БНСУ-д цар тахлын дөрөв дэх үе эхэлж, зарим газрыг хаалаа | News.MN

БНСУ-д цар тахлын дөрөв дэх үе эхэлж, зарим газрыг хаалаа

БНСУ-д цар тахлын дөрөв дэх үе эхэлж, зарим газрыг хаалаа

БНСУ-д цар тахлын дөрөв дэх үе эхэлж, зарим газрыг хаалаа

Өмнөд Солонгост энэ долоо хоногт халдварын тохиолдол өсч байгааг цар тахлын дөрөв дэх үеийн эхлэл байж болзошгүй хэмээн болгоомжилж, шөнийн клуб, караоке, баар болон бусад шөнийн цагаар ажилладаг газруудыг хаажээ.

Өмнөд Солонгосын Ерөнхий сайд Чон Се Кюны зарласнаар шинэ хязгаарлалт дөрөвдүгээс сарын 12-ноос эхлэн гурван долоо хоног үргэлжлэх гэнэ. Түүнчлэн одоо мөрдөгдөж буй 22:00 цагаас хойш зоогийн газар ажиллахгүй байх, дөрвөөс дээш хүн цугларахгүй байх зэрэг хязгаарлалтууд хэвээр үргэлжлэх аж. Учир нь сүүлийн өдрүүдэд халдварын шинэ тохиолдлын тоо сүүлийн гурван сартай харьцуулахад хамгийн дээд цэгтээ хүрчээ.

Тэрбээр “Сүүлийн үед шинэ халдварын тохиолдол эрс нэмэгдэж, илүү хүчтэй, аюултай дөрөвдүгээр үе эхлэх гэж байгаа шинж ажиглагдах боллоо. Тиймээс бид одоо мөрдөж буй зарим хязгаарлалтаа хэвэнд нь үлдээхийн дээр нөхцөл байдалд зохицуулан нэмэлтээр хэд хэдэн хязгаарлалт тогтоолоо” хэмээн ярьжээ.

Албаныхны мэдээлснээр энэ долоо хоногт хоногт халдвар авсан хүний тоо 671 хүрсэн нь нэгдүгээр сараас хойш байгаагүй өндөр тоо гэнэ. Халдварын тохиолдлууд ихэвчлэн сүм, уушийн газар, бялдаржуулах төвүүдээс илэрч байгаа аж.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХарамсалтайХарамсалтай
4
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

иргэн 2021-04-11 202.55.188.93

41 сая хүнд 671, манай 3 сая хүнд 831, хүн амтай харьцуулбал ямар байна, ийм болтол явуулж байдаг

Avatar

Зочин 2021-04-11 192.82.91.102

Бурууг бусдаас бус өөрөөсөө эхлээд эр.

Avatar

Зочин 2021-04-11 66.181.161.96

"Энэ 7 хоногт 671 хүн халдвар авсан" гэнэ үү??? Ердөө юу???

Avatar

Zochin 2021-04-11 89.204.155.183

Ene tsar that chin Alban esni heden uetei yum be heddugeer uedee ubchlul duusah be

Avatar

Зочин 2021-04-11 202.126.94.99

Солонгост амгалан тайван байдаг юм. Шенийн хэдэн баар л хаагаа биз. Хамгийн оргил уедээ ч хел хорио хатуу тогтоолгуй дарж чадсан улс.

Avatar

хотын уугуул иргэн 2021-04-11 103.26.193.211

Саяхан л МҮОНТ-р манай сурвалжлагч нар Өмнөд Солонгосыг амаа уралдуулаад магтаад л, Ковид-тэй тэмцэж байгаа тэдний туршлагыг судлах хэрэгтэй гээд байсан биздээ. Харин одоо тэд баларч байна. Харинч манай Засгийн газар бусад орныг бодвол харьцангүй сайн ажиллаж буй гэж бодож байна. Даан ч манай иргэдийн өөрсдийн ухамсар дорой, хариуцлага сул учраас хүндрэлтэй хэвээр байгаа гэдгийг ойлгомоор байна даа.

Avatar

баагий 2021-04-11 122.201.31.193

Мал уу чи

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж