ОХУ-ын “Байконур” сансрын буудлын 31 дүгээр талбайгаас өнөөдөр 10:42 цагт сансрын жолоодлогот хөлөг "Ю.А.Гагарин"-ыг ("Союз МС-18) "Союз-2.1а" зөөгч пуужингаар хөөргөв. "Роскосмос"-ын сансрын нисэгч Олег Новицкий, Петр Дубров, NASA агентлагийн сансрын нисэгч Марк Ванде Хай нар энэхүү хөлгөөр Олон улсын сансрын станц руу (ОССУ) нисчээ. Тус хөлөг ойролцоогоор есөн минутын дараа тойрог замд орсон бөгөөд ОУСС-ийн “Рассвет” модультай өнөөдөр Москвагийн цагаар 14:07 цагт залгагдах юм байна.
Роскосмосын ерөнхий захирал Дмитрий Рогозин, Казахстаны Ерөнхий сайд Аскар Мамин, ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах Владимир Мединский, Тооцооны танхимын тэргүүн Алексей Кудрин, Европын сансрын агентлагийн ОХУ дахь төлөөлөгчийн газрын дарга Рене Пишель, ТАСС агентлагийн ерөнхий захирал Сергей Михайлов болон бусад хүмүүс сансрын хөлгийг хөөргөх үйл ажиллагааг ажиглажээ. Энэхүү хөлгийг Юрий Алексеевич Гагарин сансарт ниссэний 60 жилийн ойн өмнөхөн хөөргөсөн нь энэ юм.
Ю.А.Гагарин 1961 оны дөрөвдүгээр сарын 12-нд хүн төрөлхтний дундаас анх удаа сансарт ниссэн билээ.
Ракета Союз-2.1а с кораблем Ю. А. Гагарин стартовала с Байконура
⚡️Российская ракета-носитель "Союз-2.1а" с пилотируемым кораблем "Ю. А. Гагарин" ("Союз МС-18") стартовала с космодрома Байконур.К МКС отправились космонавты Роскосмоса Олег Новицкий и Петр Дубров, а также астронавт NASA Марк Ванде Хай:http://go.tass.ru/cFrEВидео: ТАСС/Ruptly/Roscosmos#ТАСС_Космос
Posted by ТАСС on Friday, April 9, 2021
Эх сурвалж: TASS
Б.ЖАРГАЛ
Зочин 2021-04-09 202.9.41.48
Хамгийн их бахархамаар баатардаа баяр хүргэе
Зочин 2021-04-09 103.57.95.209
сайхан хүн байсандаа сайн ч ууна
Zochin 2021-04-09 103.26.195.165
Jargalaa Baikonuur chini Orosiin Holboonii Ulsiin gazar nutag bish dhuu!!! Kazahstanii nutag Oros zuvshuurluur tureeseldeg um sh dee?!!!
бат 2021-04-09 139.5.218.237
БОЛЖДЭЭ ХӨӨРХИЙ ПУУЖИН НЬ НИСДЭГ Л ЮМ БАЙНА, ХӨӨРХИЙ РОГОЗИН ӨӨРИЙНХ НЬ ПУУЖИН НИСЭХИЙГ ХАРААД ХҮҮЕ МАНАЙ ПУУЖИН НИСДЭГ ЮМ БАЙНА ГЭЖ ДУУ АЛДСАН ГЭСЭН ЗАЙЛУУЛ, ОЛОН УЛСЫН САНСРЫН СТАНЦД БАЙГАА ОРСЫН НИСЭГЧИД ХООЛ УНДГУЙ НӨГӨӨ МУУ ХЭЛЭЭД БАЙДАГ АМЕРИК НИСЭГЧДИЙН ТОГООГ ДОЛООЖ АМЬДАРЧ БАЙНА ГЭСЭН ТӨМС БАЙЦАА НЬ ОЧИЖ ГАНЦ НАР НЬ ГАРЧ БАЙГАА БАЙЛГҮЙ ХӨӨРХИЙС,ОЛОН УЛСЫН САНСРЫН СТАНЦЫН ОРСЫН СЕКЦЭНД ХҮЧИЛТӨРӨГЧ АЛДАГДААД БАЙНА ГЭСЭН ГАГНУУРААРАА ХАНЗАРСАН БАЙСАН ЮМ ГЭНЛЭЭ ЗАЙЛУУЛ ХӨӨРХИЙС
Зочин 2021-04-09 202.126.89.96
Тэр сайн хэлээд байгаа а**с чинь бас л дайгджээ дээ.
бат 2021-04-09 139.5.218.249
ТЭГЭХГҮЙ ЯАХ ЮМ ХҮНИЙ ХООЛ ЗУСАЛЖ ЗУСАЛЖИХААД ГАНЦ ХҮН ДАЙГААД ЯВАХГҮЙ БОЛ ХҮНИЙ МӨСГҮЙ ЮМ БОЛНО БИЗДЭЭ АЯГАНЫ ХАРИУ ӨДӨРТӨӨ АГТНЫ ХАРИУ ЖИЛДЭЭ ГЭЖ ЮМЫГ ЯАЖ МЭДХЭВ МАРГААШ ӨГЛӨӨ ОРСЫН СЕКТОР УРАГДААД ХЭДЭН ШИРХЭГ ТӨМСӨӨ САНСАРТ ЦАЦЧИХВАЛ ЭРГЭЭД АМЕРИКЫН СЕКЦЭНД ТОЛГОЙ ХОРГОДНО ШҮҮДЭЭ, ТЭГЭЭД Ч АМЕРКУУД БАЯН УЛС ТҮЛШ БЕНЗИН ТОСНЫХ НЬ МӨНГИЙГ ӨГӨӨЛ БАЙЛГҮЙ ОРСУУДЫГ ИХ ТЭЖЭЭСЭНДЭЭ,
Зочин 2021-04-09 103.212.116.60
Амeрик Оросын пуужинд гараа өргөн суудаг болоод 20 гаран жил өнгөрчээ.
Зочин 2021-04-09 202.126.89.133
Гагарин өөрөө азгүй гар байсан даа. Түүний нэрээр нэрэлсэн сэг нь олон улсын сансрын станцад гай болох вий дээ. Хурай хурай
Зочин 2021-04-09 202.126.90.28
Овоодо. Сүүлийн хэдэн жил Ак нарын пуужин хөөрхөө больчоод бсийм
/*-*/ 2021-04-09 49.0.142.40
Хрушевын гутлаараа НҮБ-ийн ширээгээ балбадаг цөмийн мунаглалд итгэдэг нь хэдэн хувь бэ
Зочин 2021-04-09 202.179.25.55
Оросуудын толгой арагш эргэчихсэн байдаг. Тэгээд хойш алхдаг. Юм нь ерөөсөө өөрчлөгдөж хөгжихгүй. Жишээ нь Лада одоо ч 80 оны загвараараа үйлдвэрлэгдэж байна.
Зочин 2021-04-09 64.119.24.208
Ладагаас япончууд технологийн хуулбар авч сайн машин хийсэн гэдэг. Ийм болохоор оросуудын бахархал байдаг тул загвараа өөрчилдөггүй юм. Юм болгонд учир бий. Сайн сайхан зүйлийг тэр чигээрээ орхих хэрэгтэй.
Зочин 2021-04-09 193.57.67.241
Байконур бол ОХУ-ын нутаг дэвсгэрт хамаарахгүй, харин Казахстаны нутаг дэвсгэрт оршдог хуучин ЗХУ-ын сансрын нислэгийн төв юм шүү. Манай сэтгүүлчид жоохон ч гэсэн юм уншиж мэдэж авч байгаад бичиж байвал зүгээр байна даа. ОХУ-ын хэвлэл мэдээллийн ангентлагийн мэдээг хүртэл сайтар судалж байж, зөв буулгаж байвал зүгээр дээ. Тэнд Байконурыг хаанахынх гэдгийг хэлээгүй байна шүү дээ. Тэгэхэд манайхан нэмээд зохиочих юм.
Зочин 2021-04-09 64.119.22.99
Нутаг нь казахстанд ч сансарын буудал нь оросынх гэж явдаг юм. Тэр нутгыг Оросууд түрээсэлдэг. Мэдэмхийрэх гэж битгий ядаад бай
хаха 2021-04-09 202.179.26.194
Энийг яагаад space X компаний хөлгүүд шиг тойрог зам хүртэл нь харуулахгүй байна вэ? Энэ орбит руу яг орсон уу кк
Зочин 2021-04-09 66.181.182.125
Сансарын ган хөлөг Союз юм чинь.
Зочин 2021-04-09 103.212.119.126
харуулдаг шдээ
Зочин 2021-04-09 103.57.95.209
яг үнэндээ нисээгүйл юм байналээ мосфильм студид зургийн авсан гэдэг