Шар шороон шуурга хил хязгааргүй асуудал | News.MN

Шар шороон шуурга хил хязгааргүй асуудал

Шар шороон шуурга хил хязгааргүй асуудал

Шар шороон шуурга хил хязгааргүй асуудал

Хил хязгааргүй асуудал учраас Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Ерөнхий сайдын  манлайлал маш чухал боллоо.

Хаанаас гараад ирэв ээ гэмээр элсэн далайн давалгаа хэдхэн хоногийн өмнө говийн аймгуудаар  боллоо. Шуурга шуурдаг байсан уу гэвэл, шуурдаг байсаан. Гэхдээ дан элсээр биш, жижиг жижиг ширхэгтэй чулуутай холилдсон шороогоор шуурдагсан. Шороон шуурга л гэхээс, элсэн шуурга гэж сонсоо ч үгүй явж дээ.

Гарал үүслийн талаар олон янзын судалгаа, таамгууд хөвөрч байна.  Зарим нь шууд уул уурхай гэж байна. Зарим нь ямаа. Зарим нь нутгийнхаа чулууг түүгээд Хятад руу зараад байгаа нөхдүүд. Зарим нь цаг уурын өөрчлөлт. Зарим нь манайд орох борооны үүлийг буудаад буулгачихдаг хөршүүд… Гэх мэтээр буруутанг шууд зааж байна. Тийм ч биз үгүй ч биз.

Гэхдээ газрын бүрхэвч улам доройтсон уу, доройтсон. Шуургатай тулалдаж, элсийг хааж зогсдог бут дэрс, ургамалан бүрхэвч, чулуунууд алга болсоор байгаа юу, тийм. Элсэн угалз тэнгэрт тулан, өдрөөр ч нарыг хаах болсон уу, тийм.

Элсэн далай үүсэх нь, одоо мод тарья гэсэн яриа, хөдөлгөөн энд тэндгүй тэнэж эхэллээ. Арга ч үгүй биз. Мод тарих гэдэг хэний ч дотор багтаж байх шиг байна.

Гэтэл үгүй ээ, Тэр тийм амар биш. Олон удаагийн оролдлого бүтэлгүйтсээн. Чухам юунаас болдог юм бэ, одоо тэгээд яах вэ гэдэг жижүүрийн энэ асуултанд зарим нэг хариулт өгөхөөр бичиж сууна.

Шар шороон шуурга ганц манай асуудал биш

Монголын тал нутагт дэгдсэн түйрэн буюу шар шороон шуурга заримдаа 1-3 км-ийн өндөрт дэгдэн хуйларч  Хятадын ихэнх нутгийг дайрч, Солонгосын хойг Японд, улмаар Номхон далайг гатлан Канад, Хойд Америкт хүрдэг.  Сүүлийн жилүүдэд давтамж, эрч нь нэмэгдэж байгаа.  Манайд Японы Засгийн газрын санхүүжилтээр 4 , нийт 9 станц шар шороон шуургыг хэмжин ажиллаж байна.

Монгол Улс шар шороон шуургыг дангаараа дийлэхгүй

Аль ч талаар бодсон бид дангаараа тэмцэж дийлэхгүй. Тэгвэл ядаад бүс нутгийн хэмжээний санал санаачлагууд, механизмуудыг ашигламаар байна. Жишээлбэл:

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх Конвенцийн хүрээнд цөлжилт, газрын доройтол, хуурайшилттай тэмцэх Зүүн хойд Азийн сүлжээг Монгол, Хятад, БНСУ хамтран санаачилсан бөгөөд сүүлд ОХУ нэгдсэн.

DLDD-NEAN –Northeast Asia Network for DLDD (цөлжилт, газрын доройтол, хуурайшилтын Зүүн хойд Азийн сүлжээ)

Энэ механизмын хүрээнд нэгдсэн засгийн газрууд хамтарч хөрөнгө гаргах, түүгээр дамжуулан тодорхой бүс нутгийг( ялангуяа Монголд) цөлжилтөөс хамгаалахад хамтран ажиллах, туршлагаа хуваалцах сонирхолтой байдаг. Эдэнтэй нийлж мөнгө, туршлага босгож болно. Парисын гэрээнд нэгдсэн орнууд том том мөнгө амласаны дотор Хятад толгой цохиж явааг ч мартаж болохгүй. Хятад цөлжилттэй тэмцэх, мод тарих асуудлаар гайхуулж байна. Гэтэл хүсэхэд хясах гэгчээр хөрш зэргэлдээ Монголын шар шороо баллаж байна, бид хөөрхөн хүүхэн шиг нүүрээ будчихаад суудаг цаг өнгөрлөө. Монголын шороог яах вэ? гэдэг асуудлыг эрдэмтэн судлаачид нь ярьсаар удлаа. Хятадууд цөлийг яаж ялаад байна?

Ашиггүй газрыг хэн ч тоохгүй

Хятадад цөлийг ялсан баатар гэгдэж байгаа Киан Шюсен Хятадын Шинжлэх ухааны салбарт нөлөө бүхий эрдэмтэнд тооцогддог. Тэрээр Баруун Хятдын 1,6 тэрбум му (15му=1 га) талбайг эзлэх цөл газраас тэрбум тэрбумаар баялаг бий болгож болно гэж тооцоолсон байна. Орчин үеийн шинэ технологийг ашиглаж цөлд газар тариалн, ХАА-н үйлдвэрлэл хөгжүүлэх санал боовсруулжээ. Тэрээр энэ чиглэлийн үйлдвэрлэл нь 21 дүгээр зууны Хятадын “Зургаадугаар үйлдвэрлэлийн хувьсгал”-ыг бий болгоно гэж төсөөлжээ. Үүнийг “Цөлийн үйлдвэрийн онол” гэж нэрлэсэн. Үүнээс хойш 20 жилийн дараа Хятадын  хувийн хэвшлийн компани болох Элион  “Үхлийн тэнгис” гэж нэрлэгдэж асан Кубику цөлд амжилт олсон байна.

Одоо тэнд баянбүрд бий болж, нутгийн ард иргэд мөнгөтэй болжээ. Энд сэргээгдэх эрчим хүчинд суурилсан эдийн засгийг хөгжүүлж чадсан юм. Тус компани цөлд гурван шинэ үйлдвэрлэл хөгжүүлээд байна:

Цөлийн гаралтай  чихэр өвсийг тарьж, жилдээ 3 тэрбум юаны ашиг орлого олдог эмийн үйлдвэрлэл хөгжүүлсэн

Жилд дунджаар 200000 жуулчин очдог цөлийн Долоон-од нуурын эко аялал жуулчлалын үйлдвэрлэл хөгжүүлсэн

Цөлийн нарны эрчим хүчний үйлдвэрлэл хөгжүүлсэн.

Цөлд тууштай ажилласан дээрх компани ашиг орлогоо нэмэгдүүлээд зогсохгүй, 7000 кв.км цөлжсөн газар нутагт цөлжилтийг зогсоож хумьж чадсан нь гайхамшиг болж байна.

Цөлийг хүрээлэн захлах замаар цөлжих үйл явцыг хянан зогсоох, дотогш гүн рүүгээ бага багаар нэвчиж орох тактик

Гол стратеги нь замын бүсчлэл гаргах, хэсэгчилсэн менежмент хийх, цөлийг хүрээлэн захлах замаар цөлжих үйл явцыг хянаж зогсоох, дотогш гүн рүүгээ бага багаар нэвчиж орох, тэргүүлэх технологийг хөгжүүлэх зэрэг байлаа.

Цөлийг хэсэг хэсгээр нь бага болгох зорилгын хүрээнд нийтдээ 234 км урт цөлийг холбосон 5 хурдны зам тавьсан. Хаана зам баригдана, түүнийг дагаад тэнд ус, цахилгаантай байж болох ба улмаар ойжуулалт болон дахин ургамалжуулалтыг хийх боломжтой болно.

Байгаль, экологийн төлөв байдлыг сайжруулахын эцсийн зорилго нь ард иргэдийн амьдрах орчинг сайжруулахад чиглэж байж сая амжилт олно гэж үзжээ. Хятадын уламжлалт эмийн үйлдвэрлэл улам бүр өсч байгаа тул цөлд тарьсан эмийн ургамлууд нь ард иргэдэд ашиг тусаа өгөөд эхэлжээ. Тогтмол орлоготой иргэд тайвширч, хамтран ажиллах сонирхол нь улам нэмэгдсэн байна.

Газрыг хэсэгчлэн хашаалах, бэлчээрт ашиглахгүй байх, хашаалж ургамалжуулах, байгалийн ургамлын бүрхэвчийг нөхөн сэргээх, холимог тарималжуулалтыг хийх, эмийн ургамал тарих зэрэг арга хэмжээнүүд нь өргөн уудам цөлжсөн газрыг баян бүрд болгоход нөлөөлсөн.

Байгаль орчны хувьд асар их үр ашиг авчирсан. Цөл газар баянбүрд болсноор Бээжин хотыг нөмөрдөг байсан элсэн шуургын давтамж цөөрч, Шар мөрнийг бохирдуулдаг байсан элслэг шавар багассан байна.

Доктор Мажигийн Тунгалаг

 

 

 

 

 

 

 

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-04-10 103.229.123.19

би 2,5 км газар бургас тарьж ойн зурвас байгуулсан ядах юмгүй шдээ амархан 5жилийн дотор 2,0м ургадаг юм билээ

Avatar

зочин⛈ 2021-04-10 202.21.108.222

Эрдэмтэнцэрүүдээ бороо оруулдаг арга барил сураачээ! ⛈

Avatar

Зочин 2021-04-10 202.9.41.18

Монгол улс атомын цахилгаан станц баривал говийнхон цахилгаанаар хангагдаж заг, бут сөөгөө түлэхээ болино доо. Яагаад атаомын цахилгаан станц байгуулж болохгүй байгаа нь ойлгомжгүй юм. Манайх шиг хүйтэн цаг ууртай газар цахилгаанаар дулааны асуудлаа шийдвэл зүгээр юм

Avatar

zojin 2021-04-10 31.10.154.49

gowid boroo us l heregtei. News.mn hyatad mayagaar setgej hunii tolgoi ugaahaa bolimoor

Avatar

Зочин 2021-04-10 103.57.95.209

наад үгээ тэр хурмастадаа хэл малаа

Avatar

Зочин 2021-04-10 66.181.161.78

Монголын төр засаг БНХАУ-тай хамтран цөлжилтйн эсрэг том төсөл хэрэгжүүлмээр байнаа!!! Оюун-Эрдэнээ! Чи залуу хүн байна, гялс санаачилга гаргаад үүнийг хэрэгжүүлээч!!! Өмнөх Засгийн газрууд энэ асуудалд огт анхаарал хандуулаагүй шүү!!!

Avatar

Иргэн 2021-04-10 124.158.97.145

Цөлжилтийг зогсоосон Ордос,Шинжааны туршлага бидэнд хэрэгтэй. Учир цаг агаар ,газар зүйн нэг бүсэнд оршдог !"!!!

Avatar

Зочин 2021-04-10 202.126.89.210

МАНАЙ УЛС УГААСАА ГАЗАР ТАРИАЛАН ЭРХЛЭХ БОЛОЛЦООГҮЙН ДЭЭР ОДОО ЦӨЛЖИЛТ БАРАГ 70-80%-ИАС ДАВЛАА…УДАХГҮЙ УСНЫ НӨӨЦИЙН ХОМСДОЛД ОРОХЛООР ЦОР ГАНЦ АМИН ЗУУЛГА МАЛ АЖ АХУЙ НЬ ААНДАА УСТАНА…ИНГЭЭД УУХ УСГҮЙ; ИДЭХ ХООЛГҮЙ; БАЙГАЛЬ НЬ ХОГ; НҮҮРС & ЯНДАНГИЙН УТАА; ХҮНИЙ ЯЛГАДАСААР БОХИРДСОН МОНГОЛ ОРОН БОЛЖЭЭ….
ГАДААДААС САВЛАСАН УС; ЗАГАС; НАРИЙН НОГОО; ДҮҮПҮҮ ИМПОРТОЛЖ ИРЭЭД УУЖ ИДЭЭД АМЬДРАХ ЦАГ ИРЖДЭЭ ХӨӨРХИЙ МОНГОЛИА…😢😢😢

Avatar

Зочин 2021-04-10 66.181.161.95

ингэж гасаллаа гээд цөлжилт арилах юм шиг бн уу? гараад бут ч болтугай тарь.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж