Хятадын коксжих нүүрсний зах зээл 2021 онд өсөх төлөвтэй байна

Хуучирсан мэдээ: 2021.04.10-нд нийтлэгдсэн

Хятадын коксжих нүүрсний зах зээл 2021 онд өсөх төлөвтэй байна

Хятадын коксжих нүүрсний зах зээл 2021 онд өсөх төлөвтэй байна

БНХАУ-ын коксжих нүүрсний зах зээл 2021 онд өсөх төлөвтэй гэж “SXCoal” мэдээлжээ. 2021 онд коксжих нүүрсний эрэлт 565 сая тонн хүрч өснө гэж тооцоолсон байна.

Ингэснээр нийлүүлэлт эрэлтээ хангаж чадахгүй байдалд хүрч, хомсдол үүснэ гэж үзэж байгаа юм байна. Өнгөрсөн онд БНХАУ-ын тал Австралийн нүүрсний импортод албан бус хориг тавьснаар зарим худалдан авагчид Монгол  болон ОХУ-аас худалдан авч буй нүүрсний хэмжээгээ нэмэгдүүлээд байгаа юм.

Импорт буурснаар 2021 онд Хятадын уурхайнууд олборлолтын хүчин чадлаа нэмэгдүүлэх төлөвтэй гэдгийг онцолсон байна. Тодруулбал,Хятадын уурхайнуудын дотооддоо нийлүүлж буй коксжих нүүрсний хэмжээ өмнөх оны дүнгээс 3.7 хувиар өсч, 503 сая тонн хүрнэ гэжээ.

Австралиас импортлохыг хязгаарласнаас хойш Хятадын дотоодын коксжих нүүрсний үнэ өссөөр байгаа бөгөөд Даляны түүхий эдийн биржийн мэдээлснээр, өнгөрсөн оны аравдугаар сарын эхээр тонн нь 1353 юань (206.56 доллар) байсан бол өдгөө энэ үнээс 16 хувиар өсч, 1573 юань болсон байна.

Харин Монгол Улс энэ хугацаанд Хятадын коксжих нүүрсний хамгийн том ханган нийлүүлэгч болж, 2021 оны эхний хоёр сард импортын 61.7 хувийг нь дангаараа нийлүүлжээ. Энэ тоо 2020 оны мөн үед 17.7 хувь байжээ. Гэсэн хэдий ч сүүлийн үед цар тахлын улмаас Монголын нүүрсний нийлүүлэлт огцом буураад байгаа юм.

Эх сурвалж: Mining.com

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж