Б.Амархүү монгол кинонд тоглоно

Хуучирсан мэдээ: 2010.03.15-нд нийтлэгдсэн

Б.Амархүү монгол кинонд тоглоно

Оросын “Премьер-Министр” хамтлагийн дуучин Б.Амархүү Монголын уран сайхны “Татар ажиллагаа” кинонд тоглохоор болжээ. Тус киног “Hero Entertainment” хийж байгаа бөгөөд киноны зохиол бэлэн болчихсон гэнэ. Ирэх дөрөвдүгээр сард киноны зураг авалт эхлэх юм байна. Кинод жүжигчин Ч.Ундрал тоглох бөгөөд, одоогоор ямар дүрд тоглохоо нууцалж байгаа аж. Дуучин Б.Амархүүг өнгөрсөн онд хөгжмийн зохиолч Л.Балхжавын “Миний дуунууд” тоглолтод оролцохоор ирэх үед “Hero entertainment”-ийн захирал Б.Баатар кинонд тоглох, хамтарч ажиллах саналыг дуучин залууд тавьсан байна. Б.Амархүү ч угийн кинонд тоглох сонирхолтой учир саналыг зөвшөөрчээ. Ямартай ч Б.Амархүү удахгүй эх орондоо ирж шинэ цомгийн өдөрлөгөө хийхийн хажуугаар киноны зураг авалтад орох юм байна.

М.Дөл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж