Тангаргаасаа няцваас хэн ч хууль ёсны цээрлэл хүлээнэ | News.MN

Тангаргаасаа няцваас хэн ч хууль ёсны цээрлэл хүлээнэ

Тангаргаасаа няцваас хэн ч хууль ёсны цээрлэл хүлээнэ

Тангаргаасаа няцваас хэн ч хууль ёсны цээрлэл хүлээнэ

Монгол Улсын иргэн би Үндсэн хуулиар хүлээсэн иргэний цэргийн үүргээ үнэнчээр биелүүлж, өвөг дээдсийнхээ ариун гал голомт болсон Монгол Улсынхаа халдашгүй дархан байдлыг амь бие үл хайрлан батлан хамгаалахаа эх орон, төр, ард түмэндээ андгайлан тангараглая. Би ард түмнийхээ үндэсний эв нэгдэл, монгол цэргийн шилдэг уламжлалаа эрхэмлэн хүндэтгэж, цэргийн эрдэмд шамдан боловсорч, улсын нууцыг найдвартай хадгалж, Монгол Улсын хууль, цэргийн дүрмийг чанд сахин биелүүлэхээ батлан тангараглая. Эх орноо батлан хамгаалагч дайчин би өргөсөн тангаргаасаа няцваас төрийн хууль ёсны цээрлэл хүлээнэ.

Энэ бол цэргийн алба хаахаар очсон хүн бүр өргөдөг тангараг. Ердийн хэдхэн өгүүлбэр мэт санагдаж болох ч цэргийн алба хаагчдад бол энэ нь заавал биелүүлэх ёстой хууль.

Хууль зөрчсөн хэн ч хариуцлага хүлээх ёстойн адил тангаргаасаа няцсан бол шийтгүүлэх нь зүй ёсны хэрэг. Зарим үед хуулиас ч том мэт ойлгогддог тангаргийн мөн чанарыг ойлгож, үйлдлээрээ ягштал биелүүлэх нь зөвхөн нэг цэргийн үүрэг биш. Тангаргаа биелүүлэх бүх нөхцөлийг нь бүрдүүлж өгөх ёстой цэргийн дарга нарын ч үүрэг юм. Өөрөөр хэлбэл, нэг цэрэг тангараг өргөхөд дагаад цэргийн дарга тангараг өргөдөг гэж ойлгож болно.

Сүүлийн жилүүдэд энэ салшгүй хамаарал алга болсноор цэрэг төвтэй гэмт хэргүүд цөөнгүй гарах боллоо хэмээн мэргэжилтнүүд ярьж байгаа нь үнэний ортой. Цэрэг орголоо, даргыгаа буудаж хөнөөлөө, даргадаа зодуулж амь насаа алдлаа, тахир дутуу боллоо гэсэн мэдээлэл тасралтгүй гарч, нийгэм даяараа буруутныг хайж байна. Мэдээж цэрэг зодож алсан офицер буруудна, тэр хүн хариуцлагаа хүлээнэ, даргыгаа буудаж хөнөөсөн цэргүүд зохих ялаа авна. Энэ бол хууль ёсны дагуу явагдах зүйл.

Тэгвэл хүний амь настай холбоотой ийм хэрэг гардаг шалтгаан юу вэ, гаргахгүй байх талаар юу хийх ёстой вэ. Албаны хүмүүс энэ талаар олон шалтаг шалтгаан тоочиж байгаа ч аль аль талдаа өргөсөн тангаргаа биелүүлэхгүй байгаа явдал нэлээд жин дарна хэмээн учир мэдэх хүмүүс хэлж байна. Тангаргийн үнэ цэнийг цэргүүд, цэргийн дарга нар ч өөрсдөө бүрэн ойлгохгүй байна гэхэд буруудахгүй байх.

Сүүлийн жишээ гэхэд, Говь-Алтай аймгийн хилийн 0214 дүгээр ангид хугацаат цэргийн алба хааж байсан хоёр цэрэг харуулын даргаа буудаж хөнөөгөөд оргосон хэрэг гарсан. Хэргийг тухайн орон нутгийн цагдаагийн байгууллага шалгаж байгаа бөгөөд чухам юунаас болж ийм хэрэг гарсан нь одоогоор тодорхойгүй байгаа юм.

Дарга нь дэглэж зодоод байсан болохоор аргагүйн эрхэнд ийм хэрэг хийсэн байх гэж нэг хэсэг нь өмөөрч байхад нөгөө хэсэг нь, тэр харуулын дарга яруу найрагч, их сайн хүн байсан гээд нийгмээрээ талцан маргалдаж байна. Магадгүй дарга нь зодож дарамталсан байж болох. Хэрвээ тийм бол Батлан хамгаалах яамны дарга нарын хэлдгээр энэ бол байж болшгүй гутамшигт явдал. Хэн нэгнийг буруутгах гэсэнгүй. Гэхдээ тэр цэргүүд хүн хөнөөсөн хэргийнхээ ялыг үүрнэ, хэрэг хийсэн шалтгаан нь ч  тодорхой болно.

Харин тэр цэргүүд торгон хил дээр байх харуулын байраа орхихдоо өргөсөн тангаргаа санасан болов уу. Зүгээр ч нэг харуулын байр биш, Монгол Улсын торгон хил дээр шүү дээ. Дайсанд эх нутгаа алдахгүйн төлөө амиа золин тэмцсэн олон цэрэг дайчдын чин сэтгэл шингэсэн, орхих нь байтугай алхам ч ухрах эрхгүй  ариун газар. Тэд үүнийг ухамсарласангүй, шууд хэлэхэд өргөсөн тангаргаасаа няцаж.

Цэргээ зодож амь насыг нь хохироосон офицер ч цэргийн тангараг өргөсөн. Тангарагт, архи уугаад цэргээ зодож болно гэсэн нэг ч өгүүлбэр байхгүй. Харин монгол цэргийн шилдэг уламжлалаа эрхэмлэн хүндэтгэж, хууль, цэргийн дүрмийг чанд сахин биелүүлнэ гэж заасан байгаа. Тэр офицер архи ууж агсамнаж байхдаа энэ тангаргаа мартжээ. Тийм болоод л ийм ноцтой хэрэг өдүүлж, тангаргаа зөрчиж.

Зөвхөн энэ хоёр жишээнээс харахад өргөсөн тангаргаа умартсанаас болж хайран сайхан залуус гэмт хэрэгтэн болж хувирчээ. Асуудлын гол цөм нь энэ. Мэдээж хувь хүний ёс суртахуун, хүмүүжил, төлөвшил, өссөн орчин, боловсролын ялгаа гээд дагалдах олон шалтгаан бий. Энэ бүгдийг зангидаж, суурь шалтгааныг нь засахгүйгээр байдал өөрчлөгдөхгүй. Ийм төрлийн хэрэг гарсаар байх болно. Тиймээс Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штаб хамтарч цэргийн анги нэгтгэлүүддээ соёл, хүмүүжлийн кампанит ажлыг дорвитойхон шиг зохион байгуулах шаардлагатай болжээ. Бас анги болгонд сэтгэл зүйч ажиллуулах, архи уусан цэргийн дарга нарыг өршөөлгүйгээр халдаг болох зэрэг шат дараалсан олон ажил хийхийг бодит байдал шаардаж байна. Мөн сүүлийн үед маш их яригдаад байгаа дарга  нь цэргүүдээсээ мөнгө татдаг асуудлыг ч хууль хяналтын байгууллагуудтай хамтран яаралтай шалгах хэрэгтэй болжээ.

"Цэрэгтэй дүрмийн бус харьцсан тохиолдлыг таслан зогсоосон. Архи уусан тохиолдолд үндсэн ажлаас нь чөлөөлдөг, өшиглөсөн, цохисон тохиолдолд ажлаас нь халах дүрэм мөрдөгдөөд 10 жил болж байна" гэж мэргэжилтнүүд хариулж байгаа ч бодит байдал үүнээс өөр байгааг дээр дурдсан жишээнүүд харуулж байна.

Гэхдээ энэ асуудлыг өөр өнцгөөс харах нэгэн ч бий. Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, хошууч генерал Д.Ганзориг УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны хурал дээр “Зэвсэгт хүчинд ирж байгаа хугацаат цэргийн албан хаагчид нийгмийн янз бүрийн давхаргаас, ялангуяа хамгийн амьдрал хүнд газраас ирж байна. Энэ бүх хүмүүстэй жилийн хугацаанд ажиллаад, төлөвшүүлээд явуулахад хүндрэлтэй” гэж хэлсэн нь олон мянган хүний шүүмжлэлтэй тулгарсан билээ. Гашуун ч гэсэн генералын үгэнд үнэний хувь байж болох юм. Гэхдээ Д.Ганзориг генерал ч бас цэргийн тангараг өргөсөн гэдгээ санах хэрэгтэй. Элдэв тайлбар хэлэх эрхгүй, цэргүүдийг тангаргаа биелүүлэх орчныг нь бүрдүүлэх үүрэгтэй хүн.

Арми бол хүүхдийн тоглоомын газар биш, цэрэг нь алдаа гаргавал шууд утгаараа буруугүй байсан ч том дарга нь хариуцлага хүлээдэг тийм хатуу дэг журам үйлчилдэг газар. Монголын нийгэм ядуу байгаа, үүнийг дагаад янз бүрийн хүмүүжилтэй залуус цэрэгт ирж байгаа, бас ёс суртахууны дутагдалтай цэргийн дарга нар ч олон байна. Толгойд нь ёс суртахуун суулгахгүй бол гартаа буу барьсан зэрлэгүүд улам олширсоор байна.  Тиймээс л соён гэгээрүүлэх ажил маш чухал гэж онцлон хэлээд байгаа хэрэг.

Өнөө цагт зэвсэг бариад тулалдахаас илүүтэй ёс суртахуунтай, хүмүүжилтэй, өргөсөн тангарагтаа үнэнч байх тийм цэрэг, офицеруудыг бэлдэх нь армийн дарга нарын үүрэг боллоо. Эцсийн дүнд цэрэг нь цэрэг шиг, дарга нь дарга шиг байж өргөсөн тангаргаа үнэнчээр биелүүлдэг болбол Монголын зэвсэгт хүчний жинхэнэ утга учир оршино. Ядаж л нэгнээ зодож дарамтлан шившгээ таримааргүй байна.

Дарга нь цэргүүдээ дарамтлах, дүрмийн бусаар харьцах тохиолдол жилд хэд хэд гардаг бол цэргүүд нь дарга нар руугаа дайрсан, тэрсэлсэн тохиолдол тун цөөн байдаг юм байна. Тодруулбал, одоогоос 12 жилийн өмнө өнгөрсөн долоо хоногт болсон үйл явдалтай тун төстэй үйл явдал болж байжээ. Хэргийг тодруулбал,  2009 онд Дорноговь аймгийн хилийн цэргийн 0129 дүгээр ангид алба хааж байсан О, Т, Л, Э нар нь унтаж байсан харуулын дарга болон заставын орлогч Б, гэрээт хилчин Б нарыг буудаж хөнөөгөөд зугтсан хэрэг гарсан. Цэргүүдийн араас цагдаа, тагнуулын байгууллагын хамтарсан баг мөрдөж, Сайншандаас холгүй Алагийн толгой гэдэг газар саатуулсан юм. Эрэн хайх баг цэргүүдтэй гурван цаг орчим хэлэлцээр хийсний дараа ямар нэгэн эрсдэлгүйгээр цэргүүдийг баривчилж байв. Мөн цэргүүдийг 25 жилийн хорих ялаар шийтгэсэн.

Дарга нар нь энэ төрлийн тохиолдлыг ядуу айлын хүүхдийг хүмүүжүүлж чадахгүй байна, тэдэнд л асуудал байсан гэж тайлбарладаг. Гэхдээ дээрх цэргүүд хэвийн сэтгэл зүйтэй залуус байсныг тухайн ангийн сэтгэл зүйч нар нотолсон нь энэ хариулт дарга нарын өөрсдийгөө хаацайлсан хариулт гэдгийг гэрчилж байгаа юм. Тиймээс цэрэг, дарга, офицер нарыг,  цэргийн анги нэгтгэлүүдэд соёл, хүмүүжлийн кампанит ажлыг дорвитойхон шиг зохион байгуулах шаардлагатай байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ЗөвЗөв
7
ХарамсалтайХарамсалтай
5
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

78 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2021-04-12 192.82.91.117

Одоо цэргээс архины мөнгө нэхдэг дарга гэж бараг байхгүй болсон.цалин өндөр цаанаасаа хариуцлага өндөржсөн.Харин цэргүүдээс найз охид нь наад зах нь утас нэгжний мөнгө нэхдэг юм шиг бна лээ.зарим нь ар гэрээсээ худлаа хэлж мөнгө авдаг

Avatar

Saruul 2021-04-12 223.39.248.221

Tangarag urgusun uliisn ikh hurliin gishuun hulgai huchin hgd bhd…huuhduud odoo yahavdee.

Avatar

Зочин 2021-04-12 66.181.161.30

Эх орныхоо дархан хилийг манаж байгаа цэргүүдээ зодож сэтгэл санаа биеийн дарамт үзүүлэх нь шууд бус байдлаар хамгаалалтын хүч сулруулж бгаа юм бишүү мөн л хилийн дархан байдалд нөлөөлж бна. Цэргүүд нь цовоо сэргэлэн хийморьтой байж улсаа хамгаална биз дээ.

Avatar

Жабаа 2021-04-12 202.126.88.193

Тэгээд дарга нар н цэргийг дарамталж цалингий н хурааж халааслах, мал болтол н зодох тангаргааса няцсан биш болоод дээрэмчинг буудвал тангаргааса няцсан болох н 🙁

Avatar

Урвагч а******н 2 2021-04-12 66.181.161.61

1жилийн цэргийн албаа нэр төртэй хааж чадахгүй хүн амины хэрэгт холбогдоод хилийн харуулын албаа хаяад зугтааж байдаг сум дутаасан нь даргыгаа а**х зорилготой бай буудаж туршиж үзсэншиг бга юм цаанаасаа зориуд алсан бгаюм харуулаасаа эргэж ирээд тэгээд их хүн муутай нэг нутгийхаа ховдийн ахыгаа харуулын даргаа өрөвдөх сэтгэлгүй харгисаар хороосон бгаюм 1эх орны хүү ингээд урвагч нарын гарт үрэгдлээ 3 нялх үр нь аавгүй боллоо

Avatar

Нямбаатар 2021-04-12 202.9.40.92

Дэглэлт бол байх зүйл харин ахлагч нар нь цэргүү дээ зодоод алсан хэд хэдэн тохиолдол байгаа тэр болгоныг хэсэг яриал шийдсэн ч юм үгүй хаясан тэгсэн одоо ахлагчаа алсан цэрэгт цээрлэл үзүүлнэ гээл байж байдаг арай ч дээ. Саяхан нэг ахлагч нь нэг цэргээ зодсоор байгаад алсан тэгсэн ар гэрт нь 5 жилийн тэтгэмж өгөөд болоо гэж шийдсэн. Үнэхээр харамсалтай.

Avatar

Зочин 2021-04-12 202.9.40.92

Ядаж зөв бичдэг болоосой билээ. Өөрийх нь хүүхэд тийм хэрэг хийсэн яах байсан бол за одоо яахав миний хүү үх үх гээд байж байх хүн юм шиг л байна. Тэр залуус яагаад тийм пм хийх болов яагаад тэгэв гэдгийнэ нэг ч гэсэн удаа бодож үзсэн үү ер.

Avatar

зочин 2021-04-12 192.82.91.117

Энэ хүн хүүхдэдээ түрүүлээд алчих гэж зааж өгөөд байгаа юмаа дааЧиний хзүхэд цэрэг биш алуулдаг дарга нь байвал яах уу.Бас залуус ингээд хүн алчихаж болдог гээд өөрийг чинь ч нухаяихаж мэднэ.Иймээс алуурчдад заавал хуулийн дагуу хариуцлаа хүлээлгэх хэрэгтэй.

Avatar

Зочин 2021-04-12 103.26.193.101

Дайсанд бууж өгөад талд нь орохнээ

Avatar

Зочин 2021-04-12 66.181.161.61

Тэр 2цэрэг а******н.бас эх орноосоо урвагч мөн эх орныхоо торгон хилдээр тэгшээ гиваан даваадорж нар дайсанд алхамч ухрахгүй эцсийн дусал цусаа дуустал тулалдсан юмшү юун дайснаа биш даргыгаа алаад хилийн манаагаа хаяад зугтаах ер нь цаазын ялаа сэргээхгүй бол алуурчид давраад бнашү

Avatar

Зочин 2021-04-12 202.131.225.197

Хүний хүүхдийг авч яваад цогцсыг нь ар гэрт нь өгөхдөө та нар юу гэж хэлдэг вэ? Яг одоо хэлж байгаагаа хэлдэг үү?
Танай галзуу хүү чинь өөрөө унаад үхчихлээ эсвэл танай галзуу хүүхэд чинь хүн алчлаа гэдэг үү?
Цэрэгт тэнцүүлж авахдаа сэтгэл санааг нь шалгадаг уу? Айлын 1 нц хүүг нь хээр архичдаар тамлуулж байхдаа та нар яг юу боддог вэ ?

Avatar

зочтн 2021-04-12 192.82.91.117

Асуудал бүр өөр өөр шүү дээ.Тэнэг минь алуурчинг өмөөрч байж.өөрөө нэг өдөр гарт нь алуулав даа.

Avatar

Зочин 2021-04-12 66.181.161.53

Хайран сайхан залуусын амь үрэгдсэн нь харамсалтай.
Ингэлээ гээд төрийн цэргийн байгууллага руу янз бүрийн хэлбэрээр дайраад бх хэрэг байна уу? Хэргийн учир тодроогүй бхад ямар түргэн дүгнэлт хийнэ вэ. Нэг хүний гэмт үйлдлийг нийтэд нь хамааруулж болохгүй бх.
Эсвэл эх орныхоо тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг батлан хамгаалах үүрэг хүлээсэн байгууллагууд руу ямар 1 гадны хатгаас, захиалгаар зориуд хэл амаар дайрч байна уу? Үүнийг шалгаж тогтоодог газар байдаг л баймаар юм.

Avatar

21 2021-04-12 202.131.225.197

uls ekh ornii tusgaar tognol geed huuhduudiig chine alaad baij bolokhuu bitgii uur zuil yarij baihad yariyaa mushgiyad baigarai

Avatar

Зочин 2021-04-12 150.129.140.102

Харин тэр цэргүүд торгон хил дээр байх харуулын байраа орхихдоо өргөсөн тангаргаа санасан болов уу. Зүгээр ч нэг харуулын байр биш, Монгол Улсын торгон хил дээр шүү дээ. Дайсанд эх нутгаа алдахгүйн төлөө амиа золин тэмцсэн олон цэрэг дайчдын чин сэтгэл шингэсэн, орхих нь байтугай алхам ч ухрах эрхгүй ариун газар. Тэд үүнийг ухамсарласангүй, шууд хэлэхэд өргөсөн тангаргаасаа няцаж

Avatar

Зочин 2021-04-12 66.181.161.96

Бусад нөхдийнхөө амь насыг хамгаалж, аюулыг зайлуулсан байна. Тангаргаа үнэнчээр биелүүлсэн байна.

Avatar

Зочин 2021-04-12 202.9.46.168

Монгол цэргийн шилдэг уламжлал гэдэг нь цэрэг дэглэх гэж офицерүүд нь ойлгодог юм байлгүй дээ. Цэргийн анги бол нууцлаг ярганы газар бөгөөд дэглэх яргалах нь өдөр бүр цаг тутамд болж байдаг бөгөөд ангийн захирагч нь энэ бүхнийг нууцлах ажилыг амжилттай зохион байгуулдаг юм. Шинэ цэргүүд эх орноо хамгаалдаггүй бөгөөд яргачингийн гарын зугаа болж байдаг.

Avatar

Amar 2021-04-12 66.181.161.102

Офицер дарга нөр нь мөнгө нэхээд өгөхгүй бол дарамталдаг юм биш үү.Энэ чинь ариун явдал уу.СЭТГЭГДЭЛ УСТГААД БАЙВАЛ ХААЛГАА ХААГААРАЙ

Avatar

Зочин 2021-04-12 66.181.188.224

цэргийн удирдлага нэртэй архичин офицер тэжээврүүд, ахлагч мэтийн юмнууд дүрмийн бус харьцаад буудуулсан нь өөрсдийнх нь буруу.

Avatar

Зочин 2021-04-12 124.158.82.79

энэ цэргийн үйлдлийг дэмжээд бга хүмүүсийн ханийг нь. үр хүүхдийг нь. аавыг нь ахыг нь алчихсан бол та нар ингэж бичих байсан уу. үгүй л байхгүй юу. тийм болохоор амныхаа зоргоор битгийй ярь эцгээ алдсан үр хүүхдийнх нь өмнөөс хань ижлийнх нь өмнөөс эцэг эхийнх нь та бас нэг бодоод үзээрэй.

Avatar

Ner 2021-04-12 122.201.24.124

Atsnii chni tangrag zoduulj uxsnees alsan n deer naad xoer tsergee sullaad baatar tsol og

Avatar

d 2021-04-12 202.9.46.250

Batlan hamgaalah ih surguulid shalgalt oruulah heregtei

Avatar

Санаа зовогч 2021-04-12 64.119.25.237

Тест: Салаан дарга: " чи өнөөдрийн дотор 20000 төгрөг олж надад өг, мэдэв үү? Байлдагч: 1.Мэдлээ, гүйцэтгэе. 2.Ийм их мөнгө олж чадахгүй, салаан дарга аа" Аль нь Тангаргаа өргөсөн цэргийн зөв хариулт вэ? Салаан даргын хариу үйлдэл юу байдаг вэ?

Avatar

Зочин 2021-04-12 159.65.97.50

Мэдлээ гүйцэтгэе энтр. Соцлизмын үед л тэгдэг бсн бх. Одоо тэгж хэлдэггүй юм. Юу ч мэдэхгүй псданууд ингээл амныхаа зоргоор шаацгаагаад бхын

Avatar

Зочин 2021-04-12 66.181.177.219

Цэргээ хөнөөсөн дарга, ахлагч бүгдээрээ цээрлэл хүлээсэн үү?

Avatar

Зочин 2021-04-12 66.181.177.218

ЦЭРГИЙН АЛБАНЫ АНХАН ШАТНЫ ХАРЬЦАА АМЬДРАЛ ДЭЭР ЯМАР БАЙДАГЫГ БИЕЭРЭЭ МЭДЭХГҮЙ АЛБА ХААЖ ҮЗЭЭГҮЙ ХҮҮХЭН ИНГЭЖ БИЧИЖ ЯРИХАД АМАРХАН Л ДАА ХӨНДЛӨНГӨӨС ХАРААД ДҮГНЭХ НЬ ӨРӨӨСГӨЛ ТЭГЭЭД Ч АРМИАС БУСАД ТАНГАРАГ ӨРГӨДӨГ АЛБА ХААГЧИД БОЛ ТАНГАРГАА САНДАГЧГҮЙ .

Avatar

журамт цэрэг 2021-04-12 43.228.131.180

Энэ 2 маань тэгээд ээждээ очино гэх хүн алчаад эх орноосоо урвачаад яаж эхийнхээ нүүрийг харах гэсэн дамшигнууд вэ дээ. Дарлуулсан гэх дэглүүлсэн гэх дайны үед бол сумтай бууны өөдөөс чи эх орныхоо төлөө эхийнхээ төлөө явж чадна л гэж тангараг өргөж явсан шүү дээ. Захирах захирагдах ёс ч гэж байнаа цэрэгт түүнийг давж чадахгүй байж хүн алахаа мэднэ бас юуг нь өмөөрөхийн бээ хулчгар бас арчаагүй нөхөдийг даргаа буудна гэдэг чинь күэээ хэлэх үг алга даа дайны талбар дээр даргаа буудчаад зугтах уу

Avatar

Зочин 2021-04-12 66.181.177.219

Тэгээд номхон зогсож байгаад яргачинд алуулаад бай гэсэн үг үү?

Avatar

Зочин 2021-04-12 202.126.88.197

үнэхээр дарамтлуулсан бол хүний аминд хүрэхгүйгээр хөл гарыг нь буудаж шархдуулаад хилийн манаагаа орхилгүй байж байсан бол шал өөр хэрэг. Одоо тэгээд өш хонзонтой болон дарамталсан хүн болгоноо алаад байх юм бол энэ улсад чинь хууль ёс гэж юм байх хэрэг байна уу.

Avatar

Зочин 2021-04-12 66.181.177.219

Манаагаа орхиогүй. Хилийн манаанаас буугаад хэрэг гарсан байна. Амь насаа хамгаалж аргагүй хамгаалалт хийсэн байна. Аюулыг зайлуулсан байна. Юуны чинь өш хонзон?

Avatar

Зочин 2021-04-12 207.154.203.229

Манаанаас бууна энтр чи ямар баарны сэкүрити юу. Цэрэгт ч яваагүйм байж мэддийм шиг л шаагаад бхын

2 0
Avatar

зочин 2021-04-12 192.82.91.117

Чи энэ нийгэмд алуурчдыг төрүүлэх гээ юү.тэд чинь чамайг ч нэг өдөр өлхөөн нухчихна.чиний үр хүүхэд ,хэнийг ч хайрлахгүй.иймээс буруугаа хүлээж ялаа үүрэх нь зөв.

0 0
Avatar

Зочин 2021-04-12 66.181.177.218

ЦАГ ҮЕ ӨӨР БОЛЦООН ХОЦОРООД БАЙНА ЧИ

Avatar

Зочин 2021-04-12 66.181.177.219

Би л лав тэр цэрэг нэтэй ярганы газарт чинь ганц хүүгээ явуулахгүй шүү!

Avatar

Зочин 2021-04-12 66.181.184.73

Ooroo yavaarai orond ni

Avatar

Зочин 2021-04-12 66.181.177.219

Xyц пиздa минь.

Avatar

Зочин 2021-04-12 138.68.173.175

Бас нэг аав шгээ мэдрэл п**а л бга биз! Танай муу гоожуураар Монголын зэвсэгт хүчин дутахгүй! Очоод олон юм гонгинжийж даргадаа биш онжавууддаа зодуулаад арчаагаа алдаад ирнэ.

Avatar

Зочин 2021-04-12 66.181.177.218

ЗОДОХ ЖАНЧИХ ДЭГЛЭХ ДАРАМТЛАХ ХҮЧИРХИЙЛЭХ НЬ ӨӨРӨӨ БАС ТАНГАРГАА НОЦТОЙ ЗӨРЧИЖ БАЙГАА ЯВДАЛ

Avatar

21 2021-04-12 202.55.191.130

Хүний хүүхдийг авч яваад цогцсыг нь гардуулахдаа тэгэж хэлдэг үү та нар тангаргаа зөрчсөн гэж хэлдэг үү аймшигтай сданууд бэцеруудын хүүхэд тамалдаг газар болсон хүүхдээ армид бүү явуул

Avatar

Зочин-уншигч 2021-04-12 78.175.48.237

Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас. Энэ үгийн учрыг мэдэх хүн хир үлдээвээ. Хүүхэд байхад аав ээж минь хэлдэг байлаа. Энэ үгийн учрыг тайлах сэтгүүлч байна уу, тэгвэл тангарагийн нарийн учрыг тайлах байх даа. Үг , утга хэрхэн нийлдэгийг энэ хүүхэд сурмаар юм байна. Цэрэг, эмч хоёр л жинхэнэ тангараг өргөдөг юм шүү. Уншсан болгон бусдын мэргэжлийг ойлгодоггүй, чаддаг сэдвээрээ оролдсон дээр шүү. Хүмүүсийг талцуулах сэдэв рүү хар багаасаа орж байгаа нь… За за гурван цэгээр дуусгая.

Avatar

Xochin 2021-04-12 202.131.232.117

Bitgii elii balai yum yariad bai yag tsagaa tulaad irexeer pyaldagnuud ni xoishoo suugaad nuguu muu xelegdej dargiigaa buudaj baigaa ardiin xuuxduudl ex ornoo xamgaaldag yum

Avatar

zoch 2021-04-12 66.181.176.127

yuun tangarag mangarag ve teneg yum bichij soliordogoo bolimoor yum
tangarag urgusun uls turchid chini idej uugaad ehneesees horond orood baihad
mongol yer ni tsergeer yaadgiin

Avatar

Зочин 2021-04-12 192.82.64.208

Төр нь яраглалтыг зогсоож чадаагүй болохоор иргэний зориг гаргаж цаашдын яраглалыг зогсоож чадсан энэ хоёр цэргийг өршөөж уучлал үзүүлэх ёстой. Зоригтой мундаг цэрэгтээ амжилт хүсье! Төр нь шударга ёс тогтоох ажлаа хийж чадахгүй бол иргэд нь з****г барьж тэмдэг нь зүй ёсны үйлдэл!

Avatar

Amar 2021-04-12 66.181.161.124

Дарамталж дэглэж зодож нүдэж дээр нь мөнгө татаж авахыг хуульчлах уу

Avatar

Зочин 2021-04-12 66.181.161.49

Өндөр цалинтай , мэргэжилийн Арми байгуулаад л асуудал шийдэгднээ ..Өөр ямарч арга байхгүй .
Газар газарын залуучууд нэг казармд цуглахаараа хэцүү шдэ .. Бүр таг галзуу хүнч цэрэгт татагдаад ирдэг л юм билээ ..

Avatar

зочин 2021-04-12 66.181.161.104

Хүн алж Эх орны торгон хилээ орхиод зугтсан 2 цэргийг яаж ч бодоод зөвтгөж чадахгүй , хэрвээ үнэхээр тийм дарамт шахалт байсан бол өөр арга хэлбэрээр бусад удирдлагууддаа мэдэгдэж болох л байсан заавал хүний аминд хүрч байгаа нь хамгийн ёс зүйгүй хэрэг юм. Хэрэг хийсэн бол шийтгэлээ хүлээх учиртай 19 настай жоохон хүүхдүүд гээд гэмт этгээдүүдийг өмөөрөөд байх хэрэггүй .

Avatar

Зочин 2021-04-12 66.181.177.219

Тангаргаасаа няцсан УИХ-ын гишүүн, шүүгч, прокурор цээрлэл хүлээсэн үү?

Avatar

Зочин 2021-04-12 66.181.177.219

Ар гэрээсээ архины мөнгийг нь авч өгч чадаагүй энгийн ардын хүүхдүүд номхон зогсож байгаад согтуу даргадаа алуулаад бай гэсэн үг үү? Тэгж л ойлголоо.

Avatar

Монгол 2021-04-12 103.26.194.172

УИХ гишүүд төрийн албан хаагчид тангарагаасаа няцвал ямарч хариуцлага хүлээхгүй шоронгийн хулгайч хүртэл гишүүний тангараг өргөж болно ийм төр засагтай МОНГОЛ хөгжих үү

Avatar

Зочин 2021-04-12 103.57.93.224

Арми дэг журам суларч байгаа учраас бид дайн байлдаан хийх чадваргүйгээ харуулаад байна. Цэрэг , даргаа а**х гэдэг том хагарал байгаа нь аймшигтай. Цэрэгтэйгээ дарга нь хамт нэг талд байлдах учирьай атал хоёр дайсан шиг болчихсон байх гэж?

Avatar

Зочин 2021-04-12 64.119.26.193

Юу ч хамаагүй хэдэн үг сарааждаг сэтгүүлч нар олширжээ. Баахан авцалдаагүй үг шавж бичээд гоё гарчих шаачихна.

Avatar

Зочин 2021-04-12 103.212.116.60

Хулгайч гeнeрал, хурандаа нарыг энэ хоёр цэргийн хамт талбай дээр дүүжилж сар болгоно

Avatar

Мөнх 2021-04-12 192.82.76.133

Тангарагаар далимжуулж цэргүүдийг дарамталж байх аргатай байж болохгүй. Дарга цэрэг хоёулаа тангараг өргөсөн тэгээд дарга нь үлгэрлэх байтал тангараг , дүрмээ зөрчөад байвал яах ёстой вэ? Энх цагт тангараг хэрхэн биелэгдэх вэ?
Тангараг хүний эрүүл мэнд хоёрын аль нь илүү вэ?

Avatar

Зочин 2021-04-12 202.131.249.14

ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГА ТЭР ТУСМАА ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГА Л ШАЛТГААНЫГ НЬ ТОГТООНО, ХАРИН ХИЛИЙН ЦЭРЭГ МЭДЭЭЛЭЛ ХИЙХ НЬ ЗОХИСГҮЙ ШҮҮ, ӨӨРСДӨӨ АСУУДЛЫН НЭГ ТАЛ НЬ ШҮҮ,,,,

Avatar

Зочин 2021-04-12 150.129.143.231

Тухайн өдөр харуулд гарсан ахлагч нь эдгээр цэргүүдийг дарамталж согтуу байгаагүй л байх. Дархан хилээ манаж харуулд гарсан шүү дээ. Бас нэг талыг барьж болохгүй. Хамт харуулд гарсан 2 байлдагчаа явуулаад, морио суллаж тавиад хүн алаад явсан шиг байна. Гэрч байна. Үнэнийг шүүх шийднэ биз. Хайран Ховд нутгийн залуу үхэж, 3 хүүхэд өнчирч нэг эмэгтэйд амьдралаа авч явах хүнд ачаа үлдэж нутгийн байлдагч нь ийм үйлдэл хийлээ. Ардчилсан нийгэм сайхан ч монголчууд бид оюуны хомсдолд орж байх байна.

Avatar

Зочин 2021-04-12 192.82.67.247

Аль утгаараа алуурчдыг өмгөөлөх шалтгаан байхгүй.

Avatar

Зочин 2021-04-12 64.119.21.185

Зөв байлгүй яахав, харин тэр хуучин оны цэрэг, дахга сэтэр зүүсэн нөхдүүд шинээр ирсэн цэргийг дарамталж, үхлүүт болтол нь нүдэх, эрүүл сэтгэлгээтэй хүнийг араатан болгох сэтэхүйтэй болтол нь дарамтлах тангараг өргөдөг юм уу?

Avatar

Цэрэг 2021-04-12 66.181.189.152

Цэрэг цагдаа нар тангаргаасаа няцвал цээрлэл хүлээдэг. Харин энэ төрд өргөсөн тангаргаасаа няцаад ямарч шийтгэл хариуцлага хүлээдэггүй бүр л дээшлээд бдаг нөхдүүдийг юу гэж ойлгох уу?

Avatar

Зочин 2021-04-12 103.212.118.164

Олигарахууд, УЛСЫН их хурлын индэр дээрээс тангараг өргөсөн гишүүд нь тангаргаа зөрчихгүй үлгэр дууриалал болооч.

Avatar

УИХ- ГИШҮҮН 2021-04-12 59.153.115.178

МУУ МАЛНУУД ТА НАРЫН ХОДООДООРОО ӨГСӨН СОНГОЛТ

Avatar

Зочин 2021-04-12 66.181.190.232

Бичсэн зүйлээ өөрөө ойлгож байгаа болов уу энэ салан дурак

Avatar

ganaa 2021-04-12 66.181.190.97

Tangaag mash chuhal zuil shuu. Tangarag orgoson l bol bieluuleh uchirtai. Chaahgyu bol bitgii tangarag orgo.

Avatar

Зочин 2021-04-12 64.119.18.79

Гэрийн хумуужил руу хамгийн их анхаарлаа хандуулах хэрэгтэй байгаа юм даа.

Avatar

Ovgon 2021-04-12 66.181.185.56

цэргийн хууль, дүрэмд нь ахлагч офицеруудыг хугацаат цэргийн албан хаагчийн биед хуруугаач хүргэхийг хатуу хориглож, зөрчсөн тохиолдолд шууд халдаг байх зохицуулалт хийж өгөх, түүнийгээ чанд хэрэгжүүлдэг байх ёстой. дээрээс нь анги застав бүр дээр зөвхөн хяналтын ажилтан нээх боломжтой санал хүсэлтийн хайрцаг, камер ажиилуулах хэрэгтэй. офицеруудыг ажоын байран дээр архи уувал өчиггүй халдаг байх ёстой. үгүй бол энэ мэт хэрэг тасрахгүй.

Avatar

Ovgon 2021-04-12 66.181.185.56

бас манал гомдлын шуурхай утас ажиллуулах хэоэгтэй

Avatar

Зочин 2021-04-12 202.126.90.102

Sain bna uu bi tanaihaas medeelel abdag gehdee ene bish

Avatar

hilchin 2021-04-12 66.181.161.126

tangarag gedeg yumaa yer oilgohgui baigaa mahan tolgoinuudad deg heregtei hiliin zastawihan heterhii gerseg zoolhon bolsnoos dawarj baihgui yu yaj ch bolno gej boddog bolson bololtoi huuli tsaaziig n changaruulah heregtei hun nuhaad 20 jil tsaana n amidrah hugatsaa ih gej boddog bolj tiimees tsaaziin yliig sergeeh heregtei eh orniho hil hayj zugatwal shuud buudna gej oilguulaach

Avatar

эзэнгүй нийтлэл 2021-04-12 185.191.124.143

Жанжин штабын дарга гэх нөхөр нэр усгүй мэдээлэл цацаад эхэллээ хүнээр зүгээр цэргийн албын хаалгачих. Дайн болоогүй энхийн цагт цэрэг хэдэн хэт сүржигнэх юм. Ямар байлдаж байгаад зугатаасан биш байлдаж байгаа зугатаагаад сум хоолоо идээд эргээд байлдахад бас яахав илүү хүчтэй байлдана. Цэргийг гоё гэж бодоод ирсэн хүнийг зодоод 9 эрүү шүүлт үзүүлээд байхаар ямарч хүн зугатаана. Цэргийн бааснууд албаар ийм эзэнгүй нийтлэл бичүүлж байгаа ойлгомжтой.

Avatar

hilchin 2021-04-12 66.181.161.126

tiim bishee ho chi gadagshaa ywahdaa haalgaa neej orhiod ywaad uzehgui yudaa yer n tegj ywdaggui bizdee enhiin tsagt ch tagnuul horlon suitgegch hulgaich mundahgui tednees hamgaalah gej hilchin zogsoj baidag

Avatar

Зочиг 2021-04-12 64.119.19.23

Өргөсөн тангаргаасаа яаж ч байсан няцах буцах ёсгүй. Учир нь ард нь аав ээж ах дүү гэр орон эх орон нь байдаг юм. Бүү март

Avatar

Зочин 2021-04-12 203.91.115.51

Гэхдээ үхтэл чинь зодоод бсн ч гэсэн тангаргадаа үнэнч бай гэж тэр тангаргын бичигт нь тусгаагүй биз дээ.

Avatar

Зочин 2021-04-12 192.82.77.85

ЭХЛЭЭД НААД НИЙТЛЭЛ ЭЭ САЙН УНШ. ХУЦАА Л СУУХ ЮМ

Avatar

арай 2021-04-12 192.82.73.15

дарамтлан дээрэлхэж доромжилж хүнийг ийм үйлдэлд хийхэд хүргэсэн хүмүүс харин хэдэн жил авдаг бол. хүний амь хайран ч цэргүүдиг шууд хүн аллаа гээд 20-30 жил хориод өнгөрдөгийн гай энэ ш тээ алдаа яагаад гарав цэргийн дэглэлтийг яаж таслах уу гэсэн арга хэмжээ авдаагүйн нотолгоо

Avatar

Зочин 2021-04-12 202.55.188.106

Яг л үнэн чинь энд л байна даа.Тэд ч бас 25 жилийн ял авах естой.Хийхээсээ айж ичээгүй улсууд хэрэг тарьсан ялаа үүрэх естой.

Avatar

Зочин 2021-04-12 66.181.161.125

Цаазал

Avatar

Иргэн 2021-04-12 192.82.82.120

Энэ сэтгүүлч асуудлыг тал талаас нь харж өөрийн санал дүгнэлтэээ сийрүүлсэн байна. Бодит байдлыг үнэнээр тусгажээ. Энэхүү гэмт хэрэг нь зөвхөн арми гэлтгүй манай нийгмийн ёс суртахуун, хүмүүжил, үзэл суртлын доройтлын тод илрэл мөн. Бид ер нь ялзарч мөхлийн ирмэг рүү мөлхөөд байгаа юм биш биз.

Avatar

Онч 2021-04-12 66.181.161.125

Энэ2г цаазал

Avatar

Тод 2021-04-12 66.181.161.125

Сэтгүүлч маш зөв ухаалаг асуудал хөнджээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж