Уяач Д.Даваахүүгийн зорчсон Хөлөнбуйр суманд тэг зогсолт хийлээ

Хуучирсан мэдээ: 2021.04.11-нд нийтлэгдсэн

Уяач Д.Даваахүүгийн зорчсон Хөлөнбуйр суманд тэг зогсолт хийлээ

Уяач Д.Даваахүүгийн зорчсон Хөлөнбуйр суманд тэг зогсолт хийлээ

Улаанбаатар хотын харьяат иргэн Д нь дөрөвдүгээр сарын 09-ний өдөр Хэнтий аймгийн халдвар батлагдсан тохиолдлын 1-р хавьтал болсныхоо дараа баталгаат бус замаар зорчин Цагаан-овоо сумын нутгаас отроор Батхаан багийн нутаг дэвсгэрт 2-3 малчин өрхөөр оржээ. Ингэхдээ тэрбээр "Хангарьд" дэлгүүр, авто засвар, "Шунхлай" ШТС, үсчин, зэрэг газраар үйлчлүүлсэн байна гэж Хөлөнбуйр сумын Засаг даргын Тамгын газраас мэдээлжээ. Үүнтэй холбогдуулан тус сумын Онцгой комисстой холбогдоход иргэн Д нь Монгол Улсын тод манлай уяач, Хөдөлмөрийн баатар Д.Даваахүү мөн болохыг баталлаа.

Тод манлай уяач Д.Даваахүүг яаралтай covid-19 түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад эерэг гарч аймгийн халдварын тасаг руу тусгаарлалтад хүргүүлээд байгаа аж.

Хөлөнбуйр сумын хэмжээнд хавьтлыг илрүүлэх ажил явагдаж байгаа учир өнөө өглөөний 05:00 цагийн сумын Онцгой комиссын хуралдааны шийдвэрээр  дөрөвдүгээр сарын 11-нээс 18-ны өглөөний 06:00 цаг хүртэл долоо хоногийн хугацаанд сумын хэмжээнд тэг зогсолт хийхээр болжээ.

 

 

 

 

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
28
ТэнэглэлТэнэглэл
11
БурууБуруу
4
ХарамсалтайХарамсалтай
3
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж