Блокчейнийг сонгуулийн санал хураалтад ашиглах боломжтой

Хуучирсан мэдээ: 2021.04.09-нд нийтлэгдсэн

Блокчейнийг сонгуулийн санал хураалтад ашиглах боломжтой

Блокчейнийг сонгуулийн санал хураалтад ашиглах боломжтой

Монголбанк ФАТФ-ын зөвлөмжийн дагуу виртуал хөрөнгийн хөрөнгийн үйл ажиллагааг зохицуулахаар хуулийн төслийг боловсруулж УИХ-д өргөн мэдүүлэхээр холбогдох байгууллагатай хамтран ажиллаж буй билээ. Тус хуулийн төсөлд Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчдийг бүртгэлжүүлж, мөнгө угаах болоод терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хүрээнд үйл ажиллагаанд нь хяналт тавихаар тусгажээ.

Блокчейн, криптовалют судлаач Б.Гантиг Эдийн засгийн сэтгүүлч, шинжээчдийн клубын гишүүдтэй "Блокчейн технологийн давуу тал салбаруудад нөлөөлөх нь, Блокчейнд суурилсан бүтээгдэхүүнүүд, эдийн засгийн өгөөж" сэдвийн хүрээнд цахим уулзалт хийв.

Тэрбээр “Блокчейн нь биткойныг анх шилжүүлсэн тухай мэдээллийг хадгалах, эргэн харах боломж бүхий бүртгэлийн систем. Гэхдээ блокчейныг өөрчлөх, түүнд нөлөөлөх ямар ч боломжгүй давуу талтай. Тиймээс уг технологийн давуу талыг өөр олон салбарт нэвтрүүлэх боломжтой” гэж үзэж буйгаа илэрхийлэв.

Одоогийн байдлаар блокчейныг сонгуулийн санал хураалт, даатгалын бүртгэл, эрүүл мэндийн дата, урлаг соёлын бүртгэл, төрийн үйлчилгээ зэрэг бүх төрлийн бүртгэлд дата байдлаар ашиглах, мөн эд хөрөнгө шилжүүлэх үйлчилгээ болон хөрөнгийн биржид хэрэглэж болох аж.

Криптовалют нь ам.доллар, юаньтай адил гүйлгээ хийх хэрэгсэл юм. Тус валютыг аль нэг улс эзэмшдэггүй бөгөөд засаглалын хувьд ялгаатай. Криптовалютыг 2020 онд улс орнууд хэрэглээнд нэвтрүүлэх, томоохон компаниуд худалдан авах нь эрс нэмэгджээ. Тухайлбал, БНХАУ “e-Yuan” криптовалют гаргасан нь хөрөнгө оруулагчдын анхаарлыг татаж байгаа бөгөөд биткойны хэмжээнд хүрнэ гэж шинжээчид үзэж байна. Тус улс блокчейнийг бусад салбартаа нэвтрүүлэхээр зорьж буй юм. Хятадын хэд хэдэн хотод дижитал валютын бодит туршилтыг эхлүүлжээ.

АНУ-ын хөрөнгийн зах зээлийн компаниуд “Fidelity”, “PayPal” криптовалютын үйлчилгээг 2020 онд нэвтрүүлсэн байна. “Coinbase” компани криптовалютын хамгийн том бирж бөгөөд IPO гаргахаа мэдэгджээ. “Теsla” компани 1.5 тэрбум ам.доллараар биткойн худалдан авсан бол “Facebook” компани Diem нэртэй өөрийн криптовалют гаргасан байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж