Меган Маркл Их Британийн хунтайж Филипптэй салах ёс гүйцэтгэхгүй

Хуучирсан мэдээ: 2021.04.11-нд нийтлэгдсэн

Меган Маркл Их Британийн хунтайж Филипптэй салах ёс гүйцэтгэхгүй

Меган Маркл Их Британийн хунтайж Филипптэй салах ёс гүйцэтгэхгүй

Ханхүү Харри өвөөтэйгөө салах ёс гүйцэтгэхээр энэ сарын 17-нд нутаг буцахаар төлөвлөжээ. Энэ нь Харри өнгөрсөн жил хэргэм зэргээсээ татгалзаж, эхнэртэйгээ хамт өрх тусгаарлан АНУ руу нүүснээс хойш анх удаа нутагтаа очиж буй явдал юм. Харин бие давхар Меган Маркл эмчийнхээ зөвлөснөөр Нэгдсэн Вант улс руу очихгүй байхаар шийдсэн аж.

Их Британийн хатан хаан II Элизабетагийн нөхөр хунтайж Филипп энэ долоо хоногт 99 насандаа тэнгэрт хальсан юм. Түүнийг эцсийн замд нь үдэх ёслол Виндзор цайз дахь Гэгээн Жоржийн сүмд зохион байгуулагдах аж. Тэгэхдээ ёслол цар тахлаас болж олон нийтэд хаалттай болох гэнэ.

Өнгөрсөн оны хоёрдугаар сард хунтайж Харри болон түүний гэргий Меган нар хэргэм зэргээсээ татгалзаж, АНУ-д энгийн иргэн болж амьдарч эхэлсэн. Харин саяхан тэд Опрагийн ток шоунд оролцохдоо ордноос зугтсан шалтгаанаа нарийн тайлбарлаж шуугиан тарьсан юм. Тухайлбал, Меган ордонд байхдаа гадаад хүн хэмээн гадуурхагддаг байсан бөгөөд түүнээс болж амиа хороох талаар хүртэл бодож байснаа хэлсэн юм.

Эх сурвалж: FORBES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
ТэнэглэлТэнэглэл
8
ХарамсалтайХарамсалтай
7
ХахаХаха
7
БурууБуруу
6
ЗөвЗөв
4
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж