Истанбулаас 242 иргэн эх орондоо ирлээ | News.MN

Истанбулаас 242 иргэн эх орондоо ирлээ

Истанбулаас 242 иргэн эх орондоо ирлээ

Истанбулаас 242 иргэн эх орондоо ирлээ

Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу  дөрөвдүгээр сард нийт 12 удаагийн тусгай үүргийн нислэгээр гадаадад байгаа иргэдийг татан авахаар төлөвлөсөн. Энэ дагуу өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 10-ны өдөр Истанбул-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц 21:28 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа.

Тус нислэгээр нийт 242 иргэн ирсэн бөгөөд иргэдийг Кемпенски, Туушин, ИБИС, Новотел, “Тоёоко Инн” зочид буудлуудад тусгаарлалаа гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Дөрөвдүгээр сард хийгдэх үлдсэн тусгай үүргийн нислэгийн хуваарь:

  1. Дөрөвдүгээр сарын 13-нд Токио-Улаанбаатар
  2. Дөрөвдүгээр сарын 14-нд Сөүл-Улаанбаатар /Солонгосын талаас/
  3. Дөрөвдүгээр сарын 15-нд Франкфурт-Улаанбаатар
  4. Дөрөвдүгээр сарын 21-нд Сөүл-Улаанбаатар
  5. Дөрөвдүгээр сарын 23-нд Сөүл-Улаанбаатар /транзит/
  6. Дөрөвдүгээр сарын 26-нд Сөүл-Улаанбаатар /Солонгосын талаас/
  7. Дөрөвдүгээр сарын 27-нд Сөүл-Улаанбаатар
  8. Дөрөвдүгээр сарын 29-нд Франкфурт-Улаанбаатар чиглэлд тусгай үүргийн нислэг үйлдэнэ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нийслэл хүү 2021-04-11 202.131.236.170

МОНГОЛ АХ зөв хэлжээ.

Avatar

Зочин 2021-04-11 66.181.161.27

Турк улс Хятадын вак хийснээс хойш халдвар нь өдөрт 55000 аас дээш гарч хяналтаас гарсан, одоо Туркээс нилээд тооны халдвартай хүмүүс ирэх бх. Яагаад Хятадын вак хийсэн улсуудад вакцин хийгээд байхад эсрэгээрээ халдвар нэмэгдээд байгааг бодолцож яарахгүй хандах хэрэгтэй боловуу. Масс бол мэдээлэл дутсанаас вакцин л бол вакцин гд ойлгочихсон байна. Хамгийн сайн вакцин бол олдсон вакцин гэж шуурч байна.

Avatar

Зочин 2021-04-11 202.21.109.87

ВАКЦИНД ХАМААГҮЙ

Avatar

Зочин 2021-04-11 202.21.109.87

МАСКГҮЙ ЯВЖ БАЙГАА БИЗ

Avatar

Зочин 2021-04-11 66.181.184.108

Гадаадаас ирж буй нөхдүүдээ сайн тусгаарлаж хянах хэрэгтэй. Тэр мутацид орсон вирус нь ороод ирэх вий. Зөөвөрлөгдөж орж ирэх магадлал өндөр шүү.

Avatar

монгол ах 2021-04-11 139.5.216.112

ЭХ ОРОНДОО ТАВТАЙ МОРИЛ!
ДЭГЛЭМЭЭ САЙН САХИАД ХЭДХЭН ХОНОГТ ТЭВЧЭЭРТЭЙ БАЙЖ ХООЛНЫ ХЭРҮҮЛ БИТГИЙ ҮҮСГЭЭРЭЙ БОЛОХЫГ НЬ АМРУУГАА ЯВУУЛААД БОЛОХГҮЙГ НЬ ЖОРЛОНРУУГАА ЯВУУЛААД БАЙЖ БАЙТАЛ ХУГАЦАА НЬ ДУУСЧИХДАГ ЮМ. УУЛ НЬ АРДЫН БУЯНЫГ ЖОРЛОНД ХИЙМЭЭРГҮЙ Л БАЙДАГ ЮМ ,БУЦААЖ ӨГӨХ, ИДЭХГҮЙ ГЭХЭЭР ЦААД УЛСУУДЫГ ГОМДООЧИХ БАЙХ БАС МАЯГАЛЛАА ГЭХ БАЙХ ГЭЖ СЭТГЭЛИЙГ НЬ БОДООД ТЭГДЭГ БАЙСАН . 21 ХОНОСОН ДО.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж