АНУ-ын байлдааны хоёр хөлөг Газрын дундад тэнгисээс Боспорын хоолойгоор дамжин Хар тэнгист нэвтрэх гэж байгаа талаар Туркийн Гадаад хэргийн яам Оросын талд өчигдөр /2021.04.09/ мэдэгджээ.
Швейцарийн Монро хотод 1936 онд байгуулсан гэрээний дагуу Турк улс өөрийн харьяаны Боспор, Дарданеллын хоолойгоор гадаадын байлдааны хөлөг нэвтрэхэд хамаарах улс орнуудад нь мэдэгдэх үүрэгтэй юм байна.
АНУ-ын хоёр хөлөг дөрөвдүгээр сарын 14, 15-нд Хар тэнгист нэвтэрч, тавдугаар сарын 4-5 хүртэл уг тэнгист байрлахаар болжээ. Сүүлийн үед Орос-Украины харилцаа хурцдаж, Орос улс Украины хил дээр цэргийн хүчээ зузаатгах болсон юм.
Иймээс АНУ-ын зүгээс Украин улсыг дэмжиж буйгаа илтгэж, Москвагийн эрх баригчдад сануулга өгөхөөр зэвсэг, техникүүдээ Хар тэнгис рүү илгээнэ хэмээн Пентагоны төлөөлөгч ярьж байсан билээ.
Харин Оросын зүгээс Украины хилийн ойролцоо цэргээ байрлуулж эхэлсэн нь аль нэг улс орныг заналхийлсэн алхам биш хэмээн удаа дараа мэдэгдэж байгаа.
Эх сурвалж: ТАСС
Холбоотой мэдээ