300 мянгын бонустай хөл хорио хэрэгжиж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2021.04.10-нд нийтлэгдсэн

300 мянгын бонустай хөл хорио хэрэгжиж эхэллээ

300 мянгын бонустай хөл хорио хэрэгжиж эхэллээ

Монгол Улсын хэмжээнд өнөөдөр (2021.04.10) )06.00 цагаас эхлэн хатуу хөл хорио үйлчилж эхэллээ. Хатуу хөл хорио 15 хоногийн хугацаатай буюу дөрөвдүгээр сарын 25-ны 00 цаг хүртэл үйлчилнэ.

Энэ нь Covid-19 халдвараас хүн амаа хамгаалж, эрсдэлийг бууруулах зорилготой төрөөс авч буй арга хэмжээ юм.

Хэрэв хатуу хөл хорио тогтоохгүй бол дөрөвдүгээр сарын дунд үед өдөрт 1000 хүн халдварт өртөж, 20 гаруй хүн нас барах тооцоолол гараад байна.

Мөн халдварын оргил үе тавдугаар сарын эхэн буюу хоёр дахь долоо хоногт таарч, өдөрт бүртгэгдэх тохиолдол 3000 ба түүнээс дээш гарах судалгааг тархвар судлаачид гаргажээ. Иймээс Засгийн газар эдийн засгаа хоёрдугаарт тавьж, амь чухал гэх стратеги барьсан нь энэ. Ингэхдээ хөл хориотой байх хугацааны дэмжлэг болгож, Монгол Улсын иргэн бүрт 300 мянган төгрөг олгож буй. Үүнд нийт 1.2 их наяд төгрөг зарцуулж байна.

Эхлээд хүүхэд бүрт 300 мянган төгрөгийг олгосон бөгөөд нийт 1,196578 хүүхдийн данс руу 358.9 тэрбум төгрөг шилжүүлсэн болохыг төв банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн мэдэгдээд буй. Харин насанд хүрсэн иргэдийн 300 мянган төгрөг урьд шөнөөс эхлэн нэр дээр нь бүртгэлтэй дансаар дамжин, шилжиж орж ирээд байна.

Засгийн газраас олгож байгаа нэг удаагийн мөнгөн тэтгэлэг нь иргэдийг хөл хориотой байх хугацаанд дэмжлэг болгон олгож байгаа тул арилжааны банкуудыг зээл болон түүний хүүгийн төлбөрт суутган авахгүй байхыг төв банкнаас анхаарууллаа.

Учир нь, зарим банк 300 мянган төгрөгийг зээлийн үндсэн төлбөр болон хүүгийн төлбөрт суутган авч эхэлснийг иргэд дуулгаснаар төв банкны зүгээс арилжааны банкуудад анхааруулга өгөхөд хүргэв.

Хатуу хөл хорины хугацаанд зөвхөн зөвшөөрөгдсөн 15 чиглэлийн байгууллага ажиллана. Гэхдээ ажиллах хүчнийхээ 10 хувийг нь описсоор ажиллуулж, хүний бөөгнөрөл үүсгэхээс зайлсхийж ажиллах үүрэг хүлээгээд байна.

Мөн хатуу хөл хорионы дэглэмтэй холбогдуулж, нийтийн тээврийн үйлчилгээний цагийн хуваарийг тусгай горимд шилжүүлэв. Тодруулбал, өглөө 06:30-10:00, өдөр 12:00-15:00, орой 17:30-22:00 цагт зөвхөн хязгаарлагдаагүй салбар, хуулийн этгээдийн ажилтнуудыг зорчуулна. Хөл хорионы хугацаанд зөвшөөрөгдсөн салбарын ажилтан, албан хаагчдаас QR код шаардахгүй. Харин ажлын үнэмлэх, албан байгууллагын тодорхойлолтоор зорчино.

Мөн автомашины улсын дугаарын сүүлийн орныг тэгш, сондгойгоор хязгаарлан хөдөлгөөнд оролцуулж эхлээд байна.

Хатуу хөл хорионы хугацаанд 15 чиглэлийн байгууллага ажиллана. Үүнд:

Төрийн байгууллагууд:

  1. Тусгай чиг үүрэг бүхий байгууллагын үйл ажиллагаа (Онцгой байдал, Мэргэжлийн хяналт, цагдаа, Зэвсэгт хүчин, Хил хамгаалах, Тусгай алба, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, Гааль, Татвар, Байгаль орчныг хамгаалах Улсын бүртгэл, Гадаадын иргэн, харьяаны асуудал эрхлэх, Дипломат)
  2. Эрүүл мэндийн байгууллага
  3. Хууль тогтоох дээд байгууллага, төрийн болон орон нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаа, (ажилтан албан хаагчдын 30 хүртэлх хувь ажиллах, цагийн хязгаартай)
  4. Улсын онц чухал болон стратегийн ач холбогдол бүхий объект байгууллага (Гадаадын дипломат төлөөлөгчийн газар, НҮБ-ын суурин төлөөлөгчийн газар болон ижил үйл ажиллагаатай Олон улсын байгууллага, (УБТЗ ХНН, Чингис хаан ОУНБ, Үнэт металлын сорьцын хяналтын газрын байр, Үндэсний дата төвийн, Нөөц төв гэх мэт) ажилтан албан хаагчдын 30 хүртэлх хувиар ажиллах, цагийн хязгаартай
  5. Цахилгаан, усан хангамж, ариутгал татуурга, хот нийтийн аж ахуйн чиглэл,
  6. Шуудан, харилцаа холбоо
  7. Сайжруулсан болон баяжуулсан түлшний үйлдвэрлэл, нийлүүлэлт, түгээлт, тусгай зөвшөөрөл бүхий байгууллага бүхий түлшний тээвэрлэлт
  8. Шүүх, прокурорын байгууллага
  9. Халамжийн байгууллага
  10. Банк санхүү хөрөнгийн биржийн үйл ажиллагаа
  11. Мал, амьтны өвс, тэжээлийн түгээлт, тээвэрлэлтийн үйл ажиллагаа

Аж ахуйн нэгжүүд:

  1. Цахилгаан, усан хангамж, ариутгал татуургын үйл ажиллагаа
  2. Эрүүл мэндийн байгууллага, эмийн сан, эм эмнэгийн хэрэгсэл ханган нийлүүлэх байгууллага,
  3. Шатахуун, түлшний хангамжийн үйл ажиллагаа
  4. Хүнс, хүнсний сав баглаа боодлын үйлдвэр, худалдаа, тээвэрлэлт, түгээлт ханган нийлүүлэлт (хайпермаркет, супермаркет, минимаркет, хүнсний дэлгүүр, бөөний төв, агуулах, хүнсний зах, мал амьтны тэжээл)
  5. Ариутгал, халдваргүйжүүлэл, хог хаягдлын цэвэрлэгээ, ачилт, цуглуулалт, тээвэрлэлт, устгал, золбин нохой муурын устгал
  6. Банкны цахим болон автомат тооцооны үйл ажиллагаа
  7. Сайжруулсан болон баяжуулсан түлшний үйлдвэрлэл, нийлүүлэлт, түгээлт, тусгай зөвшөөрөл бүхий байгууллага бүхий түлшний тээвэрлэлт
  8. Улсын онц чухал болон стратегийн ач холбогдол бүхий обьект байгууллагын үйл ажиллагааг тасралтгүй хангах аж ахуйн нэгж, байгууллага
  9. Харилцаа холбоо, шуудан илгээмжийн үйл ажиллагаа,
  10. Оршуулах үйл ажиллагаа
  11. Хэвлэл мэдээлэл (тусгай нөхцөлөөр зөвшөөрөл олгох)
  12. Малын өвс тэжээлийн үйлдвэрлэл худалдаа тээвэрлэлтийн үйл ажиллагаа
  13. Бараа материалын цахим худалдаа хүргэлтийн үйл ажиллагаа

Г.ХОРОЛ

 

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
3
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж