Тархиндаа чиптэй сармагчнаар компьютер тоглоом тоглуулав

Хуучирсан мэдээ: 2021.04.10-нд нийтлэгдсэн

Тархиндаа чиптэй сармагчнаар компьютер тоглоом тоглуулав

Тархиндаа чиптэй сармагчнаар компьютер тоглоом тоглуулав

АНУ-ын тэрбумтан, Илон Маскын үүсгэн байгуулсан “Neuralink” компани нь хүний тархийг компьютертэй холбох технологийг хөгжүүлдэг билээ. Тус компани өчигдөр /2021.04.10/ тархинд нь чип суулгасан макака сармагчингаар энгийн компьютер тоглоом тоглуулж туршиж буй бичлэгээ цацжээ.

Гурван минут үргэлжилж буй бичлэг дээр Пэйжер нэртэй сармагчин тоглоомыг бодлоороо удирдаж байгааг харуулжээ. Гэхдээ эхлээд жойстикээр тоглоомыг удирдаж эхлүүлээд дараа нь жойстикийг салгаж, сармагчны тархинд суулгасан чипнээс ирэх сигналыг компьютерт холбосон байна. Харин урамшуулалд нь сармагчинд гадилын шүүс ялгаруулдаг гуурсыг зуулгажээ.

“Neuralink” компани өнгөрсөн 2020 онд гахайны тархинд чип суулгаж, сигналыг нь уншиж чаддаг болсноо зарлаж байв. Энэ удаад хүний хамгийн ойр төрлийн амьтан болох сармагчинд суулгасан нь хүний тархинд чип суулгадаг болоход нэг алхам ойртож буйн илрэл юм. Хэрэв чипийг хүний тархинд амжилттай суулгаж чадвал уг чипний тусламжтай ирээдүйд саажилт, альцхаймер, деменц буюу тэнэгрэх өвчтэй хүмүүсийг эмчлэх боломжтой болох аж.

Эх сурвалж: The Guardian, CNET 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ГайхмаарГайхмаар
3
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж