М.Лхагвагэрэл Токиогийн олимпод оролцох эрхээ авлаа | News.MN

М.Лхагвагэрэл Токиогийн олимпод оролцох эрхээ авлаа

Токио 2020

М.Лхагвагэрэл Токиогийн олимпод оролцох эрхээ авлаа

М.Лхагвагэрэл Токиогийн олимпод оролцох эрхээ авлаа

Казахстаны Алматы хотод зохион байгуулагдаж буй Ази тивийн олимпийн эрх олгох тэмцээний -125 кг-ын жинд зодоглосон ОУХМ М.Лхагвагэрэл Токиогийн олимпод оролцох эрхээ авлаа. М.Лхагвагэрэл эхний тойрогтоо Пакистаны Хароон Абидийг 12:2-оор, шөвгийн наймд Кыргызстаны Айаль Лазаревийг 7:2-оор, хагас шигшээд Японы Тэцүя Танакаг 9:0-ээр тус тус ялж олимпийн наадмын эрхээ авсан аж. Тэрбээр удахгүй алтан медалийн төлөө Казахстаны Юсуп Батырмурзаевтай нутагт нь барилдах болно. Хоёр тамирчны хувьд хоёр жилийн өмнө Улаанбаатар хотод явагдсан 23 хүртэлх насны Азийн аваргын финалд тааран барилдахад Юсуп Батырмурзаев ялж байв.

Энэхүү тэмцээний жин тус бүрийн алт мөнгөн медальтнууд ирэх зуны Токиогийн олимпод оролцох эрхээ авна.

Мөн өнөөдөр хүч үзсэн Монголын бусад тамирчид олимпийн эрхээ авч чадаагүй ч Т.Түвшинтулга, Б.Бат-Эрдэнэ нар хүрэл медалийн төлөө барилдана. Өчигдөр буюу тэмцээний эхний өдөр эмэгтэй зургаан жингийн барилдаан явагдсан бөгөөд -50 кг-ын жинд ОУХМ Ц.Намуунцэцэг, -53 кг-ын жинд ОУХМ Б.Болортуяа, -57 кг-ын жинд Б.Хонгорзул 76 кг-ын жинд О.Бурмаа нар тус тус олимпийн наадамд зодоглох эрхээ авсан.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Dashdorj 2021-04-11 18.27.197.252

МАНамынхан намын байрны 5, 6 давхруудад хатуу хөл хориог үл тоомсорлон хүн олон цуглуулж, Ковид тараах нөхцөл үүсгэж байна . Ялангуяа ЭМЭГТЭЙ хүнийг дуудаж авчрахыг!! Сурвалжлага хийх болноо…

Avatar

Гансүх 2021-04-11 66.181.161.18

Эрэгтэй чөлөөт маш муу барилдлаа. Тамирчин залуусын буруу биш, багш дасгалжуулагч нарын буруу ямарч мэдлэг боловсрол техник тактик бйхгүй. Одоо дасгалжуулагч нарыг үндэсээр нь солих хэрэгтэй. Монголчуудын хайртай спорт үгүй боллоо.

Avatar

Зочин 2021-04-11 66.181.186.159

Энэ бид 2 эрх аваад ч яах юм билээ, монголдоо сумын наадам хэсээд явж байсан нь бараг дээр баймаар юм

Avatar

Зочин 2021-04-11 66.181.161.12

Тив дэлхийн бөхчүүдтэй хүчээ үзээл явж байгаа хүн шүү дээ яах гэж урам өгөхийн оронд нэгийгээ ингэж хэмэлж байдаг юм бэ

Avatar

Зочин 2021-04-11 202.126.90.95

Халдвар авчихгүй шиг байгаасай. Бусад нь ч яамай байна аа

Avatar

Зочин 2021-04-11 66.181.189.99

Монголчууд бөхөө тоохоо байгаад үйлс нь бүтэхгүй байгаа юм. Тэгээд шүтдэг юм нь файсбук болсон

Avatar

Зочин 2021-04-11 192.82.68.148

Ene buhchuudiig yrihaa bolicheech ee. Baastai burhan shig tahij davraachaad daraa ni haraaj yruuuguud bdag shuu ta nar.

Avatar

зочин 2021-04-11 66.181.186.159

Эрэгтэй чөлөөт бүтэхгүй ээ, ялгаа байхгүй Токиод очоод шал арчаад л таарна, бараг муу эрд халдага дараа гэдэг л болж байгаа юм даа, тэртэй тэргүй найдваргүй юмыг олимпод бэлдэх тодорхой зардал чирэгдэл гарах л байлгүй

Avatar

Чамд 2021-04-11 202.126.90.41

Чам шиг гөлөгөөс сохор зоос гарахгүй биз

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж