөж, хатуу хөл хорионд оров. Угтаа бол энэ удаагийн хатуу хөл хорионд орохдоо вакцинжуулалтыг эрчимжүүлж, халдварын тоог бууруулах нь гэсэн хүлээлттэйгээр иргэд хүлээж авсан ч байдал өөрөөр эргэв. Хатуу хөл хорионы үед вакцинжуулалт хийх нь хүний бөөгнөрөл үүсгэж, халдварыг хумиж чадахгүй гэж үзсэн учраас вакцин хийхгүй гэж Засгийн газраас мэдэгдсэн. Гэтэд иргэд хөл хорионы хугацаанд вакцинд хамрагдсан иргэд хоёр дахь тунгаа хийлгэх, дараагийн ээлжнийхэн вакциндаа хамрагдах зэрэг хүлээлттэй байсан ч Засгийн газар хүний бөөгнөрөл гэсэн ганцхан үгээр ам таглав. Хүн амынхаа 80 орчим хувийг вакцижуулахаар төлөвлөөд байсан Засгийн газар 20 гаруй хувийн вакцинжуулсан гэж мэдэгдэж буй.

Засгийн газраас тавдугаар сарын 31-н гэхэд нийслэлчүүд, тавдугаар сарын 1-нээс орон нутаг, долдугаар сард вакцинжуулалтаа дуусгана гэсэн боловч 15 хоногоор энэ тооцоолол нь хойшлов.

Сангийн сайд Б.Жавхлангийн хэлснээр “Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хэд хэдэн вакциныг хүлээн зөвшөөрсөн цагаас Засгийн газар өнөөдрийг хүртэлх хугацаанд 14.1 сая вакцины 11 төрлийн гэрээн дээр ажиллаж байна. Үүнээс одоогийн байдлаар 5.6 сая тун вакцины зургаан гэрээ баталгаажсан. Үүнээс 3.1 сая нь Ковакс хөтөлбөрийнх юм. Эдгээрээс гадна 5 гэрээний 8.5 сая тун вакцины хэлэлцээр дээр ажиллаж байна. Эрүүл мэндийн байгууллагын тооцооллоор хүн амынхаа 60 хувь буюу 2,100,000 иргэнийг дархлаажуулахад нийт 4.2 сая тун вакцин шаардлагатай. Одоогоор шаардлагатай үлдэгдэл вакцин нь 3.3 сая тун гэсэн үг. Эдгээр 5 гэрээнээс бид үнэ боломжтой эрт орж ирж болохуйц гэдгээс нь хамаарч гэрээ хэлэлцээр хийнэ. Мөн гэрээ  хийгдэж, төлбөр шилжсэн 1.7 сая тун вакцин байна. Нийт шаардлагатай хэмжээнээс хасаад үзвэл одоо бид 1.6 сая тун вакцин баталгаажуулах ажил үлдсэн. Зэрэгцээд хамгийн ойрхон баталгаажиж болохоор хоёр төрлийн вакцины хэлэлцээр үргэлжилж байна. ОХУ-ын Спутник, Pfizer вакцины тус бүр нэг сая, нийт 2 сая тунгийн хэлэлцээр эцэслэхэд тун ойртсон” гэдгийг хэлсэн.

Covid-19 цар тахал гарсан цагаас эхлэн дэлхийн улс орнууд халдварын тархалтаас үл хамаарч, вакцины захиалгаа өгч, вакцин татан авалтаа эрчимжүүлж байсан бол манайд эсрэгээрээ байсны үр нь өнөөдөр гарч байгаа нь энэ.

Халдварын тархалтыг хумих зорилгоор хатуу хөл хорионд бид хэд хэдэн удаа орж байв. Тодорхой үр дүнд хүрсэн гэхээс илүү өнөөдөр халдвар бүртгэгдээгүй аймаггүй болж, өдөрт илрэх халдварын тоо 600-аас буухгүй, нас баралтын тоо нэмэгдсээр байна. Яг ийм цаг үед хөл хорионд орохоос илүү вакцижуулалтын хурдаа нэмэх Засгийн газрын үүрэг, зайлшгүй Ингэж байж бид Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хүсээд байгаад covid-19-гүй зунтай золгоно. Харин яагаад хөл хорио тогтоосон үед вакцины нийлүүлэлт багассан, зарим вакцин төлөвлөсөн хугацаандаа ирээгүй зэрэг шалтгаануудаас үүдэж иргэд, аж ахуй нэгжүүд үндсэндээ ямар ч үр дүнгүй хорионд орох ёстой юм бэ. Энэ хатуу хөл хорионы хариуцлагыг, иргэдээ эртхэн төлөвлөгөөтэй, зохион байгуулалттай вакцинд хамруулж чадахгүй байна вэ. Вакцинжуулалтаа эрчимжүүлэхгүй бол хатуу хөл хорио тогтоогоод, халдварын тоо буурдаггүй гэдгийг бид өнгөрсөн хөл хорионы үед хангалттай харсан гэдгийг сануулах нь илүүц биз ээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж