ОХУ-ын “Байконур” сансрын буудлын 31 дүгээр талбайгаас өнөөдөр 10:42 цагт сансрын жолоодлогот хөлөг "Ю.А.Гагарин"-ыг ("Союз МС-18) "Союз-2.1а" зөөгч пуужингаар хөөргөв. "Роскосмос"-ын сансрын нисэгч Олег Новицкий, Петр Дубров, NASA агентлагийн сансрын нисэгч Марк Ванде Хай нар энэхүү хөлгөөр Олон улсын сансрын станц руу (ОССУ) нисчээ. Тус хөлөг ойролцоогоор есөн минутын дараа тойрог замд орсон бөгөөд ОУСС-ийн “Рассвет” модультай өнөөдөр Москвагийн цагаар 14:07 цагт залгагдах юм байна.
Роскосмосын ерөнхий захирал Дмитрий Рогозин, Казахстаны Ерөнхий сайд Аскар Мамин, ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах Владимир Мединский, Тооцооны танхимын тэргүүн Алексей Кудрин, Европын сансрын агентлагийн ОХУ дахь төлөөлөгчийн газрын дарга Рене Пишель, ТАСС агентлагийн ерөнхий захирал Сергей Михайлов болон бусад хүмүүс сансрын хөлгийг хөөргөх үйл ажиллагааг ажиглажээ. Энэхүү хөлгийг Юрий Алексеевич Гагарин сансарт ниссэний 60 жилийн ойн өмнөхөн хөөргөсөн нь энэ юм.
Ю.А.Гагарин 1961 оны дөрөвдүгээр сарын 12-нд хүн төрөлхтний дундаас анх удаа сансарт ниссэн билээ.
Ракета Союз-2.1а с кораблем Ю. А. Гагарин стартовала с Байконура
⚡️Российская ракета-носитель "Союз-2.1а" с пилотируемым кораблем "Ю. А. Гагарин" ("Союз МС-18") стартовала с космодрома Байконур.К МКС отправились космонавты Роскосмоса Олег Новицкий и Петр Дубров, а также астронавт NASA Марк Ванде Хай:http://go.tass.ru/cFrEВидео: ТАСС/Ruptly/Roscosmos#ТАСС_Космос
Posted by ТАСС on Friday, April 9, 2021
Эх сурвалж: TASS
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ