ЦЕГ: "Никитон"-ы Б.Батчулуун, загвар өмсөгч Н.Эрдэнэцогт нарыг шалгаж байна

Хуучирсан мэдээ: 2021.04.11-нд нийтлэгдсэн

ЦЕГ: "Никитон"-ы Б.Батчулуун, загвар өмсөгч Н.Эрдэнэцогт нарыг шалгаж байна

"Никитон" хамтлагийн ахлагч Б.Батчулуун болон дуучин С.Сэрчмаа нар зүй бус зүйл ярьж, олон нийтийн цахим сүлжээгээр цацсан нь иргэдийн дургүйцлийг хүргэсэн. Тэгвэл энэхүү асуудал дээр цагдаагийн байгууллага шалгалт хийж байгаа аж. Албаны хүний мэдээлж буйгаар гэмт хэргийн шинжтэй зүйл ярьсан болохоор шалгалт хийж байгаа гэв. Мөн загвар өмсөгч Н.Эрдэнэцогтын цахим сүлжээнд цацсан бичлэгтэй холбогдуулан албаны шалтгалт хийж, хариуцлага тооцно гэдгийг мэдэгдлээ.

Б.Батчулуун, С.Сэрчмаа нар өнөөдөр /2021.04.11/өөрсдийн цахим хуудсаараа дамжуулан хийсэн үйлдэлдээ хүлцэл өчсөн. Б.Батчулуун найзынхаа талаар онигоо ярьсан нь эмэгтэй хүнийг хүчирхийлсэн байж болзошгүй асуудал хөндсөн бөгөөд үүнийг нь С.Сэрчмаа цахим сүлжээнд шууд дамжуулсан юм.

Харин загвар өмсөгч Н.Эрдэнэцогтын хувьд цагдаа найзынхаа албаны автомашинаар хүргүүлж буй бичлэгээ тавьсан нь олны дургүйцлийг хүргэсэн.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
195
ТэнэглэлТэнэглэл
39
БурууБуруу
34
ХахаХаха
29
ЗөвЗөв
17
ХарамсалтайХарамсалтай
7
ХөөрхөнХөөрхөн
7
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж