Дэлхийн 200 хүн тутмын нэг нь Чингис хааны удам уу?

Хуучирсан мэдээ: 2021.04.09-нд нийтлэгдсэн

Дэлхийн 200 хүн тутмын нэг нь Чингис хааны удам уу?

Дэлхийн 200 хүн тутмын нэг нь Чингис хааны удам уу?

“Discover magazine” 1000 орчим жилийн өмнө амьдарч байсан Чингис хааны хромосом дэлхийн нийт эрчүүдийн 0.5 хувь буюу 16 орчим саяд байж болзошгүй хэмээн мэдээлжээ. Гэвч нэг хүний хромосом ийм олон хүнд агуулагдах боломжтой юу гэдэг асуудал эрдэмтдийн сонирхлыг ихэд татаж байгаа аж.

Тус сэтгүүлд мэдээлснээр, нэг ижил хромосом Ази тивээс Каспийн тэнгис хүртэлх 16 том популяцид олдсон бөгөөд өндөр давтамжтай байжээ. Энэ бүс нутагт эрчүүдийн найм орчим хувь нь ижил хромосомтой байсан аж. Иймэрхүү тохиолдол дэлхийн хаана ч бүртгэгдээгүй байна.

Түүнчлэн Чингис хаан, түүний үр удам дэлхийн талаас илүү хувийг байлдан дагуулж, суурьшиж байсан учир Чингисийн удмын олон мянган хүн байх бүрэн боломжтой гэж судлаачид үзжээ.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ХөөрхөнХөөрхөн
4
ХахаХаха
4
ГайхмаарГайхмаар
3
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж