ЭМЯ: Шинээр 831 тохиолдол бүртгэгдэж, хоёр хүн нас барлаа

Хуучирсан мэдээ: 2021.04.11-нд нийтлэгдсэн

COVID-19

ЭМЯ: Шинээр 831 тохиолдол бүртгэгдэж, хоёр хүн нас барлаа

Эрүүл мэндийн яам Covid-19-ийн нөхцөл байдлын талаарх өнөөдрийн (2021.04.11) мэдээллээ хийлээ.


https://www.facebook.com/news.mn.agency/videos/264877218432814

ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр:

Сүүлийн 24 цагт Монгол Улсын хэмжээнд 11 мянга орчим хүнээс шинжилгээ авахад Covid-19-ийн 831 тохиолдол шинээр батлагдаж, хоёр хүн нас барсан байна. Тодруулбал, 42 нас эрэгтэй, 91 настай эмэгтэй Covid-19 өвчнөөр нас барсан. Монгол Улсад Covid-19-ийн улмаас нийт 22 хүн нас бараад байна. Үүнээс гадна халдвартай 39 настай хүн хорт хавдрын улмаас нас барлаа.

Батлагдсан тохиолдлын 765 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн бол 66 тохиолдол орон нутагт бүртгэгджээ. Өнгөрсөн хоногт 284 хүн эдгэрч эмнэлгээс гарсан. Нийтдээ 9150 хүн эдгэрээд байна. Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 15011 боллоо.

Өчигдрийн батлагдсан тохиолдлын 212 нь эмнэлэгт хэвтсэн. Дархлаажуулалтын ажил зогссон учир дахин вакцинжуулалтын аян эхлэх хүртэл мэдээлэл хүргэхгүй. Орон нутагт бүртгэгдсэн халдварыг тодруулбал,

  • Баян-Өлгий аймагт – нийт хоёр тохиолдол (шинэ тохиолдол бүртгэгдээгүй)
  • Увс аймагт – нийт дөрвөн тохиолдол (шинэ тохиолдол бүргэгдээгүй)
  • Ховд аймагт- шинээр дөрвөн тохиолдол нэмэгдэж, нийт 116 тохиолдол
  • Хөвсгөл аймагт – нийт 49 тохиолдол (шинэ тохиолдол бүртгэгдээгүй)
  • Завхан аймагт – нийт 14 тохиолдол (шинэ тохиолдол бүртгэгдээгүй)
  • Булган аймагт- шинээр нэг тохиолдол бүртгэгдэж, нийт 66 тохиолдол
  • Архангай аймагт –шинээр 14 тохиолдол бүртгэгдэж, нийт 179 тохиолдол
  • Баянхонгор аймагт – шинээр нэг тохиолдол бүртгэгдэж, нийт 59 тохиолдол
  • Өвөрхангай аймагт – шинээр нэг тохиолдол бүртгэгдэж, нийт 167
  • Төв аймагт – шинэээр 11 тохиолдол бүртгэгдэж, нийт 338 тохиолдол
  • Дорнод аймагт – шинээр нэг тохиолдол бүртгэгдэж, нийт гурван тохиолдол
  • Сүхбаатар аймагт – шинээр дөрвөн тохиолдол бүртгэгдэж, нийт 67 тохиолдол
  • Хэнтий аймагт – шинээр таван тохиолдол бүртгэгдэж, нийт 22 тохиолдол
  • Дархан-Уул аймагт – шинээр таван тохиолдол бүртгэгдэж, нийт 194 тохиолдол
  • Орхон аймагт – шинээр хоёр тохиолдол бүртгэгдэж, нийт 186 тохиолдол
  • Сэлэнгэ аймагт- шинээр долоон тохиолдол бүртгэгдэж, нийт тохиолдол 312
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
25
ХарамсалтайХарамсалтай
4
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж