Их Британийн гүн Филипп өнөөдөр (2021.04.09) 99 насандаа таалал төгсчээ. Хатан хаан Элизавета болон Эдинбургийн гүн Филипп нар 1947 онд 21 настайдаа гэрлэж байсан ба тэд 65 жил ханилжээ. Түүний бие гуравдугаар сарын 16-наас хойш тавгүйрхэж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан аж.
Грекийн Корфу хэмээх арал дээр 1921 онд Филипп Mаунтбаттен гэх нэртэй хүү хааны гэр бүлд төржээ. Тэрбээр Бүгд Найрамдах Грек улс болон Данийн вант улсын хаан ширээг залгамжлах ёстой байсан гэдэг.
Tүүнийг төрсний дараахан авга ах нэгдүгээр Константин хаан ширээнд суухаар болж, Филипийн гэр бүл Франц руу дүрвэх хэрэгтэй болжээ. Францад очсоныхоо дараа түүний эх Баттенбергийн гүнж Алис сэтгэцийн эмнэлэгт хэвтэж, эцэг Данийн вант улс болон Грек улсын хунтайж Андрю нь гэр бүлтэйгээ холбоо барилгүй алга болсон аж.
Хүүхдүүдийг нь Их Британид хамаатныд нь аваачжээ. Тодруулбал, эгч нар нь хамаатныдаа үлдэж, Филиппийг Лондоны дотуур байртай сургуульд суралцуулсан байна.
1939 онд Хатан хааны ирээдүйн нөхөр тэнгисийн цэргийн коллежид орж, удалгүй Элизабеттай хамаатных нь хурим дээр танилцсан байна.
Тэд хамтдаа 70 гаруй жил амьдарч, Уэльсийн хунтайж Чарльз, Анна гүнж, Йоркийн герцог Эндрю хунтайж, Уэссексийн гүн Эдвард хунтайж гээд дөрвөн хүүхэд өсгөсөн бөгөөд зургаан ач зээ, дөрвөн гучтай юм.
Эх сурвалж: NBC NEWS
Холбоотой мэдээ