Зэвсэглэсэн хоёр цэргийг саатуулж чадаагүй байна

Хуучирсан мэдээ: 2021.04.10-нд нийтлэгдсэн

Зэвсэглэсэн хоёр цэргийг саатуулж чадаагүй байна

Зэвсэглэсэн хоёр цэргийг саатуулж чадаагүй байна

Говь-Алтай аймаг дахь хилийн 0214 дүгээр ангийн дугаар салбарын хилийн харуулд үүрэг гүйцэтгэж байсан байлдагч Х, М нар нь ахлах ахлагч Г буудан амь насыг нь хөнөөж, оргон зугатсан хэрэг гараад хоёр хонож байна. Гэвч одоог болтол тэднийг баривчилж чадаагүй, эрлийн ажиллагаа үргэлжилж байгаа болохыг эх сурвалж хэллээ.

Хил хамгаалах ерөнхий газраас өчигдөр мэдээлэл хийх үеэрээ оргон зайлсан цэрэг нь Ховд аймгийн Чандмань сумын харьяат байлдагч Х, Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат байлдагч М нар болохыг мэдэгдсэн. Тэд 2021 оны дөрөвдүгээр сарын 8-ны 18.30 цагийн орчимд харуулын даргаар үүрэг гүйцэтгэж байсан ахлах ахлагч Г-г буудан амь насыг нь хөнөөсөн байдаг.

Харуулд гарч байгаа нэг цэрэгт 25 сум ногддог. Оргосон цэргүүд биедээ 45 сумтай яваа нь тогтоогдоод байгааг мөн хэлсэн.

Дээрх хэргийг шалгахаар ХХЕГ, ЦЕГ-ын хамтарсан бүлэг дөрөвдүгээр сарын 8-9-нд шилжих шөнийн 03.30 цагт Улаанбаатараас нисдэг тэргээр газар дээр нь шуурхай очиж ажиллаж эхэлсэн бол мөн аймгийн цагдаа, тагнуулын байгууллагын алба хаагчид оргосон цэргүүдийн мөрөөр нь мөрдөх ажиллагааг эхлүүлсэн байдаг.

Оргосон байлдагч Х, М нар нь зам зуураа айлын  эзнээс мотоцикл гуйж авсан байдаг. Тэд өнгөрсөн оны аравдугаар сард цэрэгт татагдсан байсан юм.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ХарамсалтайХарамсалтай
5
БурууБуруу
3
ХөөрхөнХөөрхөн
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж