Ким Жон Ун: 1990-ээд оны их өлсгөлөн давтагдахад ойрхон байна

Хуучирсан мэдээ: 2021.04.11-нд нийтлэгдсэн

Ким Жон Ун: 1990-ээд оны их өлсгөлөн давтагдахад ойрхон байна

Ким Жон Ун: 1990-ээд оны их өлсгөлөн давтагдахад ойрхон байна

БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун улсад нь хэдэн зуун мянган хүний амийг авч одсон 1990-ээд оны их өлсгөлөн давтагдахад ойрхон байгааг хүлээн зөвшөөрч, хямралыг давахын төлөө хүнд хэцүү замыг тэвчээртэйгээр туулахыг уриалжээ.

Тэрбээр хэдхэн өдрийн өмнө цар тахал болоод түүнээс үүдэлтэйгээр хил хаасан явдал, АНУ болон түүний холбоотнуудын тавьсан эдийн засгийн хориг арга хэмжээ, өнгөрсөн зуны их үер зэрэг хүчин зүйлээс болж Хойд Солонгос хамгийн хүнд хэцүү цаг үетэй нүүр тулж байна хэмээн ярьсан юм. Харин энэ удаад Ким Жон Ун 1190-ээд оны их өлсгөлөнгийн тухай анх удаа олон нийтэд нээлттэйгээр ярьж, өлсгөлөнд дахин нэрвэгдэхэд тун ойрхон буйг санууллаа.

Хэдийгээр хүний эрхийн байгууллагууд болон ажиглагчид Хойд Солонгост хүмүүс өлсгөлөнд нэрвэгдэж буйн шинж тэмдэг хараахан олж хараагүй байгаа ч Ким Жон Уны үгээс үзэхэд нөхцөл байдал төсөөлснөөс хүнд байгаа бололтой. Тэрбээр уг асуудалд маш нухацтай хандаж байгаагаас үзвэл энэ удаагийн хямрал Ким Жон Уны есөн жил төр барих хугацаанд тулгарч буй хасгийн хүнд сорилт болж байна.

Ким Жон Ун намын гишүүддээ хандан “Бидний өмнө маш олон саад бэрхшээл, асуудлууд тулгарч байна. Энэ бүгдийг даван туулахын төлөө бид наймдугаар их хурлын шийдвэрүүдийг чандлан мөрдсөн ч хангалтгүй юм. Тиймээс би намынхаа үүрүүдээс эхлээд төв хороо хүртэл бүх түвшний байгууллагуудаас ард түмнийхээ зовлонг жаахан ч гэсэн нимгэлэхийн төлөө дахин нэг хэцүү замыг тэвчээртэйгээр туулахыг хүсч байна” хэмээн ярьжээ.

ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS

Холбоотой мэдээ

Ким Жон Ун: БНАСАУ хамгийн хүнд хэцүү үеийг туулж байна

Ким Жон Ун: БНАСАУ хамгийн хүнд хэцүү үеийг туулж байна

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ХарамсалтайХарамсалтай
11
ТэнэглэлТэнэглэл
4
БурууБуруу
3
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж