Алдарт рэппер DMX нас баржээ

Хуучирсан мэдээ: 2021.04.10-нд нийтлэгдсэн

Алдарт рэппер DMX нас баржээ

Алдарт рэппер DMX нас баржээ

Америкийн алдарт рэппер, жүжигчин DMX(Dark Man X) буюу Эрл Симмонс өчигдөр /2021.04.09/ 50 насандаа нас баржээ. Тэрээр сүүлийн таван өдөр зүрхний шигдээсийн улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад нас барсныг гэр бүлийнхэн нь мэдэгдсэн байна. Эрл Симмонс 15 хүүхдийн эцэг байв.

Тэрээр Jay-Z, Ja Rule, LL Cool J зэрэг рэп одуудтай хамтран ажиллаж, “Party Up (Up in Here)”, “X Gon’ Give It To Ya” зэрэг хит бүтээлүүд туурвиж байснаас гадна “Cradle 2 the Grave”, “Romeo Must Die”, “Exit Wounds” зэрэг уран сайхны кинонуудад дүр бүтээж байжээ.  Түүний хувьд хип хоп хөгжмийн түүхэн дэх хамгийн том төлөөллүүдийн нэг яах аргагүй мөн юм.

Нью Йорк мужийн Маунт Вернонд 1970 оны арванхоёрдугаар сарын 18-нд төрсөн Эрл Симмонс мансуурах донтойгоо олон жил тэмцэж, хэд хэдэн удаа эмчилгээ хийлгэсэн юм.

Мөн 2017 онд татвараас зайлсхийсэн хэргээр буруутгагдан улмаар 2018 оны гуравдугаар сард нэг жил хоригдох ял сонсож байв. Нью-Йорк хотын прокурор алдарт рэпперийг олон жилийн туршид орлогоо нуун дарагдуулсан бөгөөд татварын өр төлбөр 1,7 сая долларын хэмжээнд хуримтлагдсан хэмээн мэдэгдсэний дараа түүнийг баривчилсан юм.

Түүнчлэн хар тамхи, зэвсэг хадгалсан, амьтан зовоосон, замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн зэрэг хэргээр хэд хэдэн удаа шүүхээс ял сонсож байжээ.

Эх сурвалж: CNN

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж