Иргэн бүрт олгож эхэлсэн 300 мянган төгрөгийг зээлд суутгахгүй байхыг хүсэв | News.MN

Иргэн бүрт олгож эхэлсэн 300 мянган төгрөгийг зээлд суутгахгүй байхыг хүсэв

Иргэн бүрт олгож эхэлсэн 300 мянган төгрөгийг зээлд суутгахгүй байхыг хүсэв

Иргэн бүрт олгож эхэлсэн 300 мянган төгрөгийг зээлд суутгахгүй байхыг хүсэв

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн тушаал гаргаж, Засгийн газраас иргэн бүрт олгож байгаа 300 мянган төгрөгийг банкууд зээлийн үндсэн төлбөр болон хүүнд суутган авахгүй байх хүсэлт хүргүүлжээ.

Монгол Улс өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 11-ээс хатуу хөл хориог анх тогтоосноос хойш өнөөдрийнх гурав дахь тохиолдол болж буй. Үүнээс болж, аж ахуй нэгж, иргэд бизнес эрхлэх боломжгүй болж, банк, банк бус санхүүгийн байгууллагаас авсан зээлээ хугацаанд нь төлөх боломжгүй болсон юм. Энэ байдлыг харгалзан үзэж Засгийн газар, төв банк арилжааны банкуудтай хэлцэл хийснээр зээлийг хойшлуулах боломжийг олгосон.

Гэвч Засгийн газраас иргэн бүрт олгож байгаа 300 мянган төгрөгийг арилжааны банкууд зээлдээ суутган авч эхэллээ гэх гомдлыг иргэд тавьж эхэлсэн тул төв банкны ерөнхийлөгч энэхүү тушаалыг гаргаж, арилжааны банк бүрт хүргүүлээд байгаа ажээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2021-04-10 202.70.38.18

Энэ Лхагвасүрэн гэж мулгуу нөхөр вэ. Ийм алдаатай албан бичиг дээр гарын үсэг зураад байх даа яадаг булдруу вэ

Avatar

Зочин 2021-04-10 64.119.23.41

Manai huuhdiin dans ruu ni mungu oroogui b.a genee.huuhed uuruu gadaadaas irj chadahgui b.gaa tul haana handaj dans ruu ni mungu hiilgeh ve

Avatar

Зочин 2021-04-10 66.181.177.219

Аль ээ эрт суутгаад авчихсан байна.

Avatar

Зочин 2021-04-10 202.55.188.87

Suutga suutga, baigaa deer ni suutgaj av, tegehgui bol hooson hunees 2 chihiig ni ogtolj avaad yu hiihev

Avatar

/*-*/ 2021-04-10 49.0.142.40

Үнэн шүү, гадуур ATM банк, эмийн сан, зах, дэлгүүрүүд пиг дүүрэн, явган яваа хүмүүс зөрөхийн аргагүй пиг. Хэзээ ийм хөл хорио байсын бэ. Ямар ичдэггүй хулгайн засаг вэ, даруй огцорцгоо, ажил хийж мэддэг хүмүүст нь боломжоо олго лаларуудаа тээ?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж