АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп энэ оны эхээр Капитол Хиллд болсон эмх замбараагүй байдлын дараа цахим сүлжээний хэрэгслүүдэд нэвтрэх эрхээ хасуулсан билээ. Оронд нь тэрбээр өөрийн гэсэн харилцааны платформтой болохоор төлөвлөж байгаагаа мэдэгдсэн. Гэвч мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар Трампын төлөвлөгөө нь бүрэн бүтэлгүйтсэн бололтой.
Ерөнхийлөгч Жо Байдены сонгуульд байгуулсан ялалтыг баталгаажуулах хуралдаан өнгөрсөн нэгдүгээр сарын 6-нд болж байх үеэр Трампыг дэмжигч хэдэн зуун хүн Капитолын ордонд дайран орсон. Болсон явдлаас болж таван хүний амь үрэгдсэн юм. Эмх замбараагүй байдал болж байх үеэр Трамп цахим хуудсандаа тэднийг дэмжиж буй утгатай зүйл ярьж буй бичлэгээ нийтэлснийг эрх баригчид өдөөн турхиралт хэмээн үзэж, Twitter, Facebook, Youtube сайтад нэвтрэх эрхийг нь хассан юм.
Харин өнгөрсөн долоо хоногт Трампын туслах Жэйсон Миллер түүнийг өөрийн гэсэн цахим платформтой болохоор төлөвлөж буй тухай ярьсан юм. Тэрбээр “Шинэ платформ хоёр, гурван сарын хугацаанд бэлэн болно. Эцэст нь бид Ерөнхийлөгч Трампын жиргээг дахин уншиж болохоор болно. Трампыг платформ бол цахим орчинд хамгийн их хэрэглэгчтэй нь болно гэдэгт итгэлтэй байна” хэмээн хэлжээ.
Гэвч мэргэжилтнүүд тус төлөвлөгөөг хэзээч бүтэхгүй хэмээн тодорхойлж байна. Жорж Вашингтон их сургуулийн Медиа, олон нийтийн харилцааны сургуулийн профессор Петер Лож “Трамп сонгогдохоосоо өмнө маш олон зүйл амлаж байсан. Жишээлбэл, Трамп Ерөнхийлөгч болбол гольф тоглох цагаа багасгаж, бүх цагаа Цагаан ордонд өнгөрөөх бөгөөд Twitter орохоо болино гэж байсан” хэмээн ярьжээ.
Мөн бусад олон мэргэжилтнүүд Трампыг өөрийн гэсэн платформтой боллоо ч Twitter дээр байсан шиг олон дагагч цуглуулж чадахгүй хэмээн үзэж байгаа юм. Учир нь шинэ цахим харилцааны хэрэгсэл бүтээхэд маш олон талын асуудал тулгардгаас гадна Трампыг дэмжигчдийн тоо эрс буурсан нь түүний шинэ платформыг сонирхох хүмүүсийн тоог бууруулж, цаашдаа улам эзгүйрсээр дампуурч магадгүй гэнэ. Түүнээс гадна хэрэглэгч цөөн байх нь Платформ бүтээгчдийн хувьд алдагдалтай байх учир Трампын шинэ платформ бүтээгдсэн даруйдаа хямралд өртөж болзошгүй аж.
Эх сурвалж: BUSINESS INSIDER
Зочин 2021-04-11 59.153.113.198
Тэрбумтнуудын долларын хаанчлалыг тэрбумтан ерөнхийлөгч. Нурааж чадна. Долларын эзэд Трампыг санд мэнд дарж авсан нь тэр. Өр зээлэнд баригдсан оркууд минь баярлах баярлахгүгэйгээ таниж мэддэг болоод хашгар. Үгүй бол ипотек мэтдээ идүүлээд дуугай хэвт.
Зочин 2021-04-11 103.229.120.16
Trump yalna trump yalagdaagui delhii nudtei
Z 2021-04-11 98.169.33.79
Teneg ovgon erguu
Зочин 2021-04-11 202.126.89.144
Монголын ардчилагчдаа хүний эрхийн комисын дарга нараа трамп ахынхаа эрхийг хамгаалан тэмцэх шаардлагатай болсон байна шүү.
Зочин 2021-04-11 59.153.113.198
Энэ удаа Трамп ялагдсан чТрампизм ялагдаагүй Даяршил нь дэлхийг мөхөл рүү!!! Дангаарчлал нь дэлхийг аврал руу!!! Трамп Дангаарчлалыг дэмжиж ганцаардсан ч Трампизм ялах нэгэн цагт дэлхий мөхлөөс аврагдана
Зочин 2021-04-11 202.9.40.184
Тамд бол Байдан зөнөгөөсс хамаагүй дээр .
г*** 2021-04-11 66.181.161.63
Трамп Жонхуу Баттулга 2 таарсан таар шуудайнууд болжээ
ҮНЭН 2021-04-11 103.26.194.206
трамп даанч солиотой
Зочин 2021-04-11 202.9.47.21
Ази гаралтай хүмүүсийг зодох хэрэгтэй, Монголчуудыг бас зодох хэрэгтэй
Зочин 2021-04-11 192.82.68.192
ТИЙМ БУРУУ ЗҮЙЛ ХИЙСЭН ХЭНИЙГ Ч ШИЙТГЭХ ХЭРЭГТЭЙ ЯЛАНГУЯА ХЯТАДЫГ ККК