Covid-19: 689 иргэнээс халдвар илэрч, нэг хүн нас барлаа

Хуучирсан мэдээ: 2021.04.10-нд нийтлэгдсэн

Covid-19: 689 иргэнээс халдвар илэрч, нэг хүн нас барлаа

ЭМЯ 11.00 цагийн мэдээлэл

ЭМЯ-аас коронавирусийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийж байна

Posted by News.mn on Friday, April 9, 2021

Эрүүл мэндийн яам Covid-19 халдварын нөхөл байдлын талаарх өнөөдрийн (2021.04.10) мэдээллээ хийлээ.


Сүүлийн 24 цагт Монгол Улсын хэмжээнд 12 мянга орчим хүнээс шинжилгээ авахад 689 тохиолдол шинээр батлагдаж, нэг хүн нас барсан байна. Батлагдсан тохиолдлын 618 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн бол 68 тохиолдол орон нутагт бүртгэгджээ. Тодруулбал, орон нутагт бүртгэгдсэн халдварын нийт тохиолдол 1841, нийслэлд бүртгэгдсэн халдварын тоо нийт 11792 болсон байна.

Харин улсын хэмжээнд Covid-19 халдварын батлагдсан нийт тохиолдол 14181 болсон бол нас барсан хүний тоо 20 болжээ.

Нийт 363 хүн эдгэрч, эмнэлгээр гарснаар эдгэрсэн хүний тоо 8875-д хүрэв. Мөн гэрээр 2000 гаруй иргэн эмчлүүлж байна.

Covid-19 халдвар 18 аймагт бүртгэгдсэн. Аймгуудаар нь авч үзвэл

  • Баян-Өлгий аймагт-2 (шинэ халдвар бүртгэгдээгүй)
  • Увс аймагт-4 (шинэ халдвар бүргэгдээгүй)
  • Ховд аймагт- 11 тохиолдол нэмэгдэж 112
  • Хөвсгөл аймагт-1 нэг тохиолдол нэмэгдэж 49
  • Завхан аймагт-14 (шинэ халдвар бүртгэгдээгүй)
  • Булган аймагт- 65 (шинэ халдвар бүртгэгдээгүй)
  • Архангай аймагт –9 тохиолдол нэмэгдэж 165
  • Баянхонгор -58 (шинэ тохиолдол нэмэгдээгүй)
  • Өвөрхангай аймагт 7 тохиолдол нэмэгдэж, 166
  • Төв аймагт- 377 (шинэ тохиолдол бүртгэгдээгүй)
  • Дорнод аймагт- 2 (шинэ тохиолдол бүртгэгдээгүй)
  • Сүхбаатар аймагт-9 тохиолдол нэмэгдэж 63
  • Хэнтий аймагт -17 (шинэ тохиолдол бүртгэгдээгүй)
  • Дархан-Уул аймагт –8 тохиолдол нэмэгдэж 189
  • Орхон аймагт-11 нэмэгдэж 184
  • Сэлэнгэ аймагт- 12 тохиолдол нэмэгдэж 305

Нийт эмчлүүлж байгаа хүмүүсээс

  • 1931 хүний бие хөнгөн
  • 475 хүний бие хүндэвтэр
  • 99 хүний бие хүнд
  • 22 хүний биеийн байдал маш хүнд байна

Хатуу хөл хорионы үеэр дархлаажуулалтыг зохион байгуулахаар ярьж байсан боловч хөл хорионы нөхцөл байдлаас шалтгаалан түр зогсоохоор Монгол Улсын Засгийн газраас шийдвэрлэжээ.

Сүүлийн 24 цагт нийслэлд 3697 иргэн Covid-19-ийн эсрэг дархлаажуулалтад хамрагдсан. Ингэснээр нийслэлийн хэмжээнд 488254 иргэн вакцины эхний тундаа хамрагдсан байна. Харин орон нутагт нийт 13253 иргэн дархлаажуулалтад хамрагдлаа. Ийнхүү Монгол Улс вакцинд хамрагдах ёстой нийт хоёр гаруй сая иргэнээс 599132 хүнээ вакцинжуулаад байна.

Ц.ЯНЖИНДУЛАМ

\

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж