С.Амарсайхан: Вакцин дуусаагүй, 192 мянган тун вакцин байна | News.MN

С.Амарсайхан: Вакцин дуусаагүй, 192 мянган тун вакцин байна

С.Амарсайхан: Вакцин дуусаагүй, 192 мянган тун вакцин байна

Засгийн газрын сайд нар мэдээлэл хийж байна

Засгийн газрын сайд нар мэдээлэл хийж байна

Posted by News.mn on Saturday, April 10, 2021

Монгол Улсын хэмжээнд өнөөдрөөс хатуу хөл хорионы дэглэм үйлчилж эхэлсэнтэй холбоотойгоор Засгийн газрын сайд нар мэдээлэл хийлээ.

Шадар сайд С.АМАРСАЙХАН: 

Хатуу хөл хорио тогтоосон нь халдварыг хумих, дархлаажуулалтын ач холбогдлыг бууруулахгүй байх, дархлаажуулалтын дараа дэгдэлтийг дахин нэмэгдүүлэхгүй байх зорилготой. Хөл хорионы үеэр өдөрт 100-150 мянган иргэнийг дархлаажуулна гэж үзвэл энэ хэрээр хөл хөдөлгөөн өрнөх учраас вакцинжуулалтыг хойшлуулсан. Хатуу хөл хориог үр дүнгүй болгох эрх Засгийн газарт байхгүй. Эхний тунг хийлгэсэн 864 иргэн халдвар авсан. Вакцины нөөц дуусаагүй, 192 мянган тун вакцин байна.

Дөрөвдүгээр сарын 9, 12-нд тус бүр 300 мянган тун вакцин, нийтдээ 600 мянган тун вакцин ирэх байсан нь тээвэрлэлтийн улмаас хойшилсон.

Эрүүл мэндийн сайд С.ЭНХБОЛД:

Дөрөвдүгээр сарын 26-аас вакцинжуулалтыг идэвхжүүлнэ. Тавдугаар сарын 31-н гэхэд нийслэлийн иргэдийг бүгдийг вакцинжуулалтад хамруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Ингэхдээ тавдугаар сарын 1 гэхэд нийслэлийн хүн амыг бүгдийг нэг дэх тунгаар, тавдугаар сарын 31 гэхэд 2 дахь тунд хамруулна. Дархлаажуулалтын цэгийг 120-160-аар нэмэгдүүлэхээр төлөвлөж байна.

Синофарм вакцины хоёр дахь тунг өчигдөр иргэд эхнээсээ хийлгэж эхэлсэн. Нийт 850 иргэн хоёр дахь тунг тариулсан. Гэхдээ хатуу хөл хорионы улмаас дархлаажуулалтыг хойшлуулж байгааг ойлгох хэрэгтэй. Вакцины хоёр дахь тунг эхнийхээс 21-56 хоногийн дараа хийлгэхэд дархлаа тогтоох хувьд өөрчлөлт орохгүй. Хатуу хөл хорио тавигдангуут ахмадууддаа гэрээр нь дархлаажуулалт хийхээр төлөвлөж байна. Улаанбаатар хотод 260 мянган ахмад бий, одоогоор тэдний 50 хувийг вакцинжуулалтад хамруулсан.

Тээвэрлэлт нь хойшлоод байгаа 600 мянган тун вакцин нь Синофарм үйлдвэрийн вакцин юм.

Халдварт өвчин судлалын үндэсний төвийн ерөнхий захирал Л.БАТТӨР: 

Халдварын тархалттай холбоотойгоор сүүлийн өдрүүдэд нас баралт нэмэгдсэн, хүнд өвчтөний тоо нэмэгдсэн. Хатуу хөл хорио дуусахаас өмнө нас баралт нэмэгдэж болзошгүй. Хүндрэл хөл хорио тогтоосноос хойш илүүтэй илэрхээр байгаа.

Шинж тэмдэг илэрвэл ХӨСҮТ, Нийслэлийн эрүүл мэндийн газрын төв рүү мэдээллээ өгөөрэй. Гэрээр нь очиж, үйлчилгээ үзүүлнэ. Иргэд гэрийн тусгаарлалтад үлдэхийг илүүд үзэж байна. Өндөр настай хүн гэр бүлд байгаа бол эрүүл мэндийн байгууллагад хэвтэн эмчлүүлэх, чихрийн шижин, таргалалттай хүн халдвар авсан тохиолдолд өвчин хүндэрч байгаа учраас эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагатай.

25-54 насныхан халдварт илүү өртөж, гэр бүлдээ тарааж байна.

Сангийн сайд Б.ЖАВХЛАН:

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хэд хэдэн вакциныг хүлээн зөвшөөрсөн цагаас Засгийн газар өнөөдрийг хүртэлх хугацаанд 14.1 сая вакцины 11 төрлийн гэрээн дээр ажиллаж байна. Үүнээс одоогийн байдлаар 5.6 сая тун вакцины зургаан гэрээ баталгаажсан. Үүнээс 3.1 сая нь Ковакс хөтөлбөрийнх юм. Эдгээрээс гадна 5 гэрээний 8.5 сая тун вакцины хэлэлцээр дээр ажиллаж байна.

Эрүүл мэндийн байгууллагын тооцооллоор хүн амынхаа 60 хувь буюу 2,100,000 иргэнийг дархлаажуулахад нийт 4.2 сая тун вакцин шаардлагатай. Одоогоор шаардлагатай үлдэгдэл вакцин нь 3.3 сая тун гэсэн үг. Эдгээр 5 гэрээнээс бид үнэ боломжтой эрт орж ирж болохуйц гэдгээс нь хамаарч гэрээ хэлэлцээр хийнэ.

Мөн гэрээ  хийгдэж, төлбөр шилжсэн 1.7 сая тун вакцин байна. Нийт шаардлагатай хэмжээнээс хасаад үзвэл одоо бид 1.6 сая тун вакцин баталгаажуулах ажил үлдсэн. Зэрэгцээд хамгийн ойрхон баталгаажиж болохоор хоёр төрлийн вакцины хэлэлцээр үргэлжилж байна. ОХУ-ын Спутник, Pfizer вакцины тус бүр нэг сая, нийт 2 сая тунгийн хэлэлцээр эцэслэхэд тун ойртсон. Гэрээг Гадаад харилцааны яам, Сангийн яам, Эрүүл мэндийн яам Засгийн газрыг төлөөлж хийж байгаа.

Цаг хугацааны хувьд томоохон хэмжээний өөрчлөлт орсон зүйл байхгүй. Ирэх тавдугаар сарын эхний 7 хоног гэхэд Улаанбаатар хотын насанд хүрсэн бүх иргэдээ эхний болон тодорхой хэмжээний 2 дахь тунг хийгээд эхэлсэн байна. Зургадугаар сарын эхээр гэхэд нийт хүн амынхаа 60 хувьд вакцины 2 дахь тунг хийж дуусгаад, долдугаар сарын эхээр иргэд 2 дахь тунгаа хийлгэн бүрэн дархлаажих юм.

Одоогийн байдлаар вакцины 192,137 тун үлдэгдэлтэй байгаа. Өчигдөр 00:00 цагаар авсан мэдээллээр  608,103 иргэн эхний тун болон хоёр дахь тун хийлгэсэн байна.

-Вакцины эхний тунг 600 мянган хүнд хийж, хоёр дахь тунг хийлгэхэд 600 мянган тун шаардлагатай. Гэтэл 2 сая иргэний 1.4 сая нь вакцинжуулалтад огт хамрагдаагүй байна. Тэднийг яаж вакцинжуулах вэ. Вакцин хүрэлцэх юм уу. Тээвэрлэлт нь хойшилсон 600 мянган тун дахиад хойшлохгүй гэх баталгаа бий юу. Эцэстээ эхний тунгаа хийлгэсэн хүмүүс нь хоёр дахь тунгаа хийлгэж чадахгүй нөхцөл үүсэх вий. 1.7 сая тун вакцин хугацаандаа орж ирж чадах уу?

Эрүүл мэндийн сайд С.ЭНХБОЛД:

-Улсын хэмжээнд 608 мянган тун вакциныг иргэддээ хийсэн. Сүүлийн 300 мянган тун вакцинаас 116 мянган тунг аймгууд руугаа явуулсан. Энэхүү вакцинаар эрсдэлтэй салбарт ажилладаг хүмүүсээ эхний ээлжинд дархлаажуулсан.

Нийслэлийн хэмжээнд иргэдийнхээ 50 хувийг вакцины эхний тунд хамруулсан. Дараагийн 600 мянган тун вакциныг Хятадын Синофарм компаниас хандив болон арилжааны шугамаар аваад дуусч байгаа.

Сая Б.Жавхлан сайд хэлсэн, 1.7 сая тун вакцины гэрээ хийгдсэн, дээрээс нь дөрвөн сардаа Спутник V вакцины гэрээ хийгдэж байна. Вакцины төлөвлөлтөө хийгээд хуваарь гаргаж байгаа. Тэгэхээр тээвэрлэлтээс болж хойшилсон 600 мянган тун вакцин хоёр дахь тун болоод иргэдэд хийгдэнэ. Шинээр орж ирэх вакцин нь эхний тун болоод хийгдэнэ гэж ойлгох хэрэгтэй.

Сангийн сайд Б.ЖАВХЛАН:

-Эхний тунгаа авч чадаагүй 400 мянган хүн нийслэлд бий. Одоо 192 мянган тун вакцины үлдэгдэлтэй байна. 600 мянган тун вакцин орж ирнэ. Эндээс давтан тунгаа ч хийнэ, эхний тунгаа авч чадаагүй хүмүүсийг ч хамруулчихна.

Дэлхий дахинд вакцин өндөр эрэлттэй, бүрэн хангалт байхгүй учраас хомсдол үүсээд явж байна. Монгол Улс вакцин үйлдвэрлэдэггүй, худалдаж авдаг учраас бид нэг амьтай байх хэрэгтэй. Вакцины худалдан авалт, ирэх өдрийг нууцалмаар байгаа юм. Дэлгэрэнгүй зарлаад байх тусам эрсдэлтэй. Геофолитикийн асуудал байна, улс төр, эдийн засгийн асуудал байна.

Хоёр дахь тунгийн тоог хэлж байна, эхний тунгаа авах тоо тодорхой байна, Ерөнхий төлөвлөлт тасрахгүй. Tнэнээс дэлгэрэнгүй мэдээлэл өгөх нь эрсдэлтэй. Dид бүгдээрээ нийлээд нууцлах шаардлагатай асуудал байгаа гэдгийг зөвөөр ойлгоорой.

Г.ХОРОЛ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
БурууБуруу
10
ТэнэглэлТэнэглэл
6
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

97 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ИРГЭН 2021-04-10 202.9.46.123

хандивын цөөн хэдэн вакцинаар хэдэн хүнээ тарьчихаад Азид тэргүүлж байна гэж хашгирсаар байгаад бусдын дургүйг хүргэчихлээ. жаахан даруухан баймаар юм даа…

Avatar

Зочин 2021-04-10 192.82.75.29

Хятад вакцины 2 дах тунг 56 хоногийн дараа хийнэ гэсэн гадаад мэдээ байхгүй байна шүү. Ажиллаа хийгээгүй гэдгээ хүлээгээд ванцины эхний тун хүчингүй болсон гэдгээ хүлээсэн нь дээр болжээ.

Avatar

/*-*/ 2021-04-10 49.0.142.40

Духлаа аашиж байна

Avatar

Зочин 2021-04-10 66.181.184.108

Энэ гадуур чинь УБ-хан зүгээр бэлчиж бна. Юун хөл хорио. Боловсрол муутай зөрүүд бөхийг нүдний шил зүүлгээд орой дээрээ залчихсан хүмүүсдээ бид. Олигтой менежмент хүлээгээд хэрэггүй бх.

Avatar

зочин 2021-04-10 66.181.186.100

Зарим сайд нь Засгийн газрын хурал дээр байгаа юм шиг байна. Бүтэлгүй болсон хөл хориогоо зөвтгөх гэж Амарсайхан сайд нь бүлтэгнээд л наадуулаа зөвтгөх гэх юм. нөгөөдүүл нь модон хөшөө шиг асуултанд бүрэн хариулахгүй таг. 32 модон хүний үлгэрийг нэг уншвал яасан юм бол

Avatar

зочин 2021-04-10 66.181.186.100

үнэн юм асуугаад байхад тодорхой хариулахгүй тойруулаад байдаг. одоо багаа вакцины үлдэгдэл чинь хадгалалтын горим алдагдсан гээд байгаа юм биш үү. Тооцоолсноор 9 болон 12нд вакцин орж ирсэн бол бүх зүйл ёсоор болох байлаа. Юу ч хийхгүй байж хөл хорьсоны эдийн засгийн хохирлыг Сангийн яам, Гадаад боло Эрүүл мэндийн яам хүлээж огцрох болж дээ. Энэ засгийн газар Тээвэр, эрчим хүчний яамнаас өөр ажил хийх яам алгаа. зарим яамны сайд нар нь таг унтсан. хэзээ сэрэхийг бүү мэд Засгийн хурал дээр су

Avatar

зочин 2021-04-10 66.181.186.100

нөгөө тооцоолол хийдэг сангийн яам нь ийм чадваргүй болчихсон юм. гэрээгээ баталгаажуулж чадаагүй гадаад яамны гангачууд завхархаас өөрийг хийж чадахгүй болсон. Эрүүл мэндийн яам тэртэй тэргүй алийгаа алдаж эргүү болсон. Шадар сайд нь эднээ дагаад буудчихсан чинь байгаа оноогүй түүнээ аргацаах гэж худлаа ярьж эхэлсэн . Хятад вакциныг 28 -аас цааш хоногт тарьж болно гэж зөвшөөрөөгүй. түрүүчийн хийсэн тунгийн үйлчилгээ муудахаар олон улс бичээд байгаа гэсэн шүү Амарсайхан гуай. Сэтгүүлчид үнэн юм

Avatar

Зочин 2021-04-10 192.82.72.188

ЮУН ГЕОФОЛИТИКИЙН АСУУДАЛ БОЛООД ЯВЧИХАВАА, ТОДОРХОЙ ОРОН ЗАЙД ЯВУУЛЖ БУЙ УЛС ТӨР ЭДИЙН ЗАСГИЙН БОДЛОГО ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЧИНЬ Л ГЕОПОЛИТИК ГЭДЭГ ЮМ ШҮҮ ДЭЭ. ГАДААД БОДЛОГО ЮМ. ҮГИЙНХНЭЭ УТГЫГ ОЙЛГОХГҮЙ ГЕОФОЛИТИК ГЭЭД НААГААД БАЙЖ БОЛОХГҮЙ ШҮҮ

Avatar

Зочин 2021-04-10 69.253.43.151

Odoo khugatsaa aldaj 2 dakhi tungaa khiilgrsen khumuus vaccind khamragdsand tootsokh uu yakav

Avatar

Дандаа худлаа ярина 2021-04-10 192.82.72.168

Энэ муусайнууд дандаа ингэж худал ярина. Хөл хорионы үед вакцинжуулж дуусгах юм сан гээд байсан. Нэг хоноод л яг эсрэгээр нь яриад эхэллээ. Дандаа өмнө ярьж байснаасаа бухаж булзана. Яг үнэндээ вакцинаа тооцоолоогүй дуусгачихсан байхгүй юу. Хүүхдээс дор, жаахан ч юмыг тооцоолоод зөв хийчихэж чадахгүй шүү. Өөрсдөө болохоор пфайзер вакцинаа 2 тунгаар аль хэдийн хийлгэчихсэн гэж байгаа шүү дээ. Төрд байгаа новшнууд

Avatar

бөа 2021-04-10 71.229.165.236

худлаа ярьцгаагаад бгаарай та нар энд тэндээс гуйж авчирсан вакцинуудаа хадгалалтын горим алдаад бүгдийг нь муутгасан гээ биз дээ . ард түмэнд үнэнээ хэлээч та хар. дараа нь муудсан хор болсон вакцин монголын ард түмэнд шахах гээ юу. бид энэ төр засагт та нарт МАН -д тэр Сү. батболдод, тэр хүрэлсүх, оюунэрдэнэ занданшатар нарт чинь ямар муу юм хиисийн

Avatar

Зочин 2021-04-10 202.126.89.120

Халдвар тараасан Амарсайхан вакцин хойшлуулсан Оюунэрдэгэ нэар огцороо.Вакцин ямарч үр дүнгүй хөл хорио үр дүнгүй баахан хүн ажил төрлөө алдаж улсын хэдэн их наяд салхинд хийсчлээ.Бас олон хүн нас барах болчлоо.Огцрох байтугай эрүүгийн хариуцлага хүлээх хэрэг болоо

Avatar

Ахшү 2021-04-10 202.126.89.120

Оюунэрдэнэ 2 хоногийн өмнө тв ээр хөл хорио тогтоож байгаад 5 сарын 1 гэхэд УБ ыг бүрэн вакцинжуулна гээд байсан биздээ.Ийм Одоо болохоор өөрөө бултаад наад нэг Амарсайхан гэгч гөлийсөн шүдээ зуусан юмаараа вакцин хойшлуулбал сайн маягын юм яриад байх

Avatar

Зочин 2021-04-10 202.21.108.132

ОВОО ТОМ БАЙСАН УУ

Avatar

Зочин 2021-04-10 202.126.89.120

Вакцин хадгалах горимоо алдаад балацан уу.Үнэнээ хэлээчээ.Хойшлуулбал сайн гэж солиооохоо болиочээ биднийг мал гэж хуураад байна уу.Амарсайхан Оюунэрдэгэ нар огцороо.Үнэхээр муу ажиллаж бна ухаан чинь чавганцаас дор байна

Avatar

Зочин 2021-04-10 43.242.243.224

Монголчуудын сонгосон засаг.Одоо вакцин үйлдвэрлэдэг ерөнхийлөгчөө сонгоцгооно.Дараа нь 6жил хараацгаана.

Avatar

Зочин 2021-04-10 202.21.108.132

ХАХА

Avatar

Ухаангүй ноёнд урагшгүй албат 2021-04-10 202.9.46.184

Маш мулгуу шийдвэр. Бөх, хурандаа, цүнх баригч нараар удирдуулахаар ийм болдог. 2 дахь тунг 28 хоногийн дараа хийгээд 14 хоновол дархлаа сайн тогтоно гээд л байсан биз дээ. Хүмүүсээ хурдан дархлаатай болгох ёстой бус уу, юун 15 хоног хойшлуулах. Одоо 2 дахь тунгаа хийчвэл 14 хоногийн дараа хөл хорио тавигдахад дархлаа бүрэн тогтсон байна биз дээ.
Дандаа худлаа ярьцгаах юм, ард түмнээ тэнэг гэж бодддог юмуу. Гол шалтгаан нь вакцин дууссан юм биш үү, худлаа олон тайлбар тавиад байхаар үнэнээ хэл

Avatar

Зочин 2021-04-10 202.21.108.132

ХЯТАДЫН ЭЛЧИНД ХАНДАХ ИРГЭД ӨӨРСДӨӨ

Avatar

Зочин 2021-04-10 66.181.161.25

14 ХОНОГИЙН дараа халдвар гэнэт бууна гэж байхгүй .

Avatar

Ерөнхийлөгч Х.Баттулга , 2021-04-10 202.9.46.109

ОХУ-ын ерөнхийлөгч В.Путинтэй утсаар ярьж одоо дэлхийд хамгийн найдвартай, Монголд хамгийн тохиромжтой гэгдэж байгаа СПУТНИК-V вакциныг нийлүүлэх, ажиллагааг түргэвчилхээр болсон байна. Мөн СПУТНИК V-ыг Монголд үйлдвэрлэх боломжийг судлах ажлын хэсэг томилохоор тохирчээ. Ерөнхийлөгчийн санаачилгаар 3,3 сая хүнээ бүгдийг СПУТНИК вакцинаар хангах боломж нээгдэж байна. Мөн Х.Баттулга, В.Путин нар удахгүй уулзаж магадгүй аж

Avatar

иргэн 2021-04-10 202.179.25.105

МАН ЗГ УОК Иргэдээрээ даажигнаж байна шүү, Энэ Хөл хорио ямарч Ашиггүй ажил болжээ, ЗГ Оюунэрдэнэ Огцороо МАН ЗГ УОК Халдварыг улам тараах ямар нэг зорилго агуулж байна

Avatar

ард түмэн 2021-04-10 66.181.183.56

худалчуудаа ард түмнийг 300.0 аар амыг нь таглаад болёино гэж бвал үгүй шүү вакцин авах иөнгөгүй биз дээ үнэнээ хэлээч та нар ил далд худал үнэн яриад идэж уугаад вакцин авах мөнгөгүй болчоод бга ш дээ худлаа хэлж вазцинжуулалт зогсоосон болж бгаагаа үнэнээ хэлэхгүй бол хөл хорионы үеэр вакцинжуулалтаа хийхгүй бол ард түмэн босно шүү

Avatar

Зочин 2021-04-10 64.119.22.163

Хатуу хол хорио гэж юу вэ тахлыг таслан зогсоох гэж байгаа бол бух дэлгуурийг хаа нэг ч хунийг гэрэс б** гарга гадаа дулаарсан байна хол хорионы ажлыг хороо дуурэг яагаад зохион байгуулж болдоггуй юм бэ эс бол ямарч ашиггуй ажил болох гээд байна шуу

Avatar

Зочин 2021-04-10 73.231.128.120

Гэрээр очиж хийх нь дэмий шүү. Өвчин тараана.

Avatar

Зочин 2021-04-10 202.9.47.2

хятад вакцин хоорондын зай 28 хоног байх заалттай харин астра зэнэка 56 хоног байвал илүү үр дүнтэй бна гэж бгаа шүүдээ.хэнийг хуураад бгаа юмбэ. үнэхээр нөөц бган бол хийгээчээ. ядахдаа цөөхөн ч гэсэн хэдэн хүн ном журмаар нь хийлгэж дархлаа тогтоомоор бншдээ

Avatar

Зочин 2021-04-10 202.126.88.196

Хятад Орос хоёр 10 12 нд вакцин нийлүүлнэ гээд хулихдуулаад ЗГ иргэн бүрт 300000 төгрөг өгөөд шатчихлаа

Avatar

Зочин 2021-04-10 103.212.116.48

Синофарм фирмийн вакцины 2 дах тунг 14-21 хоногийн хооронд хийх ёстой тухай олон газар бичсэн байна. Иймд эхний тунгууд бүгд хүчингүй болж байгааг ойлгох хүн байна уу? Эсвэл санаатай улсын хөрөнгө үрсэн үйл ажилгаа болж байгаа юм эсвэл хятад улсын вакцины нэр хүндийг унагах гэсэн үйлдэл үү?
улаан цайм худлаа ярихаа болимоор юм

Avatar

Зочин 2021-04-10 66.181.161.99

Геополитик гэдэг үгийг "Геофолитик" гэж бичихээ больчвол их зүгээр байна ккк

Avatar

Зочин 2021-04-10 64.119.24.36

Battulgiin 4-5 avgain neg ni yumuu esvel bvh deeree ch yumuu Sinofarm gedeg vakcin ii esreg PR hiigeed, tegeed Hyatad manaid vakcin uguhuu boliod baigaam bishvv !

Avatar

Eniig unsh 2021-04-10 69.253.43.151

Vaccinii daraa gam barina covid avch bolokhghu ene ter gesne uym uy ch baikhgui !!!!!!!!!!!!
Zuvkhun 2 dakhi tungaa tsagt ni khiilgene gesen gants zaalt baigaa

Avatar

Khudalch buldog 2021-04-10 69.253.43.151

Khudlaa yariaj bna gereer ni uavaad khiij bolno !!! Vaccinii daraa gam deglem gej khaa ch baikhgui !!!!!!!!!

Avatar

Зочин 2021-04-10 66.181.161.49

Уг нь нэг ч гэсэн хүнийг , цаг алдалгүй вакцинжуулж л байвал хэрэгтэй л баймаар юм? … Вакцин нь байгаа юм бол .Нэг нэгээр нь дуудаад хийсэн ч болно шүү дэ.

Avatar

хүннү 2021-04-10 202.179.26.230

Вакцинжуулалтыг Амарсайхан мэдэхгүй Энхболд мэднэ. Энхболдын санлыг Амарсайхан баталгаажуулна. Зарчим энэ. Вакцин хийлгэх гэж бөөгнөрсөн хүмүүсийн дунд 1 вирус байвал тэнд байсан хүмүүст халдвар тархана. Тиймээс 15 хоног хойшлуулсан байна. Энэ шийдвэр зөв. Иргэд 15 хоногийн дараа эрүүл саруул вакциндаа хамрагд.

Avatar

Зочин 2021-04-10 66.181.188.170

Бөөгнөрүүлэхгүй хийж болно ш дээ. Бөөгнөрүүлэхээс өөр юм мэддэггүй юм уу?

Avatar

oyuna 2021-04-10 202.126.89.48

hyatad bakcin higeed bvr ih hvn owchlood bga ym shig sanagdaad bga shv ers iheschihlee bakcin hilgeed deertsn ym alga shigee

Avatar

Зочин 2021-04-10 202.179.26.230

чамд тэгэж санагдах хамаагүй. ДЭМБ- зөвшөөрсөн, тэгээд л хийлэгсэн Хятад вакцин хийлгээд халдвар асан бол гадуур тэнэсэн гэсэн үг

Avatar

Зочин 2021-04-10 64.119.17.223

bid zasagin erh aabd nuts kasino togloj uzsen de. buh horigloson hiisen de. huuhen abaal nisdeg tereg abaal bas erdent uurhaig tabij kasinod toglosn kuba kasinod bur aldaj ugud irsen chi alaadd abach de.bi dahiad zasag aad oor olon yum hine zugatsah bishee. minii huu bur mini huregn tuni naiz shine jeep aabal uagal morgulj hajal bas dahials hien ajeep abj abihad da chi neg muu sonata sege unaal yabjisna daa. useler osgogchor anhaa bimba heleb.

Avatar

Зочин 2021-04-10 64.119.17.223

chi medehgui ldee bi hedne udaa chamd horigloosn bakterlogin dain nutsar hisen teghed lu bold batlah hamgalh said baisan. heden general nomhorulah geed bakterlogin zebseg heregslen dee. chi medej ab za chin zolbin general bol bi bas adilahn general bolnoo. chi teged aab zolbingo general biahd nad bakterogin dain hiihgui dee.chi andas aigal uhehe gee;l arhi mongo zooj guijga shdee. uselere osogdogoo.

Avatar

Зочин 2021-04-10 64.119.17.223

india nepal butan armee mongol duudbal eh ornos urbasan gej uzdinma.

Avatar

Зочин 2021-04-10 64.119.17.223

eene haju house hen baidn boloo. gesen haltar bish uu.gehde gehde gehde.

Avatar

Зочин 2021-04-10 64.119.17.223

yag oroi gerte neg hoolo ideg geher nogodoho hutsad eheldinma.jostoi gajig shuu.

Avatar

Зочин 2021-04-10 64.119.17.223

hun bainaga iim muuhai gutamshiga naiz nohdinho tuhai yarihig sonsoj temchihguine. teeged nadah nad yarihaa boliod uguuch.enige chi neg amiar hisen en ter geed yariad yabjii teged chi harnaa.chi india dudah gedebl ehleed neger e bolosn deer dee.bi jostoi terig amiar hisen shde. ter nadig ahraal aigall uhejigan yum chin geneuu chi yu da muu haltar nure ugchiha baranis aban bish shuu tegel.

Avatar

Зочин 2021-04-10 150.129.141.111

Засаг алдаагаа ухамсарлахгүй байна. Иргэн худлаа ярьвал хуультай, засгийн эрх мэдэлтнүүд худлаа ярьвал хуульгүй. Хийж байгаа ажил нь тооцоо судалгаагүй, ямар ч төлөвлөгөөгүй, амлалтууд нь түргэн түүхий, чадвар муутай, удирдлага нь буурь суурьгүй Улс орон ард түмнийхээ төлөө биш зөвхөн явцуу хүрээний эрх ашгийг хамгаалсан маш муу ажиллаж байна.

Avatar

Зочин 2021-04-10 64.119.17.223

chi meded heregui bid hedin yarsain zuil baiganma. sodtuya alsandaa odood bol bayartai baian. ali hedin sodtuya uheed dalad oroson bolson doo.neg muu biye uneldeg huhe himdan huuhen sodtuya uhsen oduuslan abihdaa yuni surtei hereg neegel. baarg and neg biye uneldeg huhen ustgalsan ged shgnal ugbul bolnoo. uselere osgogchin medee.gej

Avatar

Зочин 2021-04-10 64.119.17.223

olon jil chini muu arhichin zolbin general nadig daramtal dormjoosn hihaj habchaad.chi neeh mundag general aabtai gebel hutsaalda ged helchiii.chi medjigan shdee ene general ali hedii ustgah hergeti baisan shuu. uzelere osgogchoor inhuu chadahgui shalchigar dormjolosn.

Avatar

Зочин 2021-04-10 64.119.17.223

bi chamshig olbingor hutsaha aalhgahguil dee. olon jil chi yu hsin chi yu hiisin bolchol neeh busdigaan zandraal. jostoi shaal baina.

Avatar

Зочин 2021-04-10 66.181.185.28

2 tungaa ert hiilgevel darhlaa ert togtono hoishluulah ni ersdeltei bolj bna

Avatar

Зочин 2021-04-10 64.119.19.40

ЭМЯ-ны сайд С.Энхболд :Синофарм вакцины хоёр дахь тунг эхнийхээс 21-56 хоногийн дараа хийлгэхэд дархлаа тогтоох хувьд өөрчлөлт орохгүй, тэгсэн чинь хоер дахь тунг эхнийхээс 14-21 хоногийн дараа хийлгэхэд дархлаа тогтоно гэсэн байна.( Вакцина Синофарм двухфазная. Это значит, что для выработки иммунитета предусмотрено двукратное введение инъекции: вторая на 14-21-й день после первой). С.Энхболдоо чиний мэдлэг боловсрол сул байна, хэзээ хоердахь тунг цаг хугацааны хувьд хийхийг мэдэхгүй ЭМЯ
сайд.

Avatar

Зочин 2021-04-10 202.21.108.7

Одоо хөл хориогоо зогсоо. Хөл хорио чинь утгаа алдсан, үр дүнгүй сул зогсолт болж хувирлаа. Алдаагаа хурдан засвал хохирол бага учрана. Ирэх намраас хүнсний ногоо, улаан буудайгүй ёстой цам харайна шүү . Барилгын бүтээн байгуулалтууд энэ тэнэглэлээс бүрэн зогслоо, ноос ноолуурын бэлтгэл, экспортоос жаахан юм олдог эдийн засаг ч будаа боллоо. ОХУ аас СпутникV вакциныг л яаралтай оруулж ирэхгүй бол Хятад вакцин олон сар төвөг учруулахаар шинжтэй.

Avatar

иргэн 2021-04-10 66.181.176.65

Энэ Сангийн сайд, Эрүүл мэндийн сайд хоёр тун боломжийн хүмүүс санагддаг. Харин наад Самарсайханааа зайлуулаач ээ

Avatar

ууртай иргэн 2021-04-10 124.158.97.145

Аргаа барсан арчаагүй засаг,шадар сайд нэртэй мануухай ийм төрд ийм л шадар сайд таарна …ард олныг 300000 төгрөгөөр хуурлаа…олон нийт удаан тэсэхгүй шүү…дараа нь бүү гоншигноорой сайд аа!!

Avatar

Зочин 2021-04-10 182.232.148.160

Naad 300 gaa avaad duugai suuj bai, humuus ajilaa hiij bn, computer n tsaanaas novshirdog cham shig yumnuud hurteelgui end

Avatar

Зочин 2021-04-10 139.5.216.59

Ажил хариуцаж нойр хоолгүй зүтгэж байгаа хүмүүсээ хайрла, урам өг.Харин ажлыг нь үр дүнгүй болгох сонирхолтой хүн байгаа юм уу даа гэмээр. Хэвлэлийн хурал дээр SBN, NTB телевизийн сэтгүүлчид нийгмээрээ мэдэж байгаа мэдээллийг дахин дахин асууж цаг нөхцөөж, мушгин гуйвуулах өөлөх байдлаар хандаж байв, ялангуяа SBN-ийх их зэвүүн нөхөр байхаа

Avatar

Зочин 2021-04-10 192.82.69.62

Гэрээр нь очоод хийж болно ш дээ 1хаалга 1 шинжилгээ гэдэг шигээ . Хорьж байгаагийн учир нь вакцин гээд байсан.Шинжилгээ ч хийхгүй вакцин ч хийхгүй бол хориогоо цуцлавал таарна дөө.

Avatar

Зочин 2021-04-10 202.9.46.253

Энэ чинь зөв ёанаа шүү. Наад тэнэгүүд чинь иймэрхүү ажил сэтгэхгүй дээ.

Avatar

Үнэн 2021-04-10 64.119.24.202

Налайхын луйварчин зайлаад өгөөчээ, хууль дүрэм үйлчилхээ байсан юм уу? Энэ дээрэмчинд. Зайсан толгойг хүртэл буулгаад байшин барьсан!

Avatar

ЗГ гай болохоор зай бол. 2021-04-10 66.181.161.42

ЗГ хөл хориогоо цуцлаачээ. Ямарч ач холбогдолгүй , хаврын бүх ажлыг алсан энэ мунхаглалаа даруй зогсоож иргэдийн ажиллаж амьдрах хэвийн нөхцөлийг бүрдүүлээчээ. ЗГ ийн сайдууд чинь юу хийхээ ч мэдэхгүй мэлийсэн байдалтай л байна. Хажуугаар нь энэ бүтэлгүйтлээ " улсын нууц" гэж солиорох юм.

Avatar

Зочин 2021-04-10 64.119.19.40

Л.Оюун-Эрдэнээ 2дахь вакцинаа хугацаандаа хийлгэе. бид та нарын буруу шийдвэрийн золиос уу

Avatar

Зочин 2021-04-10 103.57.95.209

давстай ус ч болтугай олоод шахуулдаа

Avatar

wwwww 2021-04-10 64.119.24.221

Самасайхан самарч дууслаа Нөөц байхгүй энэ хөл хорио ашигггүй үр дүнгүй боллоо

Avatar

эрүүлл аюулгүй орчин амьдарах эрхийг зөрчиж байгаа юм уу огцор 2021-04-10 66.181.181.89

Энэтхэг улсад үйлдвэрлэсэн Оксфордын их сургууль болон Астразенека эмийн үйлдвэрлэгч компанийн "AZD1222" (Астразенека) вакцин. (Хоёр тун хоорондын зай 56 хоног)
БНХАУ-ын үйлдвэрлэгч Синофарм компанийн "SARS-CoV-2" (Vero Cell) вакцин. (Хоёр тун хоорондын зай 28 хоног)
ОХУ-ын Гамалеягийн нэрэмжит судалгааны институтийн бүтээсэн "Спутник V" вакцин. (Хоёр тун хоорондын зай 21 хоног)
ҮҮнийг чинь юу гэж ойлгох болж байна. Ийм хариуцлаггүй үйлдэл хийж байгаа чинь Үндсэн хуульд заасан

Avatar

Зочин 2021-04-10 202.179.26.230

Яг 21, 28, 56-дэх хоногтоо хийлгэ гээгүй шүү дээ. 21-45, 56-76 дахь хоногтоо хоёр дахь тунгаа хийлгэж болно гэсэн.

Avatar

Зочин 2021-04-10 202.126.90.132

Цаашдаа ВАКЦИНТАЙ Ч ВАКЦИНГҮЙ Ч САР БҮР 10-14 ХОНОГ ХАТУУ ХӨЛ ХОРИОД ЯВАХЫГ ДЭМЖИЖ БАЙНАА !!!!

ПОПЧИД; СОШИАЛЫХАНЫ ШУМ-Д БҮҮ АВТАА !!!

Avatar

Зочин 2021-04-10 202.21.108.132

ХАХА

Avatar

mongol 2021-04-10 122.201.21.99

Nuguu eevengiin tal ni haana bn geheer erguulj taviad ene bn,nuguu tal ni haa bn geheer erguulj taviad ene bn gedeg shig l yam bolood bn manai zasgiin gazar gej mash chadamjgui,hariutslagagui zohion baiguulalt muutai bn

Avatar

Зочин 2021-04-10 103.57.95.209

хятадуудынхаа хөлд эвтэйхэн суугаад хүн шиг байсан бол ийм байдалд орохгүй байлаа дээр доргүй их байсымаа х.ужаа хувхөйгаар нь дуудаад бусад вакцин бол худлоо ирэх жилээс л орж ирж магадгүй мөнгөтэй чадалтайн ч өөрсдийгөө яая гэцгээж байна

Avatar

Зочин 2021-04-10 59.153.115.82

ХУДАЛЧ ТӨРД ИТГЭХГҮЙ ЭЭ

Avatar

ХУД-ийн өндөр настан Ш.Раднаа: ЗГ-ын бодлого зөв байна гэж бодлоо 2021-04-10 103.26.195.211

Ахмадууддаа хятадын вакцин хуваарилаж тариад, хоёр дахь тарилт нь хойшлоод манай хөдөөнийхний хэлдгээр нохайн бааас шиг ажил болж байна гэж бодсон ч нөгөө талаас нь ЗГ-аа өмөөрч бодлоо. Ер нь манай ЗГ-ын ахмадууддаа хандаж байгаа энэ хандлага зөв юм байна. Итали, Бразиль зэрэг улсууд ахмадуудаа зөнд нь орхисон туршлагыг судалж.Төсөв хүнд байхад хөгшин хонины насгүй болсон хөгшчүүлд тэтгэвэр, тусламж гэж их мөнгө зарцуулах хэрэггүй.Тэмээн дээр ямааны гарз учир ЗГ-ын энэ хандлага зөв гэж бодлоо.

Avatar

иргэн 2021-04-10 202.179.25.105

Ямарч Ашиггүй Хөл хорио тогтоожээ, Амалсан 300 ч байхгүй . Вакцин ч байхгүй . Шинжилгээ ч байхгүй ёстой Самарч байна дөө Үгүй ядах даа эхний Тунгаа хийлгэсэн Иргэд дээ Дараагийн тунгий нь хийж болдоггүй юмуу

Avatar

Зочин 2021-04-10 192.82.91.102

Ямар ч ашиггүй биш ээ тэнэг.Энгэж байж л халдварыг бага ч гэсэн хумина.Хүн амаа аврана.Вакцинжуулалтын үр дүн гарна.Харин вакцины эхний тун хийлгэсэн хүмүүс анхааралтай бай л даа.Халдвар авахгүй юм шиг сагсагнаад.Дархлаа тогтоохын тулд хугацаа хэрэгтэй 2 дэх тунг заавал хийлгэ,биеэ сэргийл гээд л байгаа биз дээ.Энэ хөл хорионы үед дархлааг түр зогсоох нь зөв.Шалтгааныг монгол хэлээр хангалттай тайлбарлаад л байна.

Avatar

Зочин 2021-04-10 64.119.22.122

Тэгээд харин 2 дахь тунгаа хугацаанд нь тариулмаар байна ш дээ. Ахаа та хэлээд егееч

Avatar

Зочин 2021-04-10 66.181.161.46

өнгөрсөн жил л эргүү хүрэлсүгэд орсууд вакцин аваа хямд давуу эрхээр нийлүүлий гээд байхад, үнэгүй вакцин авах гэж чичирсэн юмуу эсвэл вакцины мөнгийг нь идцэн юмуу авахгүй байсаар байгаад өнгөрсөн. одоо тэр голсон вакцин нь олдохоо байлаа шүүдээ. хятад орос 2 мэдээж хэрэг ковидтой халдвар тархсан хөрш оронтой байхыг хүсэхгүй тийм ч болхоор олон ч удаа дэмжлэг үзүүллээ. манай малнууд жаахан ч гэсэн талархах сэтгэлтэй баймаар.

Avatar

Зочин 2021-04-10 192.82.91.102

Харин барууныг шүтэгч манай дүр эсгэсэн ардчилагчид, хоёр хөршөө харааж,удирдагчдыг нь дарангуйлагч гэж доромжилж, бүтээж буй болгосон вакциныг нь хор мэтээр сурталчилсаар байгаад,захиалгаас хоцроож,ард олноо хохироосон .Тэгээд тэр барууны мундаг вакцин нь бид мэтэд байтугаа европ тивдаа ч дутагдалтай, Эд нар энгэж ард олноо хорлочоод одоо гэм бурууг бусдад тохож,сурсан зангаараа бусдыг гүтгэж сууна. Ийм хүмүүсээс сайн сайхан зүйл хүсээд юм олох уу.

Avatar

Зочин 2021-04-10 64.119.27.192

Дахиад хөл хорио тогтоож дахиад 300.000 өгөх бэлтгэлтэй ыайгаа байх аа мөнай ЗГ

Avatar

Зочин 2021-04-10 139.5.217.108

Новшнууд үнэхээр жонхууг нь хутгаж бна даа. Одоо хөл хорионы дараа вакцин тариулна гээд бөөн оочмр дугаар болнодоо. Хөл хорио тогтоосны үр дүн гарахгүй. Дэмий хугацаа алдаж бна даа. Шал худлаа ярьж бна. Өдөрт 150 мянга биш 30 мянган хүнд л хийжебайсан ш тэ

Avatar

Zugeer l 2021-04-10 103.26.193.230

1 saya sputnik, 1 saya pfrizer irj bgaa gene shuu

Avatar

Иргэн 2021-04-10 192.82.78.36

ХӨСҮТ-ийн захирал, ЭМ-ийн сайд хоер огцор. Ажлаа мэдэхгүй, асуусан асуултад хариулахгүй, огт өөр юм яриад сууж байна. Ард түмэн баларч байна шүү. Урагшгүй ноед оо!

Avatar

Зочин 2021-04-10 202.21.108.132

ХАРИН ТИЙМ

Avatar

Иргэн 2021-04-10 192.82.78.36

Энэ Засаг худлаа ярихаа болимоор байна. Залхаж байна шүү.

Avatar

Зочин 2021-04-10 64.119.24.252

ВАКЦИН Ч БАЙХГҮЙ, ШИНЖИЛГЭЭ Ч БАЙХГҮЙ ТЭГЭЭД ЯГ ЯАХ ГЭЖ ХӨЛ ХОРИО ХИЙЖ БАЙГАА ЮМ БЭ ?

ДАХИАД Л ҮР ДҮНД ХҮРЭХГҮЙ, БӨӨН МӨНГӨ ТАРААСАН ХЭРЭГГҮЙ ЗҮЙЛ ХИЙЛЭЭ ШҮҮ ДЭЭ

ЭНЭ ХҮМҮҮС ЯАЖ АМЬДРАХ ЮМ БЭ?

Avatar

Зочин 2021-04-10 103.212.116.48

Беларус синофармын вакциныг худалдаж авсан байна.Хоёрдох тунг 14-21 хоногийн хооронд хийлгэх ёстой гээд өөрсдийнхөө интернетэд тавьсан байна. Гэтэл манайх 56 хоногийн дараа тарина гэдэг бол ажилаа хийж чадаагүй байгаагаа нууж байна гэхээс өөр хэлэх юм алга. Иймд ихэнх хүмүүсийн эхний тун үр дүнгүй боллоо.
Вакцина двухфазная. Это значит, что для выработки иммунитета предусмотрено двукратное введение инъекции: вторая на 14-21-й день после первой.

Avatar

Зочин 2021-04-10 202.21.108.132

ЗОВЛОНТОЙ ЮМ АА

Avatar

Иргэн 2021-04-10 66.181.183.128

Ийм эргүү төр засгийн тэргүүнүүд. Нэр төрөө хайцаалж, бодож . . . сайхан харагдахын төлөө шийдвэр гаргаж, худлаа хуурч, ард түмнээ мэхэлж, арьсаа хамгаалдаг дуракууд. Хэвлэл мэдээлэл ард түмний дуу хоолой болоочээ, жижүүрийн тулга тойрсон асуулт асуугаад.

Avatar

Зочин 2021-04-10 66.181.161.78

Та бидний л сонгож толгой дээрээ залсан нам засаг шүү дээ!!! Одоо яая гэхэв?

Avatar

Зочин 2021-04-10 192.82.91.102

Харин чи бохир амаа тат. Байгаа юмыг байгаагаар нь ярьж,байдлыг үнэн зөв тайлбарлаж, шаардлагатай зүйлийг анхааруулж байна.Хөл хорионы үед дархлаажуулал түр хойшлуулахаас өөр аргагүй.Монголчуудыг хорлох санаатай хүмүүс л үүнийг эсэргүүцнэ.

Avatar

Зочин 2021-04-10 64.119.27.68

864 хүн арай л их биш үү. Вакцин чинь жинхэнэ үү, хуурамч уу гэж асуухад хүрч байна. Ямар байршилд хэзээ хийсэн хаанахын вакцин гэдгийг тодорхой мэдээлнэ үү. нэг л сонин яриа байна.

Avatar

Зочин 2021-04-10 192.82.69.205

тусламжиин спутникииг ман-н томчууд хоер дахиа хиилгэчиъсэн гэдгииг мэнгэт хэлсэншуу!

Avatar

Зочин 2021-04-10 65.49.38.139

нөгөөл ярьдаг юмаа яриал энэ маягаараа бол тархалтыг хумина гэж ёстай байхгүй байхоо

Avatar

Зочин 2021-04-10 65.49.38.139

вакцин хийхгүй юм бол ийм утгагүй хөл хорио хийж яадий наадах чинь зүгээр ханиад шдээ новшнуудаа

Avatar

shagie 2021-04-10 46.114.144.210

harayaa hiechihee ch hulgaich naR HUDLAA bitgie scvhaa HYYRYYD ee Arda chiulala raa

Avatar

амьд хүн 2021-04-10 124.158.97.145

Энэ засагт итгэхгүй байна !!!

Avatar

Nn 2021-04-10 64.119.23.152

Setguulchid kovid garaad uchnuun udaj baihad medlegee saijruulmaar umaa, unen medleggui chadamjgui asuultuudaa dahin dahin asuuh um

Avatar

Зочин 2021-04-10 202.9.47.2

орж ирсэн нийт вакцины тоо хийсэн тоотой нь харьцуулж үзэхэд яагаад ч ийм тооны вакцин үлдэхгүйлдээ орон алдаад хэлээд бгамуу 19200 ш үлдсэн байх үсрээдл

Avatar

Hun 2021-04-10 64.119.16.141

Tegeed hugatsaand ni 2 dahi tungaa hiigeech. Hudlaa poprohoos uur um baihgui.

Avatar

Зочин 2021-04-10 202.55.188.87

САМАРСАЙХАН ЧИ МОНГОЛЫГ МУУХАЙ САМАРЧ ДУУСААГУЙ АЛБАН ТУШААЛТАЙГАА ЗУУРАЛДСААР СУУНА УУ?

Avatar

хүн 2021-04-10 124.158.97.145

Хэдэн сайд нь харахаас худлаа нь харагдаад байнаа,.,инээд хүргэж байгаагаа мэдэж байгаа болов уу! маскны цаанаас хулдаа ярьж болно гэж бодсон байх.,.хөөрхий дөө хүний өмнөөс худлаа ярих хэцүү шүү дээ !!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж