Б.Хонгорзул, Б.Болортуяа нар олимпийн эрхээ авсан ч С.Цэрэнчимэд чадсангүй | News.MN

Б.Хонгорзул, Б.Болортуяа нар олимпийн эрхээ авсан ч С.Цэрэнчимэд чадсангүй

Б.Хонгорзул, Б.Болортуяа нар олимпийн эрхээ авсан ч С.Цэрэнчимэд чадсангүй

Б.Хонгорзул, Б.Болортуяа нар олимпийн эрхээ авсан ч С.Цэрэнчимэд чадсангүй

НЭМЭЛТ: 

Өсвөр үеийн ДАШТ-ий хүрэл медальт, 23 хүртэлх насны Азийнаварга, Баянхонгор аймгийн тамирчин 19 настай ОУХМ Б.Хонгорзул бүх өрсөлдөгчөө цэвэр ялж, шигшээд шалгарснаар “Токио-2020” олимпийн наадмын эрх авлаа.  Тэрбээр хэсгийн барилдаанд Узбекистаны Шохида Ахмедова, Кыргызстаны Назира Марсбек Кызы, хагас шигшээд БНСУ-ын Ум Жи Ун нарыг ганц оноо алдалгүй тус бүр 10:0-ээр илүүрхэв.

Мөн “Нур-Султан-2019” насанд хүрэгчдийн ДАШТ-ий хүрэл медальт, үндэсний шигшээ баг, “Женко” клубын тамирчин ОУХМ Б.Болортуяа Алматыгийн дэвжээнд Монголын эмэгтэй бөхчүүдээс “Токио-2020” олимпийн наадмын хоёр дахь эрх авлаа. Тэрбээр хэсэгтээ Казахстаны ТатьянаАманжол Ахметова хийж 9:10-аар ялагдаж, Тажикистаны Ватансултан Шахаршоеваг 10:0-ээр ялсан. Тэгвэл дөнгөж сая хагас шигшээд Тайваний Мен Хуан Хиг цэвэр ялав.

Харин ДАШТ-ий алт, мөнгөн медальт, гавьяат тамирчин С.Цэрэнчимэд олимпийн эрхээ авч чадсангүй. Тэрбээр хагас шигшээд өнгөрсөн жилийн Маттео Пелликонегийн тэмцээнээс хүрэл медальтай даруухан амжилттай БНХАУ-ын Жиа Лонд оноогоор цэвэр (0:10) ялагдлаа. Ингэснээр 62 кг ын жинд манайхан тавдугаар сард Болгарт болох дэлхийн олимпийн эрхийн сүүлийн тэмцээнээс эрхээ авах үлдлээ.

Ц.Намуунцэцэг олимпийн эрхээ авлаа

НЭМЭЛТ: 

Эмэгтэйчүүдийн-50 кг-ын жинд 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт, Азийн аварга, Иван Ярыгиний “Алтан Гранпри”-гийн аварга, улсын гурван удаагийн аварга, үндэсний шигшээ баг, “Хасу-Мегастарс” клубын тамирчин ОУХМ Ц.Намуунцэцэг Монголын чөлөөт бөхийн тамирчдаас “Токио-2020” олимпийн наадмын гурав дахь эрхийг авчирлаа. Тэрбээр Энэтхэгийн Сеема, БНСУ-ын Чёон Ми Ран, Узбекистаны Даулетбик Якшимуратоваг  илүүрхэн ялснаар сүүлийн барилдааны үр дүн хамааралгүйгээр олимпийн эрхээ авав. Ц.Намуунцэцэг сүүлийн тойргийн барилдаанаа дэлхийн хошой аварга Японы алдарт Юи Сүсакитай хийнэ.

Б.Хонгорзул хэсгийн аварга болж, Б.Болортуяа ялагдав

НЭМЭЛТ: 

57 кг-ын жинд өнгөрсөн жилийн насанд хүрэгчдийн улсын аварга Баянхонгор аймгийн 19 настай тамирчин Б.Хонгорзул Узбекистаны Шохида Ахмедова, Кыргызстаны Назира Марсбек Кызы нарыг тус бүр оноогоор цэвэр (10:0) ялснаар хэсгийн аварга боллоо. Ингэснээр тэрбээр хагас шигшээд эсрэг зооноос хоёроор гарсан бөхтэй олимпийн эрхийн төлөө өрсөлдөнө.

Харин 53 кг-ын жинд “Нур-Султан-2019” ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Б.Болортуяа эхний барилдаанаа Азийн гурван удаагийн аварга Татьяна Аманжол Ахметоватай хийж 9:10-аар ялагдлаа. Угтаа Б.Болортуяа 8:0-ээр илүүрхэж явсан ч хоёр удаа дөрвөн оноо алдаж ялагдал хүлээсэн. Ингэснээр тэрбээр Тажикистаны Ватансултан Шахаршоеваг ялвал хэсгээсээ хоёроор гарч нөгөө хэсгийг тэргүүлсэн бөхтэй олимпийн эрхийн төлөө барилдана.

Монголын гурван бөх хоёрдахь ялалтаа авлаа

НЭМЭЛТ: 

Эхний тойрогтоо ялалт байгуулаад байсан Монгол Улсын гавьяат тамирчин О.Бурмаа, Монгол Улсын гавьяат тамирчин С.Цэрэнчимэд, Олон улсын хэмээний мастер Ц.Намуунцэцэг нар БНСУ-ын бөхчүүдээр хоёрдахь ялалтаа авлаа.

50 кг-ынжинд Ц.Намуунцэцэг хоёрдугаар тойргийн барилдаанаа БНСУ-ынЧёон Ми Раныг 11:0-ээр цэвэр ялсан бол 62 кг-д С.Цэрэнчимэд БНСУ-ын Лин Хан Битийг 10:6-гаар, 76 кг-д О.Бурмаа Жон СёоЙоныг 6:3-аар тус тус ялав.

Ц.Намуунцэцэг, О.Бурмаа нар эхний ялалтаа авлаа

Казахстаны Алматы хотод болж буй "Токио-2020" олимпийн наадмын эрх олгох бөхийн төрлүүдийн Азийн сонгон шалгаруулах тэмцээн өнөөдөр/2021.04.10/ эмэгтэйчүүдийн чөлөөт бөхийн төрлөөр эхэллээ. Манай бөхчүүдийн салхийг хагалж, 50 кг-ын жинд ОУХМ Ц.Намуунцэцэг, 76 кг-ын жинд МУГТ О.Бурмаа нар нэгэн зэрэг барилдаж, ялалт байгууллаа. 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт, Азийн аварга Ц.Намуунцэцэг Энэтхэгийн Сеемаг цэвэр ялсан бол МУГТ О.Бурмаа мөн Энэтхэгийн бөх Поожаг 3:1-ээр ялав.

Өнөөдөр дараах бөхчүүд барилдана.

  • Ц.Намуунцэцэг /-50 кг/
  • Б.Болортуяа /-53 кг/
  • Б.Хонгорзул /-57 кг/
  • С.Цэрэнчимэд /-62 кг/
  • О.Бурмаа /-76 кг/
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
5
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

18 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-04-10 202.9.47.19

E
Ернө хүүхэд гаргаад ир гээд ирэхдээ илт муудчаад ирэх юмаа…..цэрэнчимэд ази байтугай дэлхийд босоо байсан одоо хар…эрхийн тэмцээнээч барахгүй……бас хүндийн өргөлтийн анх чимэг бн ид амжилт үзүүлэх насан дээрээ хүүхэд гаргаад алга болсон ..иргэж ирээд басал амжилт ни илт муудсан…….одоо хүртэл эрхээ авч чадаагүйл бн

Avatar

Зочин 2021-04-10 64.119.21.207

Хосбаярын шавь эрхээ авна.

Avatar

Зочин 2021-04-10 37.151.33.132

https://qazsporttv.kz/kz/live

Avatar

Зочин 2021-04-10 37.151.33.132

Маргааш Эрчүүд Чөлөөт бөхийн Олимпийн эрхийн төлөө хүч үзнэ!

Шууд дамжуулалт: sporttv.kz/kz/live & https://uww.org/event/asian-og-qualifier

Avatar

Зочин 2021-04-10 37.151.33.132

76 кг Очирбатын Бурмаа Олимпийн эрх хүртлээ

Avatar

Зочин 2021-04-10 202.9.41.18

Охидууд маань санасныг бодоход амжилттай сайн барилдсан байна. Цаашдын тэмцээнүүдэд гялалцсан амжилт гаргаарай. Хамгийн гол нь олимипын наадмаас медаль авч Монголын чөлөөт бөхийн алдагдсан нэр төрийг эргүүлэн авчраарай. Танай холбооны талаар сөрөг сэтгэгдэлтэй хүмүүс олон байдаг. Бурмаа эрхээ авсан бил үү

Avatar

Зочин 2021-04-10 202.126.89.197

Аан Хонгорзул хэргээр ялагдажээ 8:0 илүүрхэж бснаа Тайвань ны бөхтэй таарахын тулд уу

Avatar

зочин 2021-04-10 66.181.186.159

Уг нь яг яс юман дээрээ олимпод очоод баилддаг юм аа гэхэд арай горьдлоготой Цэрэнчимэд л юм байгаа юм, бусад нь ч дээ, тэдэн эрх авлаа эдэн эрх авлаа гэж тоо ярьдаг дарга нарт л хэрэгтэй байх, ер нь чөлөөтийнхөнд нэг их олон эрхийн хэрэг байгаа юм уу, олон эрх ашиг мөргөлдөх тусмаа л холбооных нь дотоод хэрүүл тэмцэл тэр хирээрээ ихэсч бүр гай болох нигууртай, даахгүй нохой булуу хураахын үлгэр л болно доо

Avatar

Зочин 2021-04-10 64.119.16.153

Орхон яасан юм бэ барилдах болоогүй юмөуу

Avatar

БАТ 2021-04-10 192.82.77.220

ЦЭРЭНЧМЭД МААНЬ ЭРХЭЭЧ АВНА, ОЛИМПООС МЕДАЛЬ АВАХ НЬ ГАРЦААГҮЙ, БИДНИЙ ГАНЦ НАЙДВАР ШҮҮ ЧИ, ГЯЛАЛЗААРАЙ.

Avatar

Зочин 2021-04-10 66.181.183.103

Охидууд маань 4 эрх авлаа, С.Цэрэнчимэд Болгарт очоод авна даа

Avatar

Зочин 2021-04-10 66.181.161.17

Цэрэнчимдээ зүгээр зүгээр.. Дараагийнхад нь сайн бэлтгэлтэй ороорой. Манай охид ч гялалзаж байна шүү. Амжилт…

Avatar

Зочин 2021-04-10 202.179.25.250

5 -с 4 нь эрхээ авахнээ

Avatar

Буд 2021-04-10 103.57.92.240

Бохоодэдээ амжилт хусье

Avatar

Зочин 2021-04-10 66.181.186.159

Эхэндээ ч яах вэ ганц нэг ялдаг юм аа, тэгээд цаашаа бахь байдгаараа л биз дээ

Avatar

Зочин 2021-04-10 202.126.89.197

Тажик Тайвань Малайз Филиппин ыг бол оноогоор цэвэр, тэгээд л бусадтай ойролцоо оноогоор дандаа хожигдсон.
Кайле Жордан Барровыг аймаар гоё хождог шиг сэтгэл зүй бхгүй

Avatar

зочин. 2021-04-10 202.9.47.1

яаж үзэх вэ.Ямар ТВ-ээр гарч байна

Avatar

Зочин 2021-04-10 64.119.24.36

Yu rvv-d bichleg bna uu? Hariulaarai….

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж