Дархан-Уул аймаг нийслэл рүү хийдэг мах нийлүүлэлтээ зогсоов

Хуучирсан мэдээ: 2021.04.10-нд нийтлэгдсэн

Дархан-Уул аймаг нийслэл рүү хийдэг мах нийлүүлэлтээ зогсоов

Дархан-Уул аймаг нийслэл рүү хийдэг мах нийлүүлэлтээ зогсоов

Дархан-Уул аймагт өнөөдөр Covid-19 халдварын таван шинэ тохиолдол нэмэгдсэн. Ингэснээр нийт батлагдсан тохиолдлын  тоо 154 болоод байна.  Шинээр нэмэгдсэн таван тохиолдлын дөрөв нь тусгаарлалтад байсан иргэдээс илэрсэн аж.

Энэ асуудалтай холбоотойгоор Дархан-Уул аймгийн онцгой комисс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал “Аймгийн онцгой комиссоос эрсдэлт бүлгийн 2000 өрхөд хүнс болон ахуйн ариутгалын бодис олгохоор шийдвэрлэлээ. Аймгийн хүн амын 90 орчим хувь нь Монгол Улсын Засгийн газраас олгож буй 300 мянган төгрөгийн дэмжлэгийг авсан гэх мэдээлэл байна. Аймгийн хэмжээнд хэд хэдэн газар мах бэлтгэн, Улаанбаатар хот руу нийлүүлдэг байсныг өнөөдрөөс эхлэн зогсоолоо. Өөрөөр хэлбэл, хатуу хөл хорионы хугацаа дуустал Дархан-Уул аймагт бэлтгэсэн махыг Улаанбаатар хот руу тээвэрлэхгүй. Махыг гадагш гаргахгүйгээр аймаг дотроо худалдан борлуулах зорилгоор тээвэрлэлтийг хязгаарлаж байгаа.

Мөн вакцинд хамрагдаагүй иргэдийг ирэх сард ирэх дархлаажуулах төлөвлөгөөтэй байна. Улаанбаатар хотоос ирэх хүсэлтээ иргэд тусгаарлалтаас гарсан өдрөө нийслэлд ямар нэгэн хавьтал болохгүйгээр аймгтаа ирэх боломжтой.

Газар тариаланчдыг аймгийн хэмжээнд бүгдийг нь бүртгэсэн. Эдгээр иргэдийн аймгаас орж, гарах хөдөлгөөний зөвшөөрлийг аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын зөвшөөрлийн дагуу олгоно” гэлээ.

Ц.ЯНЖИНДУЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж