300 мянгын бонустай хөл хорио хэрэгжиж эхэллээ | News.MN

300 мянгын бонустай хөл хорио хэрэгжиж эхэллээ

300 мянгын бонустай хөл хорио хэрэгжиж эхэллээ

300 мянгын бонустай хөл хорио хэрэгжиж эхэллээ

Монгол Улсын хэмжээнд өнөөдөр (2021.04.10) )06.00 цагаас эхлэн хатуу хөл хорио үйлчилж эхэллээ. Хатуу хөл хорио 15 хоногийн хугацаатай буюу дөрөвдүгээр сарын 25-ны 00 цаг хүртэл үйлчилнэ.

Энэ нь Covid-19 халдвараас хүн амаа хамгаалж, эрсдэлийг бууруулах зорилготой төрөөс авч буй арга хэмжээ юм.

Хэрэв хатуу хөл хорио тогтоохгүй бол дөрөвдүгээр сарын дунд үед өдөрт 1000 хүн халдварт өртөж, 20 гаруй хүн нас барах тооцоолол гараад байна.

Мөн халдварын оргил үе тавдугаар сарын эхэн буюу хоёр дахь долоо хоногт таарч, өдөрт бүртгэгдэх тохиолдол 3000 ба түүнээс дээш гарах судалгааг тархвар судлаачид гаргажээ. Иймээс Засгийн газар эдийн засгаа хоёрдугаарт тавьж, амь чухал гэх стратеги барьсан нь энэ. Ингэхдээ хөл хориотой байх хугацааны дэмжлэг болгож, Монгол Улсын иргэн бүрт 300 мянган төгрөг олгож буй. Үүнд нийт 1.2 их наяд төгрөг зарцуулж байна.

Эхлээд хүүхэд бүрт 300 мянган төгрөгийг олгосон бөгөөд нийт 1,196578 хүүхдийн данс руу 358.9 тэрбум төгрөг шилжүүлсэн болохыг төв банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн мэдэгдээд буй. Харин насанд хүрсэн иргэдийн 300 мянган төгрөг урьд шөнөөс эхлэн нэр дээр нь бүртгэлтэй дансаар дамжин, шилжиж орж ирээд байна.

Засгийн газраас олгож байгаа нэг удаагийн мөнгөн тэтгэлэг нь иргэдийг хөл хориотой байх хугацаанд дэмжлэг болгон олгож байгаа тул арилжааны банкуудыг зээл болон түүний хүүгийн төлбөрт суутган авахгүй байхыг төв банкнаас анхаарууллаа.

Учир нь, зарим банк 300 мянган төгрөгийг зээлийн үндсэн төлбөр болон хүүгийн төлбөрт суутган авч эхэлснийг иргэд дуулгаснаар төв банкны зүгээс арилжааны банкуудад анхааруулга өгөхөд хүргэв.

Хатуу хөл хорины хугацаанд зөвхөн зөвшөөрөгдсөн 15 чиглэлийн байгууллага ажиллана. Гэхдээ ажиллах хүчнийхээ 10 хувийг нь описсоор ажиллуулж, хүний бөөгнөрөл үүсгэхээс зайлсхийж ажиллах үүрэг хүлээгээд байна.

Мөн хатуу хөл хорионы дэглэмтэй холбогдуулж, нийтийн тээврийн үйлчилгээний цагийн хуваарийг тусгай горимд шилжүүлэв. Тодруулбал, өглөө 06:30-10:00, өдөр 12:00-15:00, орой 17:30-22:00 цагт зөвхөн хязгаарлагдаагүй салбар, хуулийн этгээдийн ажилтнуудыг зорчуулна. Хөл хорионы хугацаанд зөвшөөрөгдсөн салбарын ажилтан, албан хаагчдаас QR код шаардахгүй. Харин ажлын үнэмлэх, албан байгууллагын тодорхойлолтоор зорчино.

Мөн автомашины улсын дугаарын сүүлийн орныг тэгш, сондгойгоор хязгаарлан хөдөлгөөнд оролцуулж эхлээд байна.

Хатуу хөл хорионы хугацаанд 15 чиглэлийн байгууллага ажиллана. Үүнд:

Төрийн байгууллагууд:

  1. Тусгай чиг үүрэг бүхий байгууллагын үйл ажиллагаа (Онцгой байдал, Мэргэжлийн хяналт, цагдаа, Зэвсэгт хүчин, Хил хамгаалах, Тусгай алба, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, Гааль, Татвар, Байгаль орчныг хамгаалах Улсын бүртгэл, Гадаадын иргэн, харьяаны асуудал эрхлэх, Дипломат)
  2. Эрүүл мэндийн байгууллага
  3. Хууль тогтоох дээд байгууллага, төрийн болон орон нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаа, (ажилтан албан хаагчдын 30 хүртэлх хувь ажиллах, цагийн хязгаартай)
  4. Улсын онц чухал болон стратегийн ач холбогдол бүхий объект байгууллага (Гадаадын дипломат төлөөлөгчийн газар, НҮБ-ын суурин төлөөлөгчийн газар болон ижил үйл ажиллагаатай Олон улсын байгууллага, (УБТЗ ХНН, Чингис хаан ОУНБ, Үнэт металлын сорьцын хяналтын газрын байр, Үндэсний дата төвийн, Нөөц төв гэх мэт) ажилтан албан хаагчдын 30 хүртэлх хувиар ажиллах, цагийн хязгаартай
  5. Цахилгаан, усан хангамж, ариутгал татуурга, хот нийтийн аж ахуйн чиглэл,
  6. Шуудан, харилцаа холбоо
  7. Сайжруулсан болон баяжуулсан түлшний үйлдвэрлэл, нийлүүлэлт, түгээлт, тусгай зөвшөөрөл бүхий байгууллага бүхий түлшний тээвэрлэлт
  8. Шүүх, прокурорын байгууллага
  9. Халамжийн байгууллага
  10. Банк санхүү хөрөнгийн биржийн үйл ажиллагаа
  11. Мал, амьтны өвс, тэжээлийн түгээлт, тээвэрлэлтийн үйл ажиллагаа

Аж ахуйн нэгжүүд:

  1. Цахилгаан, усан хангамж, ариутгал татуургын үйл ажиллагаа
  2. Эрүүл мэндийн байгууллага, эмийн сан, эм эмнэгийн хэрэгсэл ханган нийлүүлэх байгууллага,
  3. Шатахуун, түлшний хангамжийн үйл ажиллагаа
  4. Хүнс, хүнсний сав баглаа боодлын үйлдвэр, худалдаа, тээвэрлэлт, түгээлт ханган нийлүүлэлт (хайпермаркет, супермаркет, минимаркет, хүнсний дэлгүүр, бөөний төв, агуулах, хүнсний зах, мал амьтны тэжээл)
  5. Ариутгал, халдваргүйжүүлэл, хог хаягдлын цэвэрлэгээ, ачилт, цуглуулалт, тээвэрлэлт, устгал, золбин нохой муурын устгал
  6. Банкны цахим болон автомат тооцооны үйл ажиллагаа
  7. Сайжруулсан болон баяжуулсан түлшний үйлдвэрлэл, нийлүүлэлт, түгээлт, тусгай зөвшөөрөл бүхий байгууллага бүхий түлшний тээвэрлэлт
  8. Улсын онц чухал болон стратегийн ач холбогдол бүхий обьект байгууллагын үйл ажиллагааг тасралтгүй хангах аж ахуйн нэгж, байгууллага
  9. Харилцаа холбоо, шуудан илгээмжийн үйл ажиллагаа,
  10. Оршуулах үйл ажиллагаа
  11. Хэвлэл мэдээлэл (тусгай нөхцөлөөр зөвшөөрөл олгох)
  12. Малын өвс тэжээлийн үйлдвэрлэл худалдаа тээвэрлэлтийн үйл ажиллагаа
  13. Бараа материалын цахим худалдаа хүргэлтийн үйл ажиллагаа

Г.ХОРОЛ

 

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
3
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

33 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

хотын уугуул иргэн 2021-04-10 103.26.193.211

Өчигдөр МҮОНТ-ээл Сангийн дэд сайд Мөнгөчимэг гэх эмэгтэй хэлэхнээ, "Нийт иргэдийн 94 хувьд нь 300,000 төгрөг дансаар нь шилжүүлсэн. НӨАТ-ын дансгүй гадаадад буй 500 иргэний л мөнгө нь шилжээгүй байгаа. Үлдсэн хүмүүст нь 1-2 дахь өдрөөс шилжүүлнэ" гэх ухааны юм яриад сууж байдаг. Яаж ингэж худлаа хэлж чадаж байна. Сангийн яам ажлаа хийгээч ээ. Тэртээ тэгүй хөл хорио гээд төрийн ахлбаныхан сул цалингаа аваад гэр гэртээ сууцгааж байгаа биздээ. Тэдэнд мөнгө өгөх шаардлага байхгуй.

Avatar

Зочин 2021-04-10 59.153.115.82

хэлбэр төдий хөл хорио

Avatar

Зочин 2021-04-10 202.55.188.86

ЗГ ард иргэдээ аятайхан аргалж байна даа кккк.

Avatar

Zochin 2021-04-10 192.82.69.202

Hudlaa medeelel oruulahaa boliochee, hugiin yum

Avatar

Зочин 2021-04-10 150.129.141.138

Арван ембүү харахаараа алгаа тосдог ээжүүдээ… Хорин ембүү харахаараа хормойгоо тосдог аавуудаа… гэж дуу бий. Богц богц мөнгөөрөө. Богдоо худалдсан сайдууд гуай… Уут уут мөнгөөрөө улсаа худалдсан сөйдууд гуай … гэж бас нэг ардын дуу байдаг байх… Яг түүн шиг ард иргэд нь алгаа тосоод, албан тушаалтан нь өөрөөсөө өгсөн мэт гавьяагаа магтаад л… Улс орон нь 30 тэрбум долларын өртөй.Яана даа. Удирдаж буй дарга нар, удирдуулж буй иргэд хэзээ эх орноо гэсэн сэтгэл нээгдэх бол ??? Ууж идэхдээ уургын морь шиг удирдлагуудтай, урагшаа гишгэхдээ ургаа хад шиг ард иргэдтэй улс хөгжих үү??? 😇😇😇

Avatar

Зочин 2021-04-10 150.129.141.138

Арван ембүү харахаараа алгаа тосдог ээжүүдээ…

Avatar

Зочин 2021-04-10 202.126.89.120

Вакцинаа буруу хадгалаад муудуулцан уу яасан.Гэнэтийн л юм болоод ард түмнээс нуугаад байх шиг.2 дахь тунг хэзээ ч хиисэн болно ч гэх шиг,вакцин хийхээр ралдвар тархалт нэмэгдэнэ ч гэх шиг шизотой юм ярихаа болиочээ.Бид т1 бишшүү

Avatar

/*-*/ 2021-04-10 49.0.142.40

Ийм хөл хорио гэж хаа байнаа, хэн дуртай нь машинаа асаагаад гадуур тэнээд байна, урьд нь нөгөө сүржигнүүлээд байсан цагдаагийн албан хаагчид яасан бэ, улаан даавуу ханцуйндаа уяад зам дээр байцаагаад байсан эргүүлүүд хаана явнаа

Avatar

Зочин 2021-04-10 64.119.23.49

описсоор ажиллуулж

Avatar

Зочин 2021-04-10 66.181.161.78

300 мянган төгрөг нь иргэдийн дансанд хэзээ орох юм бэ?

Avatar

Зочин 2021-04-10 202.55.188.87

TDB uchigdur udur orson bailee

Avatar

Зочин 2021-04-10 202.126.89.210

КҮЭ НЭЭРЭЭ МОНГОЛЧУУД ӨВЧИН ЗОВЛОН ГАЙ ГАМШИГТАА ДАРЛУУЛЖ АМЬ НААНА ТАМ ЦААНА ХҮНД БАЙГААГАА МЭДЭХГҮЙ ӨНӨӨХ Л МӨНХИЙН УЛИГ БОЛСОН УЛС ТӨР; НАМЗАСАГ;,ЭДИЙН ЗАСАГ УУЛ УУРХАЙГАА ЯРЬСААР Л….30 ЖИЛ ЯРИЛАА ЮУ Ч ӨӨРЧЛӨГДӨӨГҮЙ ЮУ Ч САЙЖРААГҮЙ….МОНГОЛЧУУДАА НӨГӨӨ ХҮҮХЭД ОНЦ СУРАХ ГЭЭД ӨДӨР ШӨНӨГҮЙ ТОО БОДОХЛООР ОНЦ СУРДАГҮЙТЭЙ АДИЛ ТАРХИА ХААЯА Ч БОЛОВ АМРААХААР ТООГОО САЙН БОДДОГ БОЛДЫШДЭЭ…..ЖААХАН АМАР АМАР ЯДРАНГУЙ ЦАРАЙЛЧИХААД МАКРО ЭДИЙН ЗАСГИЙН БОДЛОГО ЯАЖ БОДОХЫН…ХАЯ ЦААШАА….

Avatar

Зочин 2021-04-10 150.129.141.111

Хөдөөний малчин хөл хорионд яаж орох вэ? Журам нь гарсан уу?

Avatar

Зочин 2021-04-10 202.126.89.210

УХАМСАР …УХАМСАРАА СЭРЭЭЖ !!!! 👌👌👌

Avatar

Зочин 2021-04-10 66.181.184.108

Хугацааг ашиглаад зөв зб-д 2 дах тунгаа хийгээчээ. Битгий хугацаа алдаад байгаач.

Avatar

Зочин 2021-04-10 202.55.188.87

Vaccina duussan genee

Avatar

Зочин 2021-04-10 66.181.184.108

2дах тунг хийх вакцин байгаа. Түүнээс маш бага зарцуулсан. Дийлэнх нь хадгалагдаж бгаа.

Avatar

ЗОЧИН 2021-04-10 139.5.218.137

хатуу хөл хорионы үед олон хүний бөөгнөрөл үүснэ гэнэ

Avatar

Зочин 2021-04-10 202.126.94.99

Вакцин байхгуй, хийхгуйм бол наад хориогоо цуцлаа! Естой утга алга, хаа сайгуй дампуу!!!

Avatar

zochin 2021-04-10 64.119.16.30

naadah uzlere osgogchoor untaraagd uguu motorin parjignah duu a bia twitt zagsal hijinaa. chalanga negdech hun ardaa.

Avatar

Зочин 2021-04-10 192.82.72.188

ӨЧИГДӨР ГАЛЗУУ ЮМ ШИГ ЧИХЭЛДЭЖ ЯВЖ АВСАН ЮМАА УУГААД ТАСАРЧИХСАН БОСОХ БОЛООГҮЙ БОЛООД ГУДАМЖ ХООСОН БАЙНА. МАРГААШ ҮДЭЭС ХОЙШООС Л ГАРЧ ИРНЭ ДЭЭ

Avatar

Зочин 2021-04-10 64.119.16.30

ichdegui zobi chin huni ajikld huuge zahiral hideg geel hothon dajar mini huu zahral hideg geel ug bi ter kompani zahiral tegel mataj hiigel hudlaa yum zalaad ugnuu. uland yabjigan shigee charlaad ugnuu doo shono odor hamagui ee uund chin hubi soyol hergetei.

Avatar

Gajig l***r mine zov bich dee 2021-04-10 192.82.67.138

Gajig p***a

Avatar

Зочин 2021-04-10 64.119.16.30

hun talagdahgui bajil iim gajig uzlere osgogchor neeh bultersen uurhai baigulsan geed tegsen huni urahi bajisan tegel shibshigen bolchool motoorin parjignah duu uzlere tabiad. yana daa iim gajig hong kong amerik bol shuud buudaj alulnaa shde. hododni hungee damdral oilgohgui. chimee ulzer etoglulbal ter hun talaagdahgui gej baidinmaa.gajig zobi udahgui huni ajilig huuge oruuslan geel mantaj hiiged ichihgui bi ahiral ter kompani geed tv garaad irnee ichguur algaa ene hund.

Avatar

Зочин 2021-04-10 64.119.16.30

oorigo setgel emderel gedege medehgui baiga baihal daa nogoo lombo erhemee hun durgui baiganma naadah parjignah duu abia chimee gargahada uzelere motor parjignulad.shono untuulagui ee. untaj amrah gesinma bi ar egre etejeedeg hun untaj amraad ajilada yabah geel.chamd shig gajig zobi bishee.naad een uzlere osgogchin parjignah duu abiag oilgoh husel algaa. iim gajig setgejij yundaa neeh hudlaa tom busnes man geed nahiin.

Avatar

Зочин 2021-04-10 64.119.16.30

naad motorin parjignah duu chimgee untraal. chi mini naiz bishe. iim zolbin yum odoo yaan oorigo yu ged bodsin bee. nogo gajig sonduul gajiga medehgui namirna aged medeh uu tiim boljinoo. bi chamd aabal songoh geel oojgii ganhuu iim hogjim zohioson gej uu. hun zalhajina orodod dald aorood uguu.

Avatar

Зочин 2021-04-10 64.119.16.30

naadah motorin parjignah untragad uguuch. chi mini nai bishee 2 udaa zus tanih baiha bitgi hudlaa gajigtaad baigaraa.

Avatar

Зочин 2021-04-10 64.119.16.30

motorin parjignah duu untraal daa uzlere osgogchoo untagaadaha. chi odood oorigoo yund aih yumad bodsin boloo.nad naad hogiin uzlere tcharluulah duu abia chin heregui. zailad ugul doo. neeh gajig setgelgeetei gajig yum boodj olodg tegel terige toosongui geel uurlad.odoo olon huuhed garagad 5 huhe dgarasan bol boliod uguuch.

Avatar

Иргэн 2021-04-10 122.201.21.67

Энэ зочин одоо Галзуугийн больницоос бичээд байгаа юм байхдаа. Бүр толгой өвтгөчихлөө.

Avatar

Зочин 2021-04-10 98.253.30.34

Ene horiond tegeed nogoo vaccine juulalt ene ter n bvgd zogsoj bgan bhdaa.

Avatar

Зочин 2021-04-10 103.57.94.99

Е баримт чинь болохгүй байна өгвөл өгөөрэй өгөхгүй бол горьдохгүй ээ

Avatar

зочин 2021-04-10 192.82.68.155

Маш зөв шийдвэр. Хүсээд байсан мөнгийг чинь илүү оновчтой болгож өглөө. Өөр яах гээд байгаа юм бэ? Өрх бүрт гэж тэнэгтээгүй иргэн бүрт олгов.

Avatar

Зочин 2021-04-10 202.21.108.53

Шал дэмий, үр ашиггүй хөл хорио болчлоо, ЕС аа хөл хориогоо цуцлаяаа. Халдвар их хэмжээгээр нэмэгдсэний учрыг ЗГ олж учир шалтгааныг зогсоосон биз дээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж