Маргаашнаас ахмад настнуудыг вакцинжуулах ажил үргэлжилнэ

Хуучирсан мэдээ: 2021.04.11-нд нийтлэгдсэн

Маргаашнаас ахмад настнуудыг вакцинжуулах ажил үргэлжилнэ

Маргаашнаас ахмад настнуудыг вакцинжуулах ажил үргэлжилнэ

ЭМЯ, Геронтологийн үндэсний Төв, Нийслэлийн эрүүл мэндийн газар, ДЭМБ, Монголын улаан загалмай  нийгэмлэг хамтран УОК-ын дэмжлэгтэйгээр хөдөө орон нутгаас ирээд нийслэлд гацсан, вакцинжуулалтаасаа хоцорсон, гэрийн асаргаанд байдаг, архаг хууч өвчтэй, ахмад настнуудыг Covid-19-ийн дархлаажуулалтад хамруулахаар болжээ. Энэхүү ажлыг түр зогсоод байсан ч маргааш/2021.04.12/-наас дахин эхэлж, 11-р сургууль дээр байрлах дархлаажуулалтын цэгээрээ дамжуулан 5000 гаруй ахмад настнуудыг вакцинжуулах аж. Түүнчлэн гэрээсээ гарах боломжгүй, байнгын асаргаанд байдаг 400 гаруй ахмадууд дээр очиж вакцинжуулах гэнэ.

ХӨСҮТ-өөс Хятадын "Verocell" вакцинаар 11-р дээр сургууль дээр байрлах дархлаажуулалтын цэгийг хангахаар болжээ.

УОК-ын зүгээс хатуу хөл хориотой холбогдуулан Геронтологийн үндэсний төвд найман автобус гаргаж өгчээ. Энэхүү автобуснууд нь вакцинд хамрагдах ахмад настнуудыг оршин сууж буй хороон дээрээс авч, шинжилгээний цэгт хүргэн буцаагаад хороон дээр нь буулгах аж.

Маргааш Баянгол дүүргийн 1-16-р хорооны ахмад настнуудыг хороон дээрээс нь автобусаар очиж, авч дархлаажуулалтад хамруулна.

ХОЛБОО БАРИХ ДУГААР: 88021868, (11)350802

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ЗөвЗөв
11
ТэнэглэлТэнэглэл
6
БурууБуруу
3
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж