Ялагчийн титмийг булаасан Шри Ланкын гоо бүсгүйг баривчилжээ

Хуучирсан мэдээ: 2021.04.10-нд нийтлэгдсэн

Ялагчийн титмийг булаасан Шри Ланкын гоо бүсгүйг баривчилжээ

Ялагчийн титмийг булаасан Шри Ланкын гоо бүсгүйг баривчилжээ

Шри Ланкын гоо бүсгүй шалгаруулах үндэсний хэмжээний уралдааны үеэр ялагчийг нөхрөөсөө салсан шалтгаанаар тайзан дээр титмийг нь булааж авсан хэрэг өнгөрсөн долоо хоногт болсон юм.

Тэгвэл ялагчийн титмийг булааж, толгойноос нь тайлж авсан Шри Ланка улсын 2019 оны гоо бүсгүй Кэролин Жюрийг баривчлан саатуулсан байна. Жюригээс гадна тайзан дээр титмийг нь тайлахад тусалсан өөр нэг гоо бүсгүйг хэрэгт холбогдуулан баривчилж байцаалт авчээ. Гэхдээ одоогоор тэднийг батлан даалтаар сулласан байгаа ба шүүх хурал энэ сарын 19-нд болох аж.

Ялагч болсон Пушпика де Силва хэмээх бүсгүй нь “Miss World” тэмцээнд улсаа төлөөлөхөөр болж, титмээ зүүж байхад нь нөхрөөсөө салсан тул ялагч байх эрхгүй хэмээгээд титмийг нь булаан авч, дэд байранд орсон гоо бүсгүйд зүүлгэжээ.

Ингэхдээ Кэролин Жюри Пушпикагийн толгойг гэмтээгээд зогсохгүй, тайзны арын өрөөний толиудыг хагалсан байна.

Харин Пушпикагийн хувьд нөхрөөсөө албан ёсоор салаагүй, одоогоор тусдаа амьдарч байгаа тул зохион байгуулагчид шагналыг буцааж гардуулах шийдвэр гаргажээ. Тэрбээр хүүхдээ өсгөж буй ганц бие ээжүүдийг төлөөлөн ялагч болсондоо хэзээ ч харамсахгүй хэмээгээд, олон нийтийн өмнө гутаан доромжлогдсондоо гомдолтой байгаагаа тэмцээний дараа цахим хуудсаараа дамжуулан илэрхийлсэн юм.

Эх сурвалж: ВВС

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ХахаХаха
14
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
4
ГайхмаарГайхмаар
4
БурууБуруу
3
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж