М.Лхагвагэрэл Токиогийн олимпод оролцох эрхээ авлаа

Хуучирсан мэдээ: 2021.04.11-нд нийтлэгдсэн

Токио 2020

М.Лхагвагэрэл Токиогийн олимпод оролцох эрхээ авлаа

М.Лхагвагэрэл Токиогийн олимпод оролцох эрхээ авлаа

Казахстаны Алматы хотод зохион байгуулагдаж буй Ази тивийн олимпийн эрх олгох тэмцээний -125 кг-ын жинд зодоглосон ОУХМ М.Лхагвагэрэл Токиогийн олимпод оролцох эрхээ авлаа. М.Лхагвагэрэл эхний тойрогтоо Пакистаны Хароон Абидийг 12:2-оор, шөвгийн наймд Кыргызстаны Айаль Лазаревийг 7:2-оор, хагас шигшээд Японы Тэцүя Танакаг 9:0-ээр тус тус ялж олимпийн наадмын эрхээ авсан аж. Тэрбээр удахгүй алтан медалийн төлөө Казахстаны Юсуп Батырмурзаевтай нутагт нь барилдах болно. Хоёр тамирчны хувьд хоёр жилийн өмнө Улаанбаатар хотод явагдсан 23 хүртэлх насны Азийн аваргын финалд тааран барилдахад Юсуп Батырмурзаев ялж байв.

Энэхүү тэмцээний жин тус бүрийн алт мөнгөн медальтнууд ирэх зуны Токиогийн олимпод оролцох эрхээ авна.

Мөн өнөөдөр хүч үзсэн Монголын бусад тамирчид олимпийн эрхээ авч чадаагүй ч Т.Түвшинтулга, Б.Бат-Эрдэнэ нар хүрэл медалийн төлөө барилдана. Өчигдөр буюу тэмцээний эхний өдөр эмэгтэй зургаан жингийн барилдаан явагдсан бөгөөд -50 кг-ын жинд ОУХМ Ц.Намуунцэцэг, -53 кг-ын жинд ОУХМ Б.Болортуяа, -57 кг-ын жинд Б.Хонгорзул 76 кг-ын жинд О.Бурмаа нар тус тус олимпийн наадамд зодоглох эрхээ авсан.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж