Хятадын дарамт бүс нутгийнхаа өрсөлдөгчийг туйлдуулж байна | News.MN

Хятадын дарамт бүс нутгийнхаа өрсөлдөгчийг туйлдуулж байна

Хятадын дарамт бүс нутгийнхаа өрсөлдөгчийг туйлдуулж байна

Хятадын дарамт бүс нутгийнхаа өрсөлдөгчийг туйлдуулж байна
A Taiwanese coast guard looks at a sand-dredging ship with Chinese flag in the waters off the Taiwan-controlled Matsu islands, January 28, 2021. Picture taken January 28, 2021. REUTERS/Ann Wang

Хятад улс маргаантай газар нутгуудаа нэгтгэх зорилгоор армийн нисэх онгоц, цэргийн хөлөг онгоц гэх мэт техник технологи ашиглан хөрш орнууддаа эцэс төгсгөлгүй дарамт учруулах замаар хүчийг нь аажмаар сулруулах, туйлдуулах тактик хэрэглэж байна хэмээн шинжээчид дүгнэж байна.

Бээжин хэдий нэг удаа ч буун дуу гаргалгүйгээр цэргийн мөргөлдөөнөөс тууштай зайлсхийж байгаа боловч удаа дараа гаргаж буй түрэмгий алхамууд нь нөхцөл байдлыг аажмаар эргүүлсээр Хятад орон Номхон далайн хэд хэдэн чухал байрлал бүхий маргаантай нутгуудаа тогтмол хяналтадаа байлгах боломжийг бүрдүүлж байгаа юм.

Жишээлбэл, өнгөрсөн оны зургадугаар сараас хойш Хятадын цэргийн нисэх онгоцууд, тэр дундаа сөнөөгч онгоц, бөмбөгдөгч онгоцууд байнга Тайванийн агаарын хамгаалалтын бүсэд нэвтэрч, Тайпей өөдөөс нь сөнөөгч хөөргөн анхааруулга өгөхөөс нааш эргэж гаралгүй байсаар залхааж орхижээ.

Тайванийн нисэх хүчин мэдээж Хятадынхаас хэд дахин жижиг тул дээрх мэт ойр ойрхон давтамжтай түрэмгийллийг тэр болгон  эсэргүүцэж амжихгүй байгаа юм. Түүнчлэн Тайванийн эрх баригчид дээрх үйлдлүүдийг нарийн зохион байгуулалттай цэргийн ажиллагаа бөгөөд сүүлийн үед давтамж нь улам олширсоор байгаа хэмээн тайлбарлаж байна. Хятадын хил зөрчигч онгоцнуудад сануулга өгөх зорилгоор угтуулан хөөргөдөг онгоцнуудын хоёр нь өнгөрсөн сард осолдсон нь өнгөрсөн оны аравдугаар сараас хойш гарсан гурав дахь осол юм.

Ийнхүү Тайванийн нисэх хүчин Хятадын өдөөн хатгалгаас болж ихээр туйлдсан учир өнгөрсөн сард Тайванийн батлан хамгаалахын орлогч байд Чан Че Пин парламентад Хятадын онгоц агаарын хамгаалалтын бүсэд орж ирэх тоолонд угтуулан онгоц хөөргөхөө больж, оронд нь газарт суурилуулсан пуужингийн хамгаалах системээрээ дамжуулан хянаж байхаар шийдсэнийг мэдэгджээ. Тэрбээр “Бид Хятадын дайны туйлдуулах аргын золиос болж байна” хэмээн ярьжээ.

Хэдийгээр Тайвань маш өндөр түвшинд бэлтгэгдсэн, орчин үеийн чадварлаг нисэх хүчинтэй хэдий ч Хятадын онгоц, хүн хүч тоогоороо илүү юм. Тиймээс олон дахин онгоцоо хөөргөх тоолонд Тайванийн нисгэгчид залхахын хажуугаар онгоцны ашиглалтын хугацаа багасч, элэгдэл өссөөр байх болно хэмээн Вашингтоны олон улс судлалын төвийн Грегори Полинг ярьжээ. Тэрбээр “Хэрвээ энэ маягаар удаан үргэлжилбэл Хятад ялах нь гарцаагүй” хэмээн хэлжээ.

Дээрхтэй яг ижил аргыг Хятад орон зүүн болон өмнөд азийн тэнгист Филиппин зэрэг орны эсрэг хэрэгжүүлж байна. Хятадын маш олон тооны армийн завь, эргийн харуулын хөлөг онгоц, тэнгисийн цэргийн хөлөг онгоцууд маргаантай арлуудын ойролцоо олноор цугларах зэрэг үйлдэл ойр ойрхон гаргаж байгаа юм.

Жишээлбэл, Филиппиний эргээс өмнө зүгт орших Спратли арлуудын Витсэн эргийн орчимд Хятадын тэнгисийн цэргийн флот хэдэн сарын турш байрлаж байгаа бөгөөд арлыг орхин явахыг шаардсан Манилагийн шаардлагыг огт хүлээн авахгүй байгаа гэнэ.

Хятадын талаас Спратли арлуудын ойролцоох 200 гаруй хөлөг онгоцуудыг ердөө загасчны завь хэмээн мэдэгдсэн ч Филиппин, АНУ-ын тал үүнтэй санал нийлэлгүй 200 гаруй хөлөг онгоц бол армийн бүрэлдэхүүн хэсэг хэмээн дүгнэж байна. Ийнхүү шаардлагыг үл ойшоон хөлөг онгоцуудаа хөдөлгөөнгүй байрлуулснаар Бээжин Филиппиний эдийн засгийг илүү ойроос нарийн хянах боломжтой болж байгаа юм. Батонгбакалын хэлснээр Витсэн эргийг эзэлснээр холбооны банкнуудын үйл ажиллагааг бүрэн хянах боломжтой аж. Түүнээс гадна Витсэн эргийн ойролцоо Вьетнамын зарим цэргийн баазууд байрладаг нь Хятадын талд чухал ач холбогдолтой юм.

Хэдий Филиппиний арми Хятадынхаас хэд дахин жижиг, тэнгисийн цэрэг нь бүхэлдээ Хятадын нэг том хөлөг онгоцтой тэнцэхүйц хэмжээтэй боловч Бээжингийн эсрэг олон улсаас дэмжлэг авах боломжтой гэдгээрээ давуу билээ. Жишээлбэл, Филиппин, АНУ хоёр улс батлан хамгаалахын хамтын ажиллагааны гэрээтэй бөгөөд АНУ-ын төрийн департментийн мэдээлснээр Филиппиний армид ямар нэгэн байдлаар хохирол учрах юм бол тэр даруй АНУ-ын зэвсэгт хүчин хөдлөхөд бэлэн гэнэ.

Эх сурвалжуудын мэдээлснээр Хятад яг дээрхтэй ижил аргаар хорин жилийн өмнөөс хилийн маргаантай Мисчиеф эргийг өөрсдийнх болгожээ. Тухайлбал, Хятад улс 1990-ээд онд анх загасчны зориулалттай хэмээн тайлбарлан тус эрэгт жижиг овоохой барьж байв. Гэтэл цаг хугацаа өнгөрөх тусам овоохой “томорсоор” 2015 он гэхэд тус арал дээр Хятадын пуужингийн том застав байрлаж, Өмнөд Хятадын тэнгис дэх Бээжингийн хүч чадлыг улам бэхжүүлсэн юм.

Эх сурвалж: NBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
БурууБуруу
7
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

25 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-04-12 202.126.92.99

Эх сурвалжуудын мэдээлснээр Хятад яг дээрхтэй ижил аргаар хорин жилийн өмнөөс хилийн маргаантай Мисчиеф эргийг өөрсдийнх болгожээ. Тухайлбал, Хятад улс 1990-ээд онд анх загасчны зориулалттай хэмээн тайлбарлан тус эрэгт жижиг овоохой барьж байв. Гэтэл цаг хугацаа өнгөрөх тусам овоохой “томорсоор” 2015 он гэхэд тус арал дээр Хятадын пуужингийн том застав байрлаж Бээжингийн хүч чадлыг улам бэхжүүлсэн. Монголыг Монгол төрд гарсан х***а цустнууд ийм замаар Хятадад нийлүүлэх алсын бодлого бий шүү

Avatar

Зочин 2021-04-12 66.181.161.16

Хяталын тагнуул Нямдорж сайд хийгээд явж байхад аргагүй шүү дээ

Avatar

Зочин 2021-04-12 120.17.148.69

Муу ёрын хятадууд зайлаад далд ороод өгөөсэй

Avatar

Заагч 2021-04-12 202.9.46.227

Хог вирус хятадыг дэлхийгээс цэвэрлэх цаг нь болсон.хар хятадгүй дэлхийн төлөө хамтдаа урагшаа.

Avatar

Зочин 2021-04-12 66.181.161.123

Уйлах хүүхдийн хошного урд өдрөө умалзана гэж үг бий дээ Хятадууд нэг юм үзэхгээд дарвайж байна даа

Avatar

ҮНЭН 2021-04-12 103.26.194.206

КОММУНИСТ ХЯТАД, УЛААН ОРОС ХОЁРЫГ ОДОО ЦӨМДӨХ ЦАГ НЬ БОЛЖЭЭ

Avatar

Зочин 2021-04-12 202.21.109.77

ЭРТ ОРОЙ ХЭЗЭЭ НЭГ ЦАГТ ИЙМ БАЙДАЛ БИЙ БОЛОХ БАЙСАН

Avatar

Зочин 2021-04-12 202.126.88.180

Төө давшиж сөөм ухрах ямхын бодлого гэж энэ дээ. Нэг мэдэхэд л …

Avatar

Зочин 2021-04-12 103.57.95.209

монгол ийм юмнаас айх хэрэггүй тэртээ тэргүй нүүрс авахаа болилоо гээд эвтэйхэн хэлэхэд л амьтан болох улс вакцин жоохон хойшлуулахад л юу болчоод сууж байна ёстой бөөсөнд хутга гээч болно

Avatar

ҮНЭН 2021-04-12 103.26.194.206

ҮМХИЙ ХУВИА ХИЧЭЭСЭН г***й ЭСВЭЛ ЧИ ҮМХИЙ ЛУУХААН БАЙХ ГЭХДЭЭ МОНГОЛЧУУД ҮМХИЙ х***а НАРААС ИЛҮҮ УХААН ГАРГАХ НЬ ЗҮЙТЭЙ ЮМ. ХЯТАДЫГ ДЭМЖИНЭ ГЭВЭЛ С А ЛА АВЧ ШҮҮ ХАХА

Avatar

Зочин 2021-04-12 202.21.109.77

ХАХА УДААН БАЙНА УУ БАЯРЛААД Л

Avatar

Zochin 2021-04-12 66.181.161.36

Hytaduud hezee negen tsagt buh hiliin margaanaa tsegtsleed manaihruu sanaarhah l baih ter ued l huchirhegjsen baihgui bolch hetsuudee

Avatar

Zochin 2021-04-12 78.180.96.70

Za tenegt nuursig haanaas ch avna hujaa jijeghen mngl uursduu sonin bolno mal huduunii gar

Avatar

иогэн 2021-04-12 202.9.46.194

Энэ нь Манай улс БНХАУ-с их хэмжээний хөнгөлттэй зээл, буцалтгүй тусламж авах болон стратегийн ач холбогдолтой газрын тос мэт байгалийн баялагт хөрөнгө оруулалт татах, хүнсний нхогоо болоод махны үйлдвэр зэрэгт 100хувь Хятадын хөрөнгө оруулалт хийх зэрэг маш холын бодолтой эдийн засаг, улс төрийн нарийн бодлого давхар байгаа гэдгийг анхааруулж буй длхил гэж ойлгож болох юм.

Avatar

Зочин 2021-04-12 43.242.243.71

Хятад Улс 16 оронтой хилийн маргаантай!

Avatar

Хаха 2021-04-12 202.21.109.77

16 ТАЛААСАА ҮЗЭЛЦЭХ Л ХЭРЭГТЭЙ

Avatar

Зочин 2021-04-12 202.179.21.223

х***а Энэтхэг хоёр байлдаад АНУ цөмийн дуужингаа харваад хужааг сөнөагөөд газар нутгийг нь Төвдүүдэд өгөөсөй

Avatar

Монгол 2021-04-12 202.131.236.170

Эх сурвалжуудын мэдээлснээр Хятад яг дээрхтэй ижил аргаар хорин жилийн өмнөөс хилийн маргаантай Мисчиеф эргийг өөрсдийнх болгожээ. Тухайлбал, Хятад улс 1990-ээд онд анх загасчны зориулалттай хэмээн тайлбарлан тус эрэгт жижиг овоохой барьж байв. Гэтэл цаг хугацаа өнгөрөх тусам овоохой “томорсоор” 2015 он гэхэд тус арал дээр Хятадын пуужингийн том застав байрлаж, Өмнөд Хятадын тэнгис дэх Бээжингийн хүч чадлыг улам бэхжүүлсэн юм. Хятад ухаан гэж, үүнд л МОНГОЛ хүн хууртаж болохгүй юм.

Avatar

Зочин 2021-04-12 202.21.108.3

Эдийн засгийн колони Монгол ч угаасаа юугаа ч ярих вэ дээ. Сая ерөнхий сайд нь элчин сайдтай холбогдож хил нээлээ шд. Ингэж доошоо орох гэж.

Avatar

Бид нар 2021-04-12 64.119.24.150

Бидэнд саад бодоогүй, харин ч хүнс хувцас, эм тангаа авч амьдрал залгуулж байна. Бусдын хэрэгт хо
шүү дүрж шогтоод яах вэ, үнэн худлыг нь өөр дээрээ мэдрээгүй байж

Avatar

Зочин 2021-04-12 103.57.93.224

Мөн таарваа, монголд зориулаад ганц цөмийн пуужин онилчихсон байгаа ч юм билүү хэн мэдлээ. Гэтэл мэдэхгүй тэнэг царайлаад байлгүй, мэдэгдэхгүй хятадын нууцыг олж ав.

Avatar

шоого 2021-04-12 66.181.161.58

Маш их юм мэддэг хүн шиг санагдлаа. Танд их амжилт хүсье

Avatar

Зочин 2021-04-12 64.119.18.11

Хннн, хонины тухай нэг яриа санаанд орлоо. Монголчууд ийм бодолтой байж таарахгүй ээ.

Avatar

Зочин 2021-04-12 103.57.93.224

Манай улсын хилээр иймэрхүү залхаан цээрлүүлэлт хийхгүй. Ганц төмөр замаар хилийн цаана жижиг бааз байгуулаад нисэх онгоцны сургууль хийж хил зөрчих, эсвэл дрон нисгэж тандаж судлах, сэм хил зөрчих гэх мэтээр ямар нэг алхам хийх төлөвлөгөө байдаг байлгүй. Монголд хичнээн ч тагнуул, чагнах сонсох хэрэглэл байдгыг монголчууд бид мэдэхгүй.

Avatar

АНУ 2021-04-12 66.181.161.106

ху ж аа сөнөөсэй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж