БНСУ-д цар тахлын дөрөв дэх үе эхэлж, зарим газрыг хаалаа

Хуучирсан мэдээ: 2021.04.11-нд нийтлэгдсэн

БНСУ-д цар тахлын дөрөв дэх үе эхэлж, зарим газрыг хаалаа

БНСУ-д цар тахлын дөрөв дэх үе эхэлж, зарим газрыг хаалаа

Өмнөд Солонгост энэ долоо хоногт халдварын тохиолдол өсч байгааг цар тахлын дөрөв дэх үеийн эхлэл байж болзошгүй хэмээн болгоомжилж, шөнийн клуб, караоке, баар болон бусад шөнийн цагаар ажилладаг газруудыг хаажээ.

Өмнөд Солонгосын Ерөнхий сайд Чон Се Кюны зарласнаар шинэ хязгаарлалт дөрөвдүгээс сарын 12-ноос эхлэн гурван долоо хоног үргэлжлэх гэнэ. Түүнчлэн одоо мөрдөгдөж буй 22:00 цагаас хойш зоогийн газар ажиллахгүй байх, дөрвөөс дээш хүн цугларахгүй байх зэрэг хязгаарлалтууд хэвээр үргэлжлэх аж. Учир нь сүүлийн өдрүүдэд халдварын шинэ тохиолдлын тоо сүүлийн гурван сартай харьцуулахад хамгийн дээд цэгтээ хүрчээ.

Тэрбээр “Сүүлийн үед шинэ халдварын тохиолдол эрс нэмэгдэж, илүү хүчтэй, аюултай дөрөвдүгээр үе эхлэх гэж байгаа шинж ажиглагдах боллоо. Тиймээс бид одоо мөрдөж буй зарим хязгаарлалтаа хэвэнд нь үлдээхийн дээр нөхцөл байдалд зохицуулан нэмэлтээр хэд хэдэн хязгаарлалт тогтоолоо” хэмээн ярьжээ.

Албаныхны мэдээлснээр энэ долоо хоногт хоногт халдвар авсан хүний тоо 671 хүрсэн нь нэгдүгээр сараас хойш байгаагүй өндөр тоо гэнэ. Халдварын тохиолдлууд ихэвчлэн сүм, уушийн газар, бялдаржуулах төвүүдээс илэрч байгаа аж.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХарамсалтайХарамсалтай
4
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж