Словакт нийлүүлсэн 200 мянган тун Спутник-V вакцинаа буцааж нэхэв

Хуучирсан мэдээ: 2021.04.11-нд нийтлэгдсэн

Словакт нийлүүлсэн 200 мянган тун Спутник-V вакцинаа буцааж нэхэв

Словакт нийлүүлсэн 200 мянган тун Спутник-V вакцинаа буцааж нэхэв

ОХУ-ын Гамалея хүрээлэнгийн бүтээсэн Спутник-V вакцин чанарын шаардлага хангах эсэхэд Словакийн эрх баригчид эргэлзэж байгаа аж. Тиймээс ОХУ-аас Словак улсад нийлүүлсэн 200 мянган тун вакциныг эргүүлэн өгөхийг шаардаж, “Өөр вакцин хэрэгтэй орнуудад өгсөн нь дээр” хэмээжээ.

Словакийн эмийн удирдлагын хүрээлэн энэ долоо хоногт “Спутник-V вакцины аюулгүй байдал, үр дүнгийн талаар мэдээллийн 80 хувь нь дутуу байна. Дутуу мэдээллийг ОХУ-аас удаа дараа хүссэн ч өгөхгүй байгаа нь тус вакцины аюулгүй байдалд эргэлзэх шалтгаан боллоо“ хэмээн мэдэгдсэн. Түүнчлэн сүүлд ОХУ-аас хүлээн авсан 200 мянган тун вакцин нь туршилтын үеэр 91.6 хувийн үр дүн үзүүлсэн вакцинтай адилгүй байгаа нь анзаарагдсан хэмээн Словакийн эрдэмтэд мэдээлжээ.

Харин Спутник-V вакцины хөрөнгө оруулагч Оросын хөрөнгө оруулалтын банк дээрх мэдээллийг үгүйсгэн “Орос вакцины эсрэг хийж буй зохион байгуулалттай худал мэдээлэл, хорлон сүйтгэх ажиллагаа” хэмээн тодорхойлжээ.

Банкны зүгээс “Спутник-V вакцин анх бүтээгдсэнээсээ хойш яг ижил чанараар үйлдвэрлэгдэж байгаа. Тиймээс бид Словакаас вакцинуудаа буцаан өгөхийг шаардаж байна. Словак аль хэдийн гэрээнийхээ хэд хэдэн заалтыг зөрчсөн. Тиймээс 200 мянган тун вакциныг вакцины дутагдалтай байгаа өөр орнуудад нилүүлсэн нь дээр” хэмээн мэдэгдэв.

Эх сурвалж: INSIDER

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
31
ХахаХаха
26
ЗөвЗөв
6
ГайхмаарГайхмаар
5
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж