Архангайд Covid-19 халдвартай эх амаржиж, охинтой болжээ

Хуучирсан мэдээ: 2021.04.11-нд нийтлэгдсэн

Архангайд Covid-19 халдвартай эх амаржиж, охинтой болжээ

Архангай аймгийн онцгой комиссын зүгээс сүүлийн 24 цагийн нөхцөл байдлын талаарх ээлжит /2021.04.11/ мэдээллийг хүргэлээ.


Тус аймгийн төрөх, тусгаарлах эмнэлэгт covid-19-ийн халдвартай эх эмчлэгдэж байсан бөгөөд өнгөрсөн шөнө яаралтай хагалгаагаар амаржиж, охинтой боллоо. Эмэгтэйчүүдийн мэс заслын зургаан хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж, жирэмсэн эх эсэн мэнд амаржлаа. Эх хүүхдийн бие хэвийн байна.

Сүүлийн 24 цагт 407 сорьцонд PCR шинжилгээ хийж, шинээр илэрсэн 14 тохиолдол батлагдлаа.

Үүнд:

  • Эрдэнэбулган сум – 7
  • Эрдэнэмандал сум – 1
  • Хайрхан сум – 6 тохиолдол тус тус байна.

Архангай аймгийн хэмжээнд нийт covid-19-ийн батлагдсан тохиолдлын тоо 179 болж, 59 иргэн бүрэн эдгэрээд байна.

Нийт тохиолдлыг сумдаар ангилж үзвэл:

  • Эрдэнэбулган – 116 тохиолдол
  • Хайрхан – 21 тохиолдол
  • Эрдэнэмандал – 36 тохиолдол
  • Чулуут – 2 тохиолдол
  • Ихтамир – 1 тохиолдол
  • Батцэнгэл – 3 тус тус бүртгэгдээд байна.

Сүүлийн 24 цагт долоон хүн бүрэн эдгэрч эмнэлгээс гарсан бол хэвтэн эмчлүүлж байгаа 120 иргэн байна. Ийнхүү нийт 59 иргэн эдгэрч гэрийн тусгаарлалтад шилжлээ. Архангай аймгийн нэгдсэн эмнэлгийн тусгай эмнэлэгт 74, Эрдэнэмандал сумын эмнэлэгт 32, Хайрхан сумын эмнэлэгт 13, Чулуут суманд нэг батлагдсан тохиолдол тус тус хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс 106 хүн хөнгөн, 12 хүн хүндэвтэр, хоёр хүн хүнд байна.

Архангай аймгийн хэмжээнд 23 цэгт дөрөвдүгээр сарын 10-ний өдрийн 00.00 цагийн байдлаар 3552 хүнийг дархлаажуулжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж