Өдөр бүр Covid-19-өөр хүн нас барж, "сүүлчийн удаа" хатуу хөл хорив | News.MN

Өдөр бүр Covid-19-өөр хүн нас барж, "сүүлчийн удаа" хатуу хөл хорив

COVID-19

Өдөр бүр Covid-19-өөр хүн нас барж, "сүүлчийн удаа" хатуу хөл хорив

Өдөр бүр Covid-19-өөр хүн нас барж, "сүүлчийн удаа" хатуу хөл хорив

Ньюс агентлаг энэ долоо хоногт өрнөсөн онцлох үйл явдлыг тоймлон хүргэж байна.


COVID-19-ӨӨР 22 ХҮН НАС БАРЛАА

Монгол Улсад энэ долоо хоногт хамгийн олон хүн Covid-19 цар тахлын улмаас нас барж, нийт 22 боллоо. Улсын хэмжээнд уушги орлуулах аппарат хоёрхон ширхэг байгаа энэ нөхцөлд өдөр бүр Covid-19-өөр хүн нас барж байгаа нь санаа зовоож байна. Үүний зэрэгцээ өдөрт бүртгэгдэх халдварын шинэ тохиолдол өнгөрсөн гуравдугаар сард гурван оронтой тоонд хүрсэн бөгөөд өнгөрсөн долоо хоногт 500-с буусангүй. тодруулбал,

Даваа гаригт (2021.4.5)  602 хүнээс халдвар илэрч, нэг хүн нас барсан,

Мягмар гаригт  831 шинэ тохиолдол батлагдаж, нэг хүн нас барсан,

Лхагва гаригт дөрвөн хүн нас барж, 575 хүнээс халдвар илэрсэн,

Пүрэв гаригт 554 шинэ тохиолдол бүртгэгдэж, нэг хүн нас барсан,

Баасан гаригт 714 хүнээс халдвар илэрч, нэг хүн нас барсан,

Бямба гаригт 689 иргэнээс халдвар илэрч, нэг хүн нас барсан,

Ням гаригт 831 тохиолдол шинээр батлагдаж, хоёр хүн нас барсан байна.


ЗАСГИЙН ГАЗРААС “СҮҮЛЧИЙН УДАА” ХӨЛ ХОРИО ТОГТООВ

Монгол Улсын Засгийн газраас энэ дөрөвдүгээр сарын 10-25-нд хатуу хөл хорио тогтоох шийдвэр гаргасан. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлэхдээ энэ удаагийн хөл хорио нь “сүүлчийнх” байх найдлага тавьж байгаа бөгөөд энэ хугацаанд вакцинжуулалтыг эрчимжүүлэхээ мэдэгдсэн юм. Гэтэл Эрүүл мэндийн яамнаас хатуу хөл хорио хэрэгжиж эхэлсэн өдрөөс эхлэн дархлаажуулалтыг зогсоож буйгаа мэдэгдсэн нь  иргэдийг бухимдуулав. Учир нь дөрөвдүгээр сарын 10-ний өдрөөс эхлэн вакцины 2 дахь тунгаа тариулах иргэдийн дархлаажуулалтыг 15 хоногоор түр хойшлуулахаар болсон нь олон эргэлзээ, сэжиг таамгийг дагуулсан юм.

Харин Шадар сайд С.Амарсайхан “Хөл хорионы үеэр өдөрт 100-150 мянган иргэнийг дархлаажуулна гэж үзвэл энэ хэрээр хөл хөдөлгөөн өрнөх учраас вакцинжуулалтыг хойшлуулсан. Хатуу хөл хориог үр дүнгүй болгох эрх Засгийн газарт байхгүй. Эхний тунг хийлгэсэн 864 иргэн халдвар авсан. Вакцины нөөц дуусаагүй, 192 мянган тун вакцин байна. Дөрөвдүгээр сарын 9, 12-нд тус бүр 300 мянган тун вакцин, нийтдээ 600 мянган тун вакцин ирэх байсан нь тээвэрлэлтийн улмаас хойшилсон” хэмээн мэдэгджээ.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд “Дөрөвдүгээр сарын 26-аас вакцинжуулалтыг идэвхжүүлнэ. Тавдугаар сарын 31-н гэхэд нийслэлийн иргэдийг бүгдийг вакцинжуулалтад хамруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Ингэхдээ тавдугаар сарын 1 гэхэд нийслэлийн хүн амыг бүгдийг нэг дэх тунгаар, тавдугаар сарын 31 гэхэд 2 дахь тунд хамруулна. Дархлаажуулалтын цэгийг 120-160-аар нэмэгдүүлэхээр төлөвлөж байна” гэж тайлбарлав.


Н.ТҮВШИНБАЯРЫГ 20 ХОНОГ ЦАГДАН ХОРИВ

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны дөрөвдүгээр сарын 5-ны өдөр Н.Түвшинбаярт таслан сэргийлэх арга хэмжээ авах прокурорын саналыг хэлэлцсэн. Шүүхээс Н.Түвшинбаярт дөрөвдүгээр сарын 5-наас 25-ны өдрийг хүртэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа 461 дүгээр хорих ангид цагдан хорихоор шийдвэрлэсэн юм.

Түүнийг дөрөвдүгээр сарын 2-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Э.Энхбатыг тодорхойгүй шалтгаанаар зодож, түүний биед гавлын ясны үргэлжилсэн хугарал бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байна.


М.ТУЛГАТЫГ АРДЧИЛСАН НАМЫН ДАРГААР БАТЛАМЖЛАВ

Ардчилсан намын XI ээлжит бус их хурал дөрөвдүгээр сарын 7-нд Хандгайтад болж, Ардчилсан намын даргаар сонгогдсон М.Тулгатыг батламжиллаа. Цар тахлын улмаас тус хурал цахимаар зохион байгуулагдаж, 21 аймаг, есөн дүүрэг, 330 сумаас 1000 орчим гишүүн оролцжээ.

Энэ үеэр Ардчилсан намын дарга асан С.Эрдэнэ “Улсын дээд шүүхэд бүртгэлтэй, хууль ёсны цорын ганц Ардчилсан нам л байгаа. Тэр нь энэ нам. Хууль ёсны намаас Ардчилсан намын даргаар сонгогдсон М.Тулгатыг бид батламжилсны дараа Улсын дээд шүүхэд бүртгүүлнэ. Улсын дээд шүүх бүртгэлийн асуудалтай холбоотойгоор бүрдүүлэлт шаардана.  Улсын дээд шүүх дээр бүртгэлийн асуудал яригдах учраас бүрдүүлэлтээ шийдэж ирсэн намыг л бүртгэнэ. М.Тулгат даргадаа амжилт хүсье. Шинэ үе гарч ирсэнд талархалтай хандаж байгаа. Ардчилсан намыг бусниулах гэсэн хэсэг бүлэг этгээд бий. Энэ намын төлөө явах чин зорилго байгаа бол ялгараад явах байх. Аливаа юманд ёс зүй, хууль дүрмээ дээдэлж ажиллах ёстой” гэсэн юм.

Энэ удаагийн их хуралд УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбат, УИХ-ын гишүүн Д.Пүрэвдорж, Нийслэлийн Ардчилсан намын дарга Э.Бат-Үүл, Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр нар оролцжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

23 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

БГД-ын 14-р хороо 23-3 тоот иргэн Х.Батсайхан 2021-04-11 103.212.119.152

Амжилт хүсэе М.Тулгат дарга даа ура ура ура

Avatar

БГД-ын 14-р хороо 23-3 тоот иргэн Х.Батсайхан 2021-04-11 103.212.119.152

Атжилт хүсэе Тулгат даргадаа

Avatar

Зочин 2021-04-11 66.181.161.126

яг сүүлчийн хорио байж харагдаарай. ЭМЯ н дахиад хорих санал гаргах н тодорхой

Avatar

Зочин 2021-04-11 103.57.95.209

тээр хэлээгүй юу үйлийн үр гэж бий гадаад явсан хэдийнхээ үйлийг үзсэн өөрсдөө тойроод гарна гэж бодсон байх энэ юу ч биш одоо л эхэлж байна

Avatar

Зочин 2021-04-11 64.119.22.163

Дэлгуурээ хаа гэрээс нь б** гарга тахал байхгуй болтол нь хорь олсож болно ухэж болохгуй запвал ур дун гаргах хэрэгтэй оор зам алга Торийн томор нуур гарга

Avatar

иргэн 2021-04-11 202.126.92.98

Хатуу хөл хорио ийм л байдаг юм байх даа, хүмүүсээ сэлгүүцэхийг зөвшөөрөөд л цагдаа, төрийн алба хаагчдаа ядраасан, 2 үзүүртэй чиглэлтэй, ойлгохгүй юм. Энэ үедээ ядаж, хөл хорьсон хугацаандаа өвчний тохиолдол, түүний эсрэг ямар арга хэмжээ авах гэж байгаа нь тодорхойгүй болчихлоо. Өвчлөл, нас баралтын тоо нь нэмэгдээд байдаг.

Avatar

Зочин 2021-04-11 202.126.94.99

Хел хорьсон атал евчилсен тоо олширсон бна иймд иргэдийн дархлааг дэмжих , Витамин хэрэглэх, спортоор хичээллэх, стрессгуй тайван байлгахад анхаарч утгагуй хел хориогоо цуцлах хэрэгтэй!

Avatar

Зочин 2021-04-11 192.82.78.250

Нууц үе хугацаа дуусах болооогүй. 2 хоногийн өмнө хөл хориогүй байсан тул халдвар авсан хүний нууц үе 8 хоногийн дараа дусах тул нэг хэсэг буурахгүй, 4 сарын 19 өдрөөс буурна. Ингээд 25 гэхэд арай гэж 500 хавьд буурч ирнэ. Ингээд ахиад хорио цуцлах аваас 10 хоногт эргээд буцна. Монголчууд гэж тэвчээргүй хулгайч нар олон. 2 сар тэвчээртэй нам байж тоог бүрэн хяналтанд оруулахгүй байгаа нь сэтгэлд сайхан огт санагдахгүй.

Avatar

Зочин 2021-04-11 64.119.21.25

Хол хорио зарласан нь их юм. Байгаа зүйлдээ талархаж сурьяа хүмүүсээ. Амьд байна, хоолтой байна, дайн дажингүй, эргэн тойрноо хар. Сайхан нутагтаа эрх чөлөөтэй амьдарч байна. Өөрсдөөсөө эхлээд хариуцалага асууж сурьяа. Хүн шиг сайхан амьдрахыг хүсэж байгаа бол төр засагт найдах хэрэггүй. Өөрийн ухаанаар, өөрийн хөдөлмөөрөөр, өөрийн төлөвлөгөө, зорилгын дагуу амьдарвал таныг амжилт хүлээж байна.

Avatar

Зочин 2021-04-11 192.82.70.116

Ийм тэнэг хөл хорио гэж байх уу. Машин явахгүй болхоос бусад нь зөвшөөрөгдсөн. Энэ хугацаанд хийх ажлын төлөвлөгөө байхгүй ийм засагтай байхаас ичмээр юм

Avatar

123456 2021-04-11 49.0.142.40

Ийм хөл хорио гэж хаашаа харсан зутан байхав дээ, авилгалчдын нам засгийнхан өөрсдөө гараад хараачээ

Avatar

зочин 2021-04-11 202.70.38.18

Уул уурхайн ээлжийг солиочээ өчнөөн сар л ажилуулчих юм. Зарим ажил олгогч нар ингээд байгаад байх санаатай. Хөдөлмөрийн нөхцөл хангаагүйгээрээ ямар нэг асуудал гарвал ажил олгогч хариуцна шүү

Avatar

Зочин 2021-04-11 65.49.38.139

Ийм утгагүй хөл хорио гэж юу байсын бээ вакцинч хийсэн юм байхгүй уул уурхайд ажиллаж байгаа жирийн ажилчид их хохирч байна дэлхийн жишигт нийцсэн цалин ямар авдаг биш хүнд хортой нөхцөлд олон хоногоор ажиллаж байна тэгээл нэг тоо борлуулалт ярихаас биш тэнд хүн ажилдаг гэдгийг ернь мэддиймуу уул уурхай эзэд гомдол тооцоод ирхээр тэрийг нь шийдээд өгнө ажилчид бол ямарч хамаагүй хаана хаанаа ашигтай ажиллаж чадахгүй юм бол энэ олон байгаль сүйтгэж байгаа уурхайнуудаа хааж үр хойчдоо газар нутгаа

Avatar

иргэн 2021-04-11 202.179.25.105

энэ Хөл хорио хэтэрхий Оройтсон цаанаас Зохион байгуулалттай ямарч Ашиггүй Вакцин ч үгүй Шинжилгээ ч үгүй нөгөө Амалсан Мөнгө нь ч байхгүүй МАН ЗГ ёстой Хулхидаж байна ш дээ

Avatar

Зочин 2021-04-11 139.5.216.112

мөнгөө өгөөд л байнаш дэ. жаахан тэвчээд дансаа шалга. хөл хорио халдварын тархалтыг хязгаарлахад эрс үр дүнтэй

Avatar

Иргэн 2021-04-11 64.119.27.45

Хөл хорионд Сү.Батболд бас хамаатай юу ийм юм бичиж байгаа хүн лав эрүүл бишээ.Эртхэн эмчлүүлээд!

Avatar

Зочин 2021-04-11 192.82.83.238

ЭЛДЭВ ЖИМС НОГОО ИДЭЛГҮЙ ГУРИЛТАЙ ШӨЛ БАНТАНГАА ЭХ ОРНЫХОО БҮТЭЭГДХҮҮНИЙГ ИДЭЖ УУГААД ВИТАМИН ХЭРЭГЛЭЭД ӨӨРСДӨӨ ХЯНАЛТ БИЕЕДЭЭ ТАВИАД БАЙХАД ЭДГЭЖ БАЙНА ГЭЭД ХҮМҮҮС БИЧЭЭД БАЙГАА БИЗДЭЭ ЗАСГАА ДЭМЖЭЭД ХӨЛ ХОРИОГОО САЙН БАРИАД ЭНЭ ӨВЧНИЙ АРД ГАРЦГААЯ

Avatar

Зочин 2021-04-11 139.5.216.112

зөв хүн байна. эрүүл энхийг хүсье

Avatar

иргэн 2021-04-11 202.179.25.105

явж явж энэ Хөл хорио ямарч Ашиггүй Вөкцин ч үгүй Шинжилгээ үгүй ёстой цаанаа Лондонгийн шүүх дээрхи Оюутолгойн асуудалыг гацаах . мөн СүБаиболдын Эрх ашгийн төлөө энэ Хөл хорио зариулагдсан гэдэг нь Үнэн болж таарлаа, Цар тахалаар далимдуулж МАН ЗГ олон олон Иргэдийнхээ Эрүүл мэнд Амь насыг Золиосолсон том Гэмт хэрэг үйлдэж байна

Avatar

Зочин 2021-04-11 192.82.83.238

ГААДААД МЭДЭЭ ОЛЖ УНШИЖ БАЙГААЧ ХАА САЙГҮЙ ХӨЛ ХОРЬЖ ХЯЗГААРЛАЖ БАЙНА УЛС ТӨРТӨЙ ХУТГААД ЯАХНЬ ВЭ ДЭ

Avatar

Зочин 2021-04-11 139.5.216.112

их муу хүн байна. өөрийгөө сайн хөгжүүл

Avatar

Зочин 2021-04-11 202.9.46.51

14 ХОНОГ ХӨЛ ХОРИОНД БАЙХ ХУГЦААНД ХӨНГӨН ХЭЛБЭРЭЭР ХАЛДВАР АВСАН ИРГЭД ӨӨРСДӨӨ ЭДГЭРНЭ ГЭСЭН ТООЦОО ХИЙСЭН БАЙХАА ЭНЭ ЗАСГИЙН ГАЗАР .ТЭРНЭЭС ЯМАР Ч ШИНЖИЛГЭЭ ХИЙХГҮЙ ВАКЦИН ХИЙХГҮЙГЭЭР ХӨЛ ХОРИО ГЭЖ ЮУ БАЙХ ВЭ.

Avatar

Зочин 2021-04-11 139.5.216.112

хөдөлгөөнийг хорьж халдварын тархалтыг хязгаарлах арга хэмжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж