Гурван хувийн зээлд хамрагдах хүсэлтүүд буцаагдаж байна | News.MN

Гурван хувийн зээлд хамрагдах хүсэлтүүд буцаагдаж байна

COVID-19

Гурван хувийн зээлд хамрагдах хүсэлтүүд буцаагдаж байна

Гурван хувийн зээлд хамрагдах хүсэлтүүд буцаагдаж байна

Covid-19 цар тахлын гамшгийн эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөг бууруулж, эдийн засгийг сэргээх, зах зээлийн идэвхжлийг сайжруулах зорилгоор Монгол Улсын Засгийн газраас 2021 оны хоёрдугаар сарын 17-ны өдөр “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх дунд хугацааны 10 их наядын цогц төлөвлөгөө”-г баталсан.

Энэхүү цогц төлөвлөгөөнд эдийн засгийн гол хөдөлгөгч хүч, ажлын байрыг бүрдүүлэгч жижиг дунд үйлдвэрлэл (ЖДҮ), үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагуудын бизнесийн үйл ажиллагааг сэргээх, ажлын байрыг хадгалах, дэмжих, зорилготой хоёр их наяд төгрөгийн санхүүжилт бүхий гурван хувийн хүүтэй, гурван жилийн хугацаатай “Ажлын байрыг дэмжих зээл” тусгагдсан.

Судалгаагаар нийт 500-600 тэрбум төгрөгийг 20-25 мянган иргэнд зээл хэлбэрээр олгох тооцоо гарсан билээ.

Аж ахуй нэгжүүдийн хувьд 500 сая хүртэл төгрөг олгож, хэрэв тухайн ААН хүсвэл, шаардлагатай бол, мөн барьцаа хөрөнгө хүрэхгүй нөхцөлд авах зээлийнхээ 60 хүртэлх хувь дээр Зээлийн батлан даалтын сангаас буюу төрөөс баталгаа гаргуулан, арилжааны банкуудаас авах боломж нээлттэй юм.

Өрхийн зээлийн хувьд 15-30 сая төгрөг хүртэлх зээлд үл хөдлөх хөрөнгө барьцаалахгүй, эргэлтийн хөрөнгө шаардаж буй. Арилжааны банкууд хэрэв үл хөдлөх хөрөнгө барьцаалсан тохиолдолд нийслэлд 65 хувиар, орон нутагт 50 хувиар, ЖДҮ эрхлэгч нарт орон сууцны биш үл хөдлөх хөрөнгийг 40-70 хувиар үнэлэхээ мэдэгдсэн. Үүнд агуулахаас эхлээд үйлдвэрийн байр, оффисын барилга зэрэг орж буй юм. Хувиараа хөдөлмөр эрхлэгч болон түрээслэгч нарт тухайн худалдааны төв, захын удирдлага болон лангуу түрээслүүлэгч нартай хийсэн гэрээг нь үндэслэн, бизнесийн үйл ажиллагаа явуулдаг гэж тооцон зээл олгох бөгөөд өөр нэмэлт шаардлага тавиагүй.

Сангийн сайд Б.Жавхлан цар тахлын нөхцөлд ажлын байрыг нэмэгдүүлж, шинээр бий болгох энэ зээл нь хэрэглээний бус бизнесийн зээл гэдгийг дахин дахин онцолсон юм.

Зээлийг зориулалтын бусаар ашиглаж эхэлсэн тохиолдолд Төвбанк, арилжааны банкууд хянаж буй учир дор нь илрүүлж, зээлийн хүүг төлүүлэн, арилжааны зээлд шилжүүлж зохицуулах тухай мэдэгдсэн билээ.

Иргэд, ААН зээлээ харилцагч банкаараа дамжуулан авч эхлээд буй. Энэ сарын 5-ны өдрийн байдлаар нийт 4033 иргэнд 152.3 тэрбум төгрөг, 712 ААН-д 168.7 тэрбум төгрөгийн ажлын байр дэмжих зээл олгожээ. Олгосон зээлийн 1661 нь нийслэлд, 3084 нь аймаг, орон нутгийн зээлдэгч нар байна. Нийт дүнгээр 4745 зээлдэгчид 321 тэрбум төгрөгийн гурван хувийн хүүтэй зээл олгожээ.

Засгийн газраас хэрэгжүүлж байгаа энэ бодлого иргэд болон хувийн бичил бизнес эрхлэгчдэд том дэмжлэг болж буй  юм. Санхүүгийн зохицуулах хорооноос Ажлын хэсэг гарч, дээрх зээлийн хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байгаа ажээ.

Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Дөлгөөний мэдээлснээр, дөрөвдүгээр сарын 7-ны өдрийн байдлаар нийт 405,9 тэрбум төгрөгийн зээлд 5900 зээлдэгч хамрагдан зээл авсан байна. Түүнээс Улаанбаатарт 201 тэрбум төгрөгийг 2156 зээлдэгч, хөдөө орон нутагт 204.2 тэрбум төгрөгийг 3744 зээлдэгч тус тус авчээ. Иргэн, аж ахуйн нэгжүүдийн хувьд нийт 216.8 тэрбум төгрөгийг 875 ААН, харин 189 тэрбумыг 5000 иргэн зээл авсан байна.

Нийт төсвийн 30 хувьд дахин санхүүжүүлэх шаардлага тавигдсаны дагуу 20.9 тэрбум төгрөгийг 255 зээлдэгчид дахин санхүүжилтээр олгосон бол үлдсэн 60 хувьд нь шинээр зээл авагсдыг хамруулахаар төлөвлөж, одоогийн байдлаар 384.9 тэрбум төгрөгийн зээлийг 5645 иргэн аваад байгаа ажээ.

Монгол Улс Covid-19 цар тахлын улмаас өнгөрсөн 2020 онд 69 мянган ажлын байраа алдсан. Судалгаагаар эдийн засгийг идэвхжүүлэхгүй бол 2021 оны гуравдугаар улирал гэхэд нэмж 120 мянган ажлын байр алдах бодит эрсдэл тулгарахыг тогтоосон билээ.

Жилийн гурван хувийн хүүтэй, гурван жилийн хугацаатай зээл олгож эхэлснээс хойш буюу энэ сарын 7-ны өдрийн байдлаар нийт 11.5 мянган ажлын байрыг хадгалж үлдэж чадсан байна. Тодруулбал, нийслэлд 6647, хөдөө орон нутагт 5158 ажлын байрыг тус тус хадгалж чаджээ.

Сангийн сайдын мэдээлснээр, энэ сарын 8-ны өдрийн байдлаар 6347 зээлдэгч гэрээ байгуулан нийт 439.7 тэрбум төгрөгийн зээл авсан бөгөөд 12672 ажлын байр дэмжигджээ. Зээл олгосон бүтцээр харвал, нийт 953 ААН, 5394 бичил бизнес эрхлэгч энэ зээлд хамрагдсан байна.

Банкуудын хувьд “Ажлын байрыг дэмжих зээл”-ийг үргэлжлүүлэн олгож буй бөгөөд иргэд, аж ахуйн нэгжүүд зээлийн хүсэлтээ тодорхой гаргаагүйгээс буцаагдах эрсдэл гарсаар байгааг анхаарууллаа. Тухайлбал, зээлийн зориулалт тодорхой бус, олон банкинд нэгэн зэрэг хүсэлтээ өгсөн зэргээс шалтгаалан татгалзсан хариу авах тохиолдол цөөнгүй гарч байгаа аж.

Ажлын байрыг дэмжих зээл нь иргэн, аж ахуйн нэгжийн эргэлтийн хөрөнгийг дэмжих зорилготой. Гэвч зээлдэгчдээс хөрөнгө оруулалтын зорилготой санхүүжилт хүсэх тохиолдол ч гарчээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ИХ БӨӨ 2021-04-12 202.137.135.213

БАРЬЦААГҮЙ ТӨЛӨХ ЧАДВАРГҮЙ ЮМНУУДАД ЗЭЭЛ ӨГДӨГ ТЭНЭГ БАНЗ ЭНЭ ДЭЛХИЙД БАХГҮЙ САНЙ ШАЛГАЖ НЯГТАЛЖ БАЙЖ ӨНДӨР ШАЛГУУРААР ӨГӨХ НЬ ЗӨВ? МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСГИЙГ УНАГАХ НАЙДВАРГҮЙ ЗЭЭЛ ГАРГУУЛАХ ГЭЖЖ ХЯТАД УДАМТАНГУУД ОРИЛООД БАЙГААГ БҮҮ ТООГООРОЙ

Avatar

зочин 2021-04-12 103.57.94.136

САЙН БАЙНА ЗАСАГ. ХЭЛ ЗАГАТНАСАН ХҮН-ХОГНУУД ХУЦАЖ Л БАЙГ

Avatar

Зочин 2021-04-12 202.55.188.107

МАНгарын зэс цухуйлаа. Сонгуулийн суртчилгаа 300 цаас егмеер байдаг зугээр егхеер улаан цагаан авилга гэж мэдэгдэх учраас хэд хоног хорьсон болж жужиглэж байгаам байна, туунээс биш вирусын халдварыг багасгая, вакцинаа тургэлье гэж хорьж байгаан биш байна. Угаасаа халдвар их байх тусам Мангарт далимдуулж цавчихад нь ашигтай байгаа болохоор халдварыг багасгах зорилгогуй юм байна

Avatar

Зочин 2021-04-12 66.181.180.179

үнэн үү хэн нотлох юм бэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж