Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн тушаал гаргаж, Засгийн газраас иргэн бүрт олгож байгаа 300 мянган төгрөгийг банкууд зээлийн үндсэн төлбөр болон хүүнд суутган авахгүй байх хүсэлт хүргүүлжээ.
Монгол Улс өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 11-ээс хатуу хөл хориог анх тогтоосноос хойш өнөөдрийнх гурав дахь тохиолдол болж буй. Үүнээс болж, аж ахуй нэгж, иргэд бизнес эрхлэх боломжгүй болж, банк, банк бус санхүүгийн байгууллагаас авсан зээлээ хугацаанд нь төлөх боломжгүй болсон юм. Энэ байдлыг харгалзан үзэж Засгийн газар, төв банк арилжааны банкуудтай хэлцэл хийснээр зээлийг хойшлуулах боломжийг олгосон.
Гэвч Засгийн газраас иргэн бүрт олгож байгаа 300 мянган төгрөгийг арилжааны банкууд зээлдээ суутган авч эхэллээ гэх гомдлыг иргэд тавьж эхэлсэн тул төв банкны ерөнхийлөгч энэхүү тушаалыг гаргаж, арилжааны банк бүрт хүргүүлээд байгаа ажээ.
Холбоотой мэдээ