"Н.Түвшинбаярын ээж нөхрийг маань сахихаар ирээгүй"

Хуучирсан мэдээ: 2021.04.10-нд нийтлэгдсэн

"Н.Түвшинбаярын ээж нөхрийг маань сахихаар ирээгүй"

"Н.Түвшинбаярын ээж нөхрийг маань сахихаар ирээгүй"

Улсын начин Э.Энхбатыг БНСУ-руу эмчилгээнд явуулах асуудлыг судалж байна. Энэ талаар түүний гэргий Б.Нандинцэцэгээс тодруулахад “Биеийн байдал нь сайжрахгүй, муудахгүй янзандаа л байна. Унтуулга нь хэзээ гарахыг хэлж мэдэхгүй юм. Ханийгаа БНСУ-д эмчлүүлэх асуудлыг судалж байна. Эмчилгээний зардал хэд болохыг нь урьдчилж хэлэхэд хэцүү юм. Өөр улс руу явах болохоор газар нь холдоод бие нь дийлэхгүй байх. Н.Түвшинбаярын ээж нөхрийг минь сахихаар Булганаас ирсэн гэдэг бол худал мэдээлэл. Нөхөрт минь санаа тавьж буй Монголынхоо ард түмэнд баярлалаа” гэв.

Улсын начин Э.Энхбатын эхний унтуулга дөрөвдүгээр сарын 6-ны 02.00 цагт дуусч, дахин унтуулгад орсон билээ.

Түүний биед гэмтэл учруулсан Монголын Үндэсний олимпийн хороо (МҮОХ)-ны ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг 20 хоногийн хугацаатай  ШШГЕГ-ын Цагдан хорих 461-р ангид саатуулсан.  МҮОХ-ны ерөнхийлөгч хоригдсон учир үйл ажиллагааных нь  тасралтгүй байдлыг хангах үүднээс МҮОХ-ны дүрмийн 21.10-д заасны дагуу тус холбооны дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар нь МҮОХ-ны ерөнхийлөгчийн бүрэн эрхийг түр орлон хэрэгжүүлнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
57
ХарамсалтайХарамсалтай
16
ТэнэглэлТэнэглэл
9
ЗөвЗөв
8
ГайхмаарГайхмаар
7
БурууБуруу
3
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж