Чөлөөт бөхийн тамирчид одоогоор олимпийн дөрвөн эрх аваад байна | News.MN

Чөлөөт бөхийн тамирчид одоогоор олимпийн дөрвөн эрх аваад байна

Токио 2020

Чөлөөт бөхийн тамирчид одоогоор олимпийн дөрвөн эрх аваад байна

Чөлөөт бөхийн тамирчид одоогоор олимпийн дөрвөн эрх аваад байна

“Токио-2020” зуны олимпийн XXXII наадмын эрх олгох чөлөөт бөхийн Ази тивийн эрх олгох тэмцээн Казахстаны Алматы хотод үргэлжилж байна. Эхний өдөр зургаан жингийн барилдаан явагдсан бөгөөд -50 кг-ын жинд ОУХМ Ц.Намуунцэцэг, -53 кг-ын жинд ОУХМ Б.Болортуяа, -57 кг-ын жинд Б.Хонгорзул 76 кг-ын жинд О.Бурмаа нар тус тус олимпийн наадамд зодоглох эрхээ авлаа.

Удахгүй 39 нас хүрэх МУГТ О.Бурмаагийн хувьд гуравдахь олимпийн наадамдаа оролцох эрхээ авсан бөгөөд өмнө нь “Афин-2004”, “Лондон-2012” олимпийн наадамд оролцож байв.

Алматын дэвжээнд эхний өдөр Монголын таван бүсгүй барилдснаас хоёр алт (Б.Болортуяа, Б.Хонгорзул), хоёр мөнгө (Ц.Намуунцэцэг, О.Бурмаа), нэг хүрэл (С.Цэрэнчимэд) медаль хүртсэн төдийгүй дөрөв нь олимпийн эрхээ авч, зорилгоо 80 хувьтай биелүүллээ. Эмэгтэйчүүдээс ганцхан -62 кг-ын жинд эрх дутуу үлдсэн бөгөөд ирэх тавдугаар сард Болгарт явагдах дэлхийн тэмцээнээс эрх авах хариуцлагатай даалгавар үлдсэн гэдгийг Монголын чөлөөт бөхийн холбооноос мэдээллээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

16 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Орхон 2021-04-11 202.9.47.19

Мэдээгүй юумуу..орхон г 4 жилийн ялын хугацаанд орон дотор барилдаж яаваашит….нөхөрт гараад хүүхэдтэй болсон удахгүй дараагийх ни гарах гэж байхад …..ккк…..бид орхонг мөд дэвжээн дээр харахгүй байхөө…….ирлээ ч цэрэнчимэд…анх чимэг …..2 шиг амжилт ни буураадал ирэх байхөө

Avatar

Зочин 2021-04-11 202.9.47.19

Мэдээгүй юумуу..орхон г 4 жилийн ялын хугацаанд орон дотор барилдаж яаваашит….нөхөрт гараад хүүхэдтэй болсон удахгүй дараагийх ни гарах гэж байхад …..ккк…..бид орхонг мөд дэвжээн дээр харахгүй байхөө…….ирлээ ч цэрэнчимэд…анх чимэг …..2 шиг амжилт ни буураадал ирэх байхөө

Avatar

Өлзий 2021-04-11 27.32.128.253

Манай тамирчид сэтгэл зүйн бэлтгэл муутай байгаа нь харагдаад байна. Энэ тал дээр сайн ажиллаа хэрэгтэй байна. Цэрэнчимэд сүүлийн 10 секундэд тактикийн маш том алдаа гаргаж бүхэл оноо алдсан болохоор ялагдал хүлээж маш том сургамж авлаа. Одоо нэг эрхийн тэмцээнд бүр их нервтэй барилдана….заавал эрхээ авааоай. Холбооныхон болон багш тамирчиддаа амжилт хүсэе

Avatar

Зочин 2021-04-11 202.126.94.99

Бех болье. Тэр тусмаа эмэгтэй.

Avatar

ОВ 2021-04-11 202.9.46.69

Манай эмэгтэйчүүд эрэгтэй багаас илүү медалийн найдвар төрүүлж байна. Амжилт хүсье. Нөгөө Орхон гэдэг сайн бөх маань хаана явна вэ. Бурмаа мундаг байна, ясны тамирчин юм. Даруухан, аргагүй өндөр хүмүүжил, хөдөлмөрч, сахилга баттай ТАМИРЧИН БАЙНА.

Avatar

Зочин 2021-04-11 202.9.41.18

Олимпын медаль ойрхон байна. Бүх зүйл өөрсдөөс нь шалтгаална. Тэр өдөр та хир ухаалаг, судалгаатай, угсраа мэхийг хийж дайчин барилдаж чадвал олимпын алтан медаль ч ойрхон байна. 2008 оны олимпод Түвшинбаяр зодоглох үед тэр дэлхийн аваргаас ч медаль аваагүй л жирийн нэг тамирчин байсан даа. Тухайн тамирчны од нь гүйсэн бол юу ч зогсоож чаддаггүй юмаа. Та нартаа амжилт хүсье

Avatar

Zochin 2021-04-11 64.119.21.202

Barildaanuudin bichlegiig uzuuleh blgui TV r

Avatar

Ооо 2021-04-11 66.181.189.24

62 Т ӨӨР ХҮН ЯВУУЛАХГҮЙ БОЛ ЦЭРЭНЧИМИД ХАРЬСАН БАЙНА ЛЭЭ

Avatar

Зочин 2021-04-11 103.212.119.166

Олимпоос ганц хүрэл ч болсон зулгаагаагай

Avatar

ням. 2021-04-11 66.181.184.237

Сайхан байна яасан их хүч хөдөлмөр вэ? хувь хүний өмнөхөө сайн хийнэ гэдэг энэ. улс орны нэр гаргана гэдэг басал амаргүй гэхдээ бас болоогүй шүү! Олимпийн хариуцлага гэж байна.

Avatar

аах 2021-04-11 66.181.177.62

одоо бөх мөх гэсэн хөлс баастай бүдүүлэг юнуудыг харахаар бодохоор дотор муухайрч бна. татварын мөнгөөрөө эд нарыг сар бүр хэдэн зуун саяаар тэжээмээргүй бна

Avatar

Зочин 2021-04-11 202.21.108.179

Эргүү дагз минь Монгол улсын нэр явдаг юм малаа

Avatar

Зочин 2021-04-11 202.21.109.87

ЮУ УУ

Avatar

Зочин 2021-04-11 66.181.183.103

Амжилт хүсье

Avatar

Зочин 2021-04-11 202.21.109.87

САЙН ЦААШИД АМЖИЛТТАЙ БАРИАЛДААРАЙ

Avatar

Badarch taxar 2021-04-11 192.82.86.173

Deer veiin owogchvvld odooni emegteichvvd ni barildaad nostoldood eregteichvvd ni baidaggvi ee gewel yasan ih gaihaj uurlah bolo hoorhii gej

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж