Дархан-Уул, Орхон аймгууд вакцинжуулалтаар тэргүүлэв

Хуучирсан мэдээ: 2021.04.10-нд нийтлэгдсэн

Дархан-Уул, Орхон аймгууд вакцинжуулалтаар тэргүүлэв

Дархан-Уул, Орхон аймгууд вакцинжуулалтаар тэргүүлэв

Монгол Улс иргэдээ Covid-19 халдвараас урьдчилан сэргийлэх дархлаажуулалтыг өнгөрсөн оны хоёрдугаар сарын сүүлээр эхлүүлсэн. Одоогоор улсын хэмжээнд 599132 иргэн дархлаажуулалтад хамрагдаад байна. Гэхдээ өнөөдрөөс улс орон даяар хатуу хөл хорионы дэглэм хэрэгжиж эхэлсэн учраас 15 хоногийн хугацаатай дархлаажуулалтыг түр хугацаагаар зогсоож байгаагаа Эрүүл мэндийн яамнаас мэдэгдээд буй. Шалтгаанаа хөл хорионы дэглэм алдагдана гэж үзсэнтэй холбоотой.

Аймгуудын хэмжээнд авч үзвэл өнгөрсөн хоногуудад вакцинжуулалтад нийт 110128 иргэн хамрагджээ. Ингэхдээ вакцинжуулалтыг эрт эхлүүлсэн аймгуудад хамрагдалт өндөр хувьтай байна. Тодруулбал, Дархан-Уул, Өмнөговь, Сэлэнгэ аймгуудад вакцинжуулалт хамгийн өндөр хувьтай гарчээ.

Эрүүл мэндийн яам аймгуудаар нь өчигдрийг хамруулаад вакцинжуулалтад хамрагдсан иргэдийн тоог дараах байдлаар гаргажээ.

  • Дархан-Уул аймагт- 18174
  • Орхон аймагт- 16188
  • Сэлэнгэ аймагт- 14081
  • Өмнөговь аймагт- 13403
  • Дорноговь аймагт- 6417
  • Төв аймагт- 5013
  • Өвөрхангай аймагт- 4165
  • Хэнтий аймагт- 3996
  • Завхан аймагт- 3892
  • Хөвсгөл аймагт- 3229
  • Сүхбаатар- 3035
  • Баянхонгор- 2970
  • Булган аймагт- 2894
  • Архангай аймагт- 2613
  • Говь-Алтай аймагт – 2310
  • Говьсүмбэр аймагт- 1697
  • Дундговь аймагт- 2137
  • Дорнод аймагт- 2025
  • Ховд аймагт- 809
  • Увс аймагт- 670
  • Баян-Өлгий аймагт- 410 иргэн тус тус вакцинжуулалтад хамрагдаад байгаа юм.
  • Ц.ЯНЖИНДУЛАМ
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж