НОК: Зөвшөөрөгдсөн салбарын ажилтан, албан хаагчдаас QR код шаардахгүй

Хуучирсан мэдээ: 2021.04.09-нд нийтлэгдсэн

COVID-19

НОК: Зөвшөөрөгдсөн салбарын ажилтан, албан хаагчдаас QR код шаардахгүй

НОК: Зөвшөөрөгдсөн салбарын ажилтан, албан хаагчдаас QR код шаардахгүй

Нийслэл хотод маргаашаас эхлэн 15 хоногийн хугацаанд хатуу хөл хорио тогтоохоор болсон. Энэ хугацаанд ямар зохицуулалт хийх талаар нийслэлийн Онцгой комиссоос танилцуулж байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.СУМЪЯАБАЗАР:

-Covid-19-ийн түвшин тогтоох, хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохицуулах түр журмын хүрээнд нийгэм, эдийн засгийг зохистой түвшинд авч хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж байна. Иймд нийслэлийн есөн дүүрэгт вакцинжуулалт хийж байна.

Нийтийн тээврийн үйлчилгээний цагийн хуваарийг тусгай горимд шилжүүлж байна. Тодруулбал, өглөө 06:30-10:00, өдөр 12:00-15:00, орой 17:30-22:00 цагт зөвхөн хязгаарлагдаагүй салбар, хуулийн этгээдийн ажилтнуудыг зорчуулна. Хөл хорионы хугацаанд дөрөвдүгээр сарын 10-наас 25-ны хооронд зөвшөөрөгдсөн салбарын ажилтан, албан хаагчдаас QR код шаардахгүй.

Эдгээр салбарын ажилчид ажлын үнэмлэх, албан байгууллагын тодорхойлтоор зорчино. Мөн автомашины улсын дугаарын сүүлийн орныг тэгш, сондгойгоор хязгаарлах шийдвэр гарсан. Хязгаарлалт тогтоохгүй албан байгууллагын ажилчдын 10 хувь нь хуанлийн өдрөөр тэгш, сондгой улсын дугаараар зорчино. Хэрэв QR шаардана гэвэл системийн хувьд ачаалал үүснэ гэж тооцоолсон байна.

БОГД УУЛ РУУ ГАРАХАД НЭЭЛТТЭЙ Ч ХАЛДВАР АВАХ ЭРСДЭЛ ӨНДӨР

Эмнэлгийн тусламж үйлчилгээ авахад шаардагдах бичиг баримтаа биедээ авч явбал асуудал үүсэхгүй. Захирамжид тусгасны дагуу хязгаарлагдаагүй төрийн байгууллага, ААН-ийн нийт ажилтны 10 хувийг ажлын үнэмлэх, албан газрын тодорхойлолтод үндэслэн, автомашины улсын дугаарын сүүлийн орноор ангилж, тэгш сондгойгоор хязгаарлаж, хувийн болон тээврийн хэрэгслээр зорчуулна.

Мөн 18 градусаас дээш агууламжтай архи, согтууруулах ундааны зүйлс худалдаалахыг хатуу хориглож байна. Хөл хорионы үед вакцинжуулалтыг нэмэгдүүлэх тэргүүн зорилго тавьж байна. Үүнээс гадна гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, бууруулах арга хэмжээ авах, яаралтай эмнэлгийн тусламж хэрэгтэй иргэд, буяны үйл ажиллагаанд оролцох хүний тоог 30-аас хэтрүүлэхгүй байх шийдвэр гаргасан. Хүнсний бүтээгдэхүүнд ямар нэгэн хязгаарлалт тавихгүй. Мөн хүргэлтийн үйлчилгээний тээвэрлэлтэд хязгаарлалт үйлчлэхгүй.

Багахангай, Багануур, Налайх дүүрэг болон Сонгинохайрхан дүүргийн 21, 32 дугаар хороо, Хан-Уул дүүргийн 12, 13, 14 дүгээр хорооны иргэд зайлшгүй шаардлагатай үед зорчино. Ингэхдээ иргэний үнэмлэх дээрх хаяг, үйл ажиллагаа явуулах байгууллагын ажилтан болохыг нотлох үнэмлэх, байгууллагын гэрчилгээ зэрэг нотлох баримтыг үндэслэн асуумжаар нэвтрүүлэх зохицуулалт хийсэн.

Нэг дор таваас илүү хүн цуглахгүй байх, оршин суугаа газрын ойролцоо алхах, дугуй унах, бэлтгэл сургуулилалт, дасгал хийх боломжтой. Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт дараах арга хэмжээг авч ажиллахыг холбогдох албаны дарга нарт үүрэг болгон хүргүүлж байна.

Улсын онцгой комиссын шийдвэр, тогтоол хэлэлцэж баталсны дараа Нийслэлийн засаг даргын захирамж гардаг учраас хугацаа алдсан. Албан ёсны шийдвэр гарч байгаа энэ цагт ойлгомжгүй байдал гаргахгүй байх нь чухал. Өмнөх хөл хорионы үеэр ч энэ арга хэмжээг авч ажиллаж байсан. Тухайлбал, хоёрдугаар сарын 11-ний 45 дугаар тогтоолын хүрээнд захирамж гараад явж байна.

Вакцины эхний тунд хамрагдсан иргэд мөн халдвар, хамгаалалтын дүрэм журмаа сайтар сахих хэрэгтэй. Дархлаажуулалтын ажлыг өргөн хүрээнд хийж байгаа учраас нийслэлийн хэмжээнд эрчимжүүлэх ажлыг зохион байгуулаж байна. Хоёрдугаар тунд хамрагдах иргэд дүрэм журмаа баримтлана. Уул уурхайн ажилчид PCR шинжилгээ өгөөд, 72 цагийн дотор нийслэлд нэвтрэх боломжтой. Иймд иргэд та бүхэнд халдвар хамгаалалтын дэглэмtt сахиж, иргэний үүргээ биелүүлнэ гэдэгт итгэж байна.

Хатуу хөл хорио тогтоож буйтай холбогдуулан НОК-оос мэдээлэл хийж байна

Хатуу хөл хорио тогтоож буйтай холбогдуулан НОК-оос мэдээлэл хийж байна

Posted by News.mn on Friday, April 9, 2021

С.УНДАРМАА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ТэнэглэлТэнэглэл
9
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж